Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-Feb-16
1 настай гудамжны ажилчин
1 настай гудамжны ажилчин ТВ-ээр гарч байгаа нэвтрүүлэгийг үзээд зэвүү хүрэв. Агуулга нь хөдөөнөөс шилжин ирсэн эхнэр нөхөр хоёр 1 настай хүүхдээ гудамжинд гуйлга гуйлгаж олсон мөнгөөр нь амьдардаг тухай. Хөөрхий хүүхэд шээсэндээ түлэгдээд ханиад хүрээд хүндэрчихсэн , хөлдчихсөн гудамжинд өдөржин сууж мөнгө олно. Олсон мөнгөөр дулаан байранд суугаа аав ээж хоёр нь амьдарлаа залгуулнна. Эхнэр нөхөр хоёр хоёул эрүүл гар хөлтэй, ухаан саруул улс..

Яалтай билээ. Эхнэрийнх нүүрийг маажиж, нөхрийг нь хөлийг хугалаад хаясан ч багадна. Эрүүгийн хуульд хүүхдээр гуйлга гуйлгаж, эцэг байх үүргээ шунахай зорилгоор урвуулан ашигласан этгээдэд баривчлах ял ногдуулах заалт бий . Тэр ч байтугай дүүргийн засаг дарга хүүхдийн эрх зөрсөн хүнийг 7-30 хоног баривчлах эрхийг Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд оруулсан. Дэрээс НХХЯ-ны Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахад хориглох ажлын байрны жагсаалтад хүүхдээр гуйлга гуйлгахыг хориглоод хөдөлмөрийн улсын байцаагч торгох эрхтэй байхаар заасан байна. Харамсалтай хуулийн байгууллага ч тэр засаг дарга ч тэр, хөдөлмөрийн улсын байцаагч ч тэр бүгд ажлаа хийгүй байна.

Зурагтаар гарч байгаа цагдаагийн байцаагч " эцэг эх байх эрхийг нь хасна" гэж ярьж суугаа нь өрөвдөлтэй. Нэгдүгээрт шүүх эцэг эх байх эрхийг хасдаг, хоёрдугаарт тэр байцаагч Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой юм. Ийм улс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө зохих ялаа эдлэх ёстой бөгөөд төрсөн хүүхдээ хайрлахгүй тэдний эсрэг ялт гэмт хэрэг өдүүлж байгаа хэрэг бүрийг хүүхдийн байгууллага, цагдаагийн байгууллага хоёул санаачлагаар шалгаж байх нь хоолойд тулсан асуудал болоод байна. Төрийн төмөр нүүр гэж том дуугарч байгаа бол ийм араатан улсад тэр төмөр нүүрээ гаргах хэрэгтэй. Эхний хэсэг улсыг шийтгээд эхэлбэл бусад нь ч гэсэн дохио авна биз.
Obdoo 
Сэтгэгдэл:


aimar um be
Бичсэн: Сурах Шалтгаан цаг: 10:19 AM, 2011-Feb-28 | Холбоос | |


Aimar uma. Uul n huuhdiin erhiig sain hamgaalah estoi baimaarsan daa. Bidnii ireedui um shuu de
Бичсэн: eternalzul22 цаг: 07:05 AM, 2011-Feb-19 | Холбоос | |


хөдөөнийхөн угаасаа бүтэхгүй ээ. залхуу учраас намар нь хадлангаа бэлдэхийн оронд айл хэсч архи эргүүлсээр яваад өвөл нь хотоо харлуулаад албатай юм шиг нийслэлд ирж шигээд, утаа майг улам ихэсгээд, хотын бид нарт гай болоод, гудамжинд ялгадсаа цацаад, өмнөөс ичимдгээ эрээ цээргүй харуулаад ялархаж суудаг новшнууд. хөдөөнийхөн хүн ална, зодно, дээрэмдэнэ. тэгээд хамгийн арчаагүй нэг хэсэг нь хүүхдээрээ хулгай хийлгээд, гуйлга гуйлгаад амаа ангайгаад алцайгаад хэвтэж байдаг л байхгүй юу.
Бичсэн: amaahai76 цаг: 02:29 AM, 2011-Feb-19 | Холбоос | |


Манайхны нэгэн зовлонтой зан хөдөөнөөс ирэх урсгалыг улам ихэсгэдэг. Нэрэлхүү зан. Ирчихээд хоногийн хоолгүй яая даа гэж байж буцаад ах дүү хамаатандаа хотод сайхан байна гэж худлаа ярина.
Бичсэн: Амарсайхан (зочин) цаг: 08:29 AM, 2011-Feb-17 | Холбоос | |


bi gaihaad bdiin ter ulsuudiig.4 moch ni ajillaj bgaa bol yaj tegej suudgiig,
Бичсэн: mishaa цаг: 07:24 PM, 2011-Feb-16 | Холбоос | |


ene heregt holbogdoh buhii l shat shatni humuusiig anhaaruulj shiitgeh heregtei.etseg eh ji uurgee medej,busad ni ajlaa hiig sick loser
Бичсэн: zaluu цаг: 04:09 PM, 2011-Feb-16 | Холбоос | |


Юу уншчихваа? Бүүр сэтгэл эмзэглэчихлээ. ууртай Хөөрхий дөө нэгхэн настай юугаач мэдэхгүй нялх амьтан. Ээ бүү үзэгд. гуниглах ууртай
Бичсэн: Lily цаг: 02:54 PM, 2011-Feb-16 | Холбоос | |


aimaariin
Бичсэн: dadido цаг: 01:40 PM, 2011-Feb-16 | Холбоос | |


Үнэн шүү. Том дуунаас илүү жаахан хөдөлгөөн хэрэгтэй л юм байгаан. Хийх ёстой ажлаа мэдэхгүй, мэдлээ ч чадахгүй хүмүүс л нийгмийг гацааж байна
Бичсэн: Чойрын Хүү цаг: 01:07 PM, 2011-Feb-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant