Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-Mar-8
Дарга эмэгтэй
Энэ өдөр эмэгтэйчүүдийн хувьд онцгой өдөр л дөө. Илүү үгээр юүхэв. Гол яриандаа оръё:
Шийдвэр гаргах гэхээсээ илүү удирдах албан тушаалд эмэгтэйчүүд очих боломж ихээхэн хаалттай. Албан газарт ... за нэг багавжир 10 хүнтэй нэгж байлаа гэж бодъё л доо. Эвэртэн туурайтан нөхөр дээд албан тушаал руу шилжин очиж, түүний албан тушаалд хэн очих вэ гэдэг асуудал тэр газартаа хэд хоног л толгой гашилгасан асуудал болдог. Манайх шиг төрийн албаны мерит тогтолцоонд шилжиж чадаагүй непотизм нэвт үнэртсэн улсад бол эмэгтэй хүнд энэ албан тушаал бараг л боломжгүй. Магадгүй албандаа нилээд хэдэн жил ажиллачихсан, мэргэжил боловсорлоо дээшлүүлээгүй, хааяахан 100 татчихдаг, дарга цэрэгтээ тал тохой татаад сэмхэн ороод уулзчихдаг, хөөрхөн хор найруулчихдаг чадвар муутайхан нэгэн /эрэгтэй шүү/ бол маргааш нь дарга болчихсон тууж явна. Түүний дэргэд гадаад ч юм уу эсвэл дотооддоо овоо мэргэжил эзэмшээд гайгүй шиг ажлаа хийчихдэг, зэгсэн чадвартай, хүний щуу сайныг шулуухан хэлчихдэг, нууцгүйхэн хэлэхэд дарга болгочиход гэмгүй нэгэн /эмэгтэй шүү/ бол удирдах албан тушаалд шилжинээ гэдэг бол гонжийнжоо голионы .... юу билээ дээ.
Хүчний байгууллагад ажилладаг байхад манай тасгийн дарга нэг эмэгтэй байх. Дарга цэрэгтэйгээ шөргөөцөлдөөд худалч хүнд бараг л сайн ажилласныхаа төлөө хэд хэд хөөгдөөд, арга хэмжээ авагдаад авагдсан. Гэхдээ огт бууж өгдөгүй... аль ч хурал дээр очоод үзэж л байдаг. Шүүхээр заргалдаад эргэээд суудалдаа суусан л явж байна. Алба хаагчидаа өмөөрч ороод томхон хурандаа, генералуудтай муудалцчихдаг. Муухан эр хүнээс дээр гэх нь хаашаан гэхдээ бацаануудын хэлдгээр лаг. Үлгэр домог шиг л юм сонсдогсон ... Хүн алсан нэг хулгайч гэртээ нэгэн эмэгтэйг барьцаалчихсан тусгайгийнхан хүртэл дүлэгнээд орж чадагүй байсан чинь мань хүн шууд л "хүүеэ та..." гэхийн зууртгүй давхиад орчихсон гэдэг. Одоо сүйд болсон, алуулсан байхдаа гээд бужигнаж байтал төд удалгүй нөгөө гэмт хэрэгтнийг гараас нь хөтөлчихсөн гараад ирсэн гэж ярьцаадаг... Ийм нэгэн эмэгтэй даргатай байлаа. Байлаа гэж дээ одоо ч ажлаа хийгээд эрчүүдтжй ана мана үзэж л яваа. Бас л дайчин байгаа юм шүү. За баярын өдөр хууч хөөрөхөд нэг иймэрхүү. Сайхан баярлаарай гэж архи задалж, шампанск буудуулж байхаар эмэгтэйчүүд минь удирдах албан тушаалд очих зам нээлттэй болог гэж ерөөе. Обдоо
Сэтгэгдэл:


Мэдэх хүн байна уу?
гоё шүү Дээр намайг жоохон байхад Японы зуурдын сэтгэл гээд киноны дууг манай эгч аймаар дуулдаг байсийн кино ни их гоё гээл олоод узэх гэсэн чин нэрийг ни мэддэггүй ээ Мэдэх хүн байвал хэлж өгөөч! Бас Сан-Ремод-д дуулж байсан Үлгэрийн шөнө гээд гоё дуу байдаг байсан даа нэрийг ни хэн гэдэг италиар ни юмуу англи францаар ни мэддэг хүн байвал бичээд улдээнэ үү???????????
Бичсэн: Зочин (зочин) цаг: 03:29 AM, 2011-Jun-18 | Холбоос | |


хэлээ гаргах Би гэхдээ эмэгтэй ганц нэг дарга мэднэ гэхдээ сайнаар лав биш хэлээ гаргах
Бичсэн: Чойрын Хүү цаг: 02:54 PM, 2011-Mar-9 | Холбоос | |


Чхүү сайн мэдэж байгаа байхөө хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 02:39 PM, 2011-Mar-9 | Холбоос | |


Зарим ээмэгтэй дарга нь бас ч эвгүй шөө ярзайтал инээх
Бичсэн: Чойрын Хүү цаг: 11:35 AM, 2011-Mar-9 | Холбоос | |


Мундаг юмөө гэж... тийм даргатай бол дурланаа яадгийм гсн хэхэ smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:26 AM, 2011-Mar-9 | Холбоос | |


Нээрээ л тийм шүү. Албан тушаалын асуудалд жендерийн асуудал их байдаг нь нууц биш шүү дээ. Баянзүрхийн Алтанцэцэг даргын тухай яриад байна аа даа?
Бичсэн: amaahai76 цаг: 09:45 PM, 2011-Mar-8 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: xvv цаг: 03:54 PM, 2011-Mar-8 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant