Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-Jul-25
"Төрдөө үнсүүлж түмэндээ үнэлэгдэнэ" хэмээн шагнуулж байгаа хүмүүс ярих дуртай болжээ. Хоолой зангируулан, самсаа бохируулан, хүүрнэж байгаа нэгний барин тавин яриаг үзвэл төрийн хошуу нойтон бас халуухан байдаг ажээ. Hot шүү. Шагнал хэмээх зүйлийг төр хэмээгч бодож олсон боловч хоёулаа хий хоосон эд. Хүмүүс ажил хийхгүй болохоор мотивацжуулах гэж гаргасан эд соц нийгмийн үед хэрхэн хүчээ авсан хийгээд манайхан үүний төлөө үхэн хатан зүтгэдэгийг энд дурдах нь илүүц биз. Энэ гэлтгүй цагдаа, цэргийн цол ч учиртай. Дарамт, шахалтан дор ажиллаж байгаа хүн 3 жил болоод залхдаг гэдгийг дээр үед нэг этгээд ажиглажээ. Тэгээд цолыг бодож олж. 3 жил тутамд хүнд цол өгий. Алба хаагч залхаж л дээ. Дураараа хэрэн хэсэхээр шийдэж явах болтол түүнд дэслэгч цол өгчээ. Мань эр бодно: За дэслэгчийг нь авчихсан юм чинь ажиллахаас өөр яахвэ. Ахиад 3 жил бодоод залхаж явахаар шийдтэл түүнд ахлах дэслэгч цолыг өгчээ.... үргэлжлээд л... Бас л их ухаан байгаа юм шүү. Хүн тэгээд л их сонин. Энэ хорвоод шалдан ирж шалдан буцдаг атлаа авсандаа аваад орохгүй төмрийн цуглуулга, нэр алдар, цол хэмээх зүйлийн төлөө үхэн хатан явдаг. Тэрэндээ баярлаж, урамшдаг, сэтгэлийн амьтан. Төрдөө үнсүүлье даа.
Сэтгэгдэл:


Манай дүү ойн медаль авсан аав хөөрхий горьдсон надад бас өгчих байх гээд л ...
манай эгч бас мөрдөстэй, аавынд нэг таарсан маний шилдэг залуу алтан медаль энгэрт нь гялалзаж байна, ромбо дангаараа жаахан цулгайджил дээ... одоо мөрөн дээрх ээ нэмэхээр хилийн шугамд ажиллахаар болж байгаа сурагтай...

С.Жавхлан би энэ шагналыг чимж явна ухааны юм ярьсан нь надад л лав таалагдсан... надад номын сангийн шилдэг уншигчаас авахуулаад зүүвэл олон бий, хайран пиджак гэж санагддаг юм. бас тэр тэмдгийг нь зүүсэн гаруудтай ижилсэнэ гэж бодохоор дур гутна аа...

дэлхийд медаль олгох 3 4н улс л байдаг гэсэн, тэр нь тодорхой...

инээдтэй хэрэг шүү...
Бичсэн: g84 цаг: 12:39 AM, 2011-Jul-31 | Холбоос | |


шагнуулаагүй юм уу саяны наадмаар айн?
Бичсэн: amaahai76 цаг: 11:24 PM, 2011-Jul-30 | Холбоос | |


yav shagnal avaa yu хэлээ гаргах
Бичсэн: dao цаг: 03:31 PM, 2011-Jul-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant