Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

Би том залуу ...

бичсэн: Обдоо , 2010-Aug-30,04:07 PM
Хэрэв хүмүүс чамд дургүй болж байвал чи олон дайсантай болж байгаа биш харин олны дунд байгаагийн шинж хэмээн хэн ч билээ хэлсэн үг ортой юмдаа. Хүн тэгээд л афоризм сонсоод хоосон амдрахь нь ямар ч утгатгүй. Алхам тутамд сургааль айлдсан хүмүүсээс залхаж ч байх шиг.  
Нэг хоёрхон жилийн өмнө зүв зүгээр найз байсан нэгэн  хуриман дээр таараад чи хэзээ ийм том болчихсон юм гэж хорон үг шиднэ. Хэзээ ч билээ ууж суухад  найз минь гэж байсан нэгэн хэзээ чи ийм болчихсон юм бэ гэж дуу алдана.  Хэзээ би ийм болчихсон юм бэ гэж үү?  Хэн ч хэзээ ч нэг төрхөөрөө байдаггүй. Харин би том жижиг байснаа үл ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Criminal man -1

бичсэн: Обдоо , 2010-Aug-12,10:10 AM



Мафийг залилсан эр -
Виктор Люстиг

Victor Lustig /1890-1947/-ийг дэлхийд дуулиан тарьсан луйварчдын нэг гэж тооцдог. 1890 одоогийн Чех улсад төрсөн тэрбээр багаасаа л гадаад хэл сурж түүнийгээ овжиноор ашиглан нэг бус удаа бусдыг төөрөгдүүлэх авъяастай гэдгээ эмэдэрсэн байна. Хорин настайдаа тэрээр нэг хоёрхон хүнийг залилаж байсан бол гучин настай бүхэл бүтэн Европ тивийг, Америк улсын хамгийн аймшигтай гэмт хэрэгтэнтэй юутай хээтэй залилсан түүхтэй.

          Тухайн үед Аль Капоне Америкийн Чикаго хот байтугай дэлхийн аймшигтай гэмт хэрэгтнүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож, цагдаагийн бүхэл бү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Serial killer-17

бичсэн: Обдоо , 2010-Aug-6,11:50 AM
  
Charles Manson
1960-1970 аад оны үеэр Америк залуучдын дунд “хиппи” хэмээх хэв мяаяг хүчээ авч, гэмт хэрэг хар тамхи, архидалт, арьсны үзлээс шалтгаалсан гадууурхал, зөрчил хяналтаас гарч байх үед дэлхий дахинаа Чарльз Мэнсоны “Гэр бүл” хэмээх бүлэглэл үйлдсэн цуврал аллага, сэтгэл сэрдхийлгэм хэргээрээ шуугиан тарьж, олоны дургүйцлийг дээд цэгт нь хүргэж, түгшээж  байв.
Чарльз Мэнсон  1934 оны 11 сарын 12-ны өдөр АНУ-ын  Огайо мужийн Цинцинат хотод 17 настай Кэтлин Мэддоксийн хүсээгүй хүүхэд болон мэндэлжээ. Мэнсоны бага нас  бусад цуврал гэмт хэрэгтнүүдийн нэгэн адил хүнд хэцүү өнгөрч. Түү...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өнөр бүл

бичсэн: Обдоо , 2010-Jul-27,12:16 PM
Аавийн маань идэр залуугийн төрхийг яг одоо намайг байна гэж хамаатнууд маань шаагилддаг юм. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Өчигдөрхөн гэрийн авдар ухаж суугаад аавынхаа хуучирч муудсан бичиг баримтууд бүхий хавтасыг олж авав. Би энэ жил мөн өдийд хийсэн гэмт хэрэг судлаачдын эрдэмтэн судлаачдын уулзалтыг яг долоон жилийн өмнө аав маань бас зохион байгуулж байжээ. Цаг хугацаа эргэх мөч заримдаа давтагддаг гэдэгт би одоо л итгэж байна. Өөрийнхөө хийж амжаагүй зүйлийг үргэлжүүлэн авч явааг нь мэдсэн бол мөн ч их баярлах байсан буйзаа.   
Өнөөдрийн тухайд би өөрийн амьдарлаа зохиох гээд  юу ч хи...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Serial killer - 16

бичсэн: Обдоо , 2010-Jul-22,06:34 PM

1872 оны онд дааатгалын ажилтны гэрт төрсөн George Smith нь “The Brides In The Bath Murderer” гэсэн нэрээр гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьж байв. Тэрбээр бага наснаасаа хулгай дээрмийн гэмт хэрэг үйлдэж хүүхдийн колонид хүргэгдсэнээр гэмт хэргийн жигшүүрт зам руу эргэлт буцалтгүйгээр орсон байна. Түүний энэхүү гутамшигт амьдрал нь олон эмэгтэйн амийг егүүтгэсэн хэргээр төгсгөл болсон байна.

Смитийг шүүх хурал дэлхийн нэгдүгээр дайны үед болсон ч тухайн үеийн сонин хэвлэлүүдээр түүний үйлдсэн хэргийн тухай мэдээлэл жигшүүл төрүүлж, олны анхаарлыг ихээхэн татаж байв. 

Ваннтай усанд жи...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нагац минь

бичсэн: Обдоо , 2010-Jul-17,01:04 PM
Нагац өвөөгөө хааяа санагалдзаг юм... Өдийд бурханы орондоо амар амгалан суугаа буйзаа 
Хэзээ ч юм бага залуудаа нүдээ  гэмтээгээд зузаанаас зузаан гэгчийн линз зүүж явдаг нагац өвөө маань насаараа ганц бие явсансан. Багадаа мөн ч их эрхэлдэг байж... Сумын хоршооноос нархамба, нандин чавга гээд л ... Лав л сумын хүүхдүүдийн амтлаагүй чихрийг хармаагаараа дүүрэн чихчихсэн л явдаг байх.  Арван жилийн хонхны баяртайгаа мартаад   биеийн тамирын хувцастай  очсон өдөр хүүхдэдээ хувцас авч өгсөнгүй гэж ээж, аав хоёрыг гурилын элдүүр мод бариад хөөж байсан саяхан мэт.  Чухам яагаад хүнтэй суугаагүй ган...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Туйлшрал ...

бичсэн: Обдоо , 2010-Jul-14,09:31 AM
Саяхандаа сүүлийн хэдэн өдрүүдээр гадаадад олон жил байж байгаад ирсэн нэгэн хамтлаг зурагтаар өөрсдийгөө үнэхээр аймаар саак болсон хүний хийж үзээгүй юмыг үзсэн,  яваагүй газрыг үзсэн, уулзаагүй хүнтэй уулзсан гэж залхтал ярьж,  сурталчилж сууна. Атаархал бишээ. Гэхдээ өөрийнхөө Монгол үндэстнээ арай л доош хийгээд байх шиг. Манай америкчууд сайхан гэж ирээд л бид од, ирээдүйд их юм хийнэ хол явна ч гэх шиг юу вэ ай.  Барин тавин үзэхэд баригдаж тэмтрэгдэхээр хийсэн зүйл үгүй билээ. Шүүмжлэхдээ гол нь биш л дээ Ярьж байгаа шигээ амбиц хөөлгүй эстраадаа хөгжүүлвэл сайн л байна. Манайхан ч гэж...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Үнэт зүйл

бичсэн: Обдоо , 2010-Jun-23,09:36 AM
Үнэт зүйлийн тухай урьд бичиж байсан санагдана. Гэхдээ тэр үед би хайртыгаа олоогүй байсан учраас юмыг өөр өнцгөөс нэг л өнцгөөс хардаг байв. Хэннэггүй , бүдүүлэг, шаралхуу, бардам зангааса болж үнэт зүйлсээ нэг нэгээр нь гээж, алдаж магадгүй гэдгээ би хожимсдсон ч гэсэн толгой тархиндаа, оюун бодолдоо анализ хийгээд сууж байна даа. Хайртай хүмүүсээ гомдоогоод зөрүүдлээд, гөжүүдлээд яваад байх нь тэднийгээ өөрөөсөө түлхэж гэр бүүлээ хайртаа хүнээ ч алдаж магадгүй тийм л байдалд хөтлөн аваачдаг юм байна, жирийн нэг жижиг зүйлээс асуудал үүсдэг юм байна, зааны чинээ цагааныг хархны чинээ хар дар...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

1050 төгрөгний ялалт

бичсэн: Обдоо , 2010-Jun-22,05:39 AM
 Үсээ муухан засуулчихвал ч юм уу эсвэл гуанзанд амт муутайхан хоолонд орчихвол тэр өдөртөө л сэтгэл санаа тогтворгүй, муухай ааштайхан байдагсан. Одоо ч тийм л дээ. үүний тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Хэрчсэн гурил аваад... Найз бүсгүйтэйгээ сайхан хоол идэх гэж байгаа санаатай. Гэртээ ирээд үзтэл бүүр аймаар хөгцөрчихсөн байсныг яана. Тухайн үедээ уур хүрч ийм юм зараад байхдаа яахав дээ гэж хэмээн бухимдах...  Хүмүүс ер нь ийм юман дээрээс л их стресст ордог байх. Асуудлын гол нь1050 төгрөгний үнэтэй гурван уут гуриландаа байгаа юм биш хүний идэж байх ёстой гурилыг хөгцөрүүлчихээд зарж байга...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Serial killer - 14

бичсэн: Обдоо , 2010-May-28,02:05 PM

Paul Bernardo, Karla Homolka нар

"The Ken ба Barbie алуурчид" хэмээх хэн нэгний даажигнан өгсөн хочоор танил болсон Канадын Paul Bernardo ба Karla Homolka нар 1990 өөд оны үеэр өсвөр насны охидыг хүчирхийлсэн цуврал аллага үйлдэж дуулиан тарьсан хосууд. Гэмт хэргийн ертөнцөд иймэрхүү дуулиан тарьсан цуврал аллага үйлддэг хосууд цөөхөн байдаг бөгөөд тухайн үедээ гэмт хэрэг судлаачдын дунд чамгүй маргаан үүсгэж байсан түүхтэй.  

Хамтын амьдрал: Дуулиан тарьсан аллага үйлдсэн хамтрагчид ихэнхи нь нөгөөгийнхөө нөлөө, дарамтанд гүнзгий автан, “зоосны хоёр тал”-ын үүргийг гүйцэтгэж, түүнээсэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Serial killer -15

бичсэн: Обдоо , 2010-May-19,04:24 PM

Aileen Wuornos
  /1956-2002 он/

1956 онд Америкийн Мичиган мужид төрсөн тэрээр дэлхийн шилдэг эмэгтэй цуврал алуурчдын жагсаалтын эхний 5-д яах аргагүй ордог. Ер нь эмэгтэй цуврал алуурчин дэлхийн хүн төрөлхтний түүхэнд төдийлөн олон биш байдаг бөгөөд энэ удаад та бүхэнд сонирхолтой бас сургамжтай байх болов уу гэсэн үүднээс хүргэж байна.

Бага нас: 1960 онд ээж нь түүнийг ахынх нь хамт орхин одсоноор өөрийн эмэг эхэд үрчлэгджээ. Охин эмэг эхийндээ байх хугацаанд бага наснаасаа ахтайгаа бэлгийн харьцаанд орж , 13 настайдаа үл таних хүнд хүчиндүүлж улмаар жирэмсэн болсон байна. Эмэг эхийн хатуу х...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Аз жаргал

бичсэн: Обдоо , 2010-May-18,11:43 AM
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Theif

бичсэн: Обдоо , 2010-May-12,04:02 PM
Хулгайчийн тухай чангаар ярьж, жигшин бичиж зургийг нь самбарт наадаг байсан цаг саяхан. Одоо ч дэргэдээ байгаа хүнээ ч хэлэхээ байж дээ. Сайтуудаар хэсэж явтал хөөрхий цуврал алуурдчын тухай нийтлэлүүдийг маань тусдаа блог хүртэл нээгээд магтуулаад, өөрсдөө орчуулсан мэтээр их л ид хав болгон бичсэн байх юм. За даа нэг их сүйдтэй юм биш ч гэсэн бусдын зүйлийг зөвшөөрөлгүй авах нь жирийн нэг гамбир идэхтэй адил зүйл болж.   Тэглээ гээд би ч бухидаж, уурлаад байх нь хаашаа юм. Блог дээр өөрийн хөлс хөдөлмөрөө гаргасан зүйлээ зүгээр нэг хулгайд алдчихамгүй байгаа учраас цаашид зүгээр тэмдэглэлүү...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Serial killer - 13

бичсэн: Обдоо , 2010-May-1,02:56 PM

 “Ногоон голын алуурчин”

“Ногоон голын алуурчин” нэрээр алдаршсан энэ эрхэм цуврал алуурчид дотроо толгой цохидог цөөн хэдэн шилдгүүдийн нэг. Цуст цуврал алуурчныг Гари Леон Риджвей гэдэг. “Би алсан цогцсоныхоо өнгийг хэрхэн өөрчлөгдөж байгааг харах дуртай.” гэсэн нь түүний үг.

Бага нас: Өсвөр насандаа Риджвэй /Gary Ridgway/ үе тэнгийнхээ нэгэн хүүг алсанаар түүний сэтгэцэд гэм суусан байж болох талаар судлаачид дурджээ. Хамтдаа усанд наадаж байсан хүүг хөлнөөс татаж живэн живтэл нь дарсан боловч насанд хүрээгүй байсан учраас эрүүгийн хариуцлага хүлээлгүй өнгөрч. Энэ л үед өсвөр насны хүү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

SECRET

бичсэн: Обдоо , 2010-Apr-26,07:18 PM
Хавар цаг шуургатай ч гэсэн сайхан байдаг. Хайр авчирдаг учраас л сайхан байдаг. Хавартай, хайртай учраагүй байсаар хичнээн ч удчихсан юм бүү мэд. Гэхдээ би хайж байгаа хүнээ олчихсон болохоор санаа амар байна.... Эрэн сурвалжилж байсан хүнээ олчихсон. Атгахан цээжний гүнд, аягахан нүдээр хэн нэгнийг хүлээсээр хайсаар ... дэргэдхэн байсныг би яаж мэдэхэв дээ. . Хүн сохор гэдэг үнэн юм даа. Заавал тэрийг биеэрээ үзэж байж мэдрэх...  Сэтгэлдээ сайн зүйл тээгээд, гэрэл гэгээ цацруулаад, дотроо сайхан зүйл бодвол тэрийгээ олдог гэдэг "нууц"-ыг заавал нотлох албагүй. Харин одоо би түүн рүүгээ явлаа...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Орхи

бичсэн: Обдоо , 2010-Apr-22,06:02 PM
Бүгдийг орхи. Эхний байрандаа эргэж очих хэрэггүй. шааригдах хэрэггүй зүгээр л урагшаа яваад бай. Зэрлэгээр сэтгэж, чалчиж найзуудынхаа дургүй хүргэж, ад үзэгдэж, хөөгдөж, эрүүгээ цууртал цохиулж, элэгдэж хорогдож, сурч, гэгээрч, нүүж, сууж гүйсээр энэ сарыг үдэж байна даа.
Хэл сураагүйн зовлон гэдэг нэг юманд чадуулаад сууж байна. Урд боломж байгаа болохоор энэ долоо хоногоос хуулийн англи хэлний сургалтанд сууж эхлэв. Чан чан чан гээд товчхондоо гэгээрлийн хажуугаар салалтын сар байлаа...  найз нөхдөөсөө хөндийрсөн, үзэн ядагдсан...
Хов жив гэдэг хүнийг алдаг гэдэг юутай үнэн ажгуу. Мөрөөрөө...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Serial killer - 12

бичсэн: Обдоо , 2010-Apr-17,02:54 PM

Edward Theodore Gein
: Хоч нь Эд Гэйн  The Butcher of Plainfield
(August 27, 1906 оны 8 дугаар сарын 27-оос - 1984 оны 7 дугаар сарын 26),

Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн хэрцгий, гаж алуурчинд тооцогддог. Түүнийг дэлхий нийтийг цочирдуулсан сүүлийн 2 аллагаар түүнийг илрүүлээгүйсэн бол хэзээ ч мэдэхгүй өнгөрөх байлаа.

Түүний ахын учир битүүлэг нөхцөл байдалтайгаар  нас барсан хэрэгт, 1947- 1957 -ийн хооронд Wisconsin мужийн Ла Кроссе хэмээх хотод зургаан хүн алсан хэрэгт буруутгадаг. Түүний гэрээс янз бүрийн байдалтайгаар алуулсан 15 эмэгтэй хүний эд эрхтэн олдсон байдаг.  

Эд Гейний бага на...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хаврын синдром ба гэмт хэрэг

бичсэн: Обдоо , 2010-Mar-18,03:54 PM
Хаврын синдром гэж өвчин байдаг уу?. Яахаараа хавар болохоор нөхдүүд жагсаж, яахаараа хавар болохоор онц ноцтой хэргүүд гарч, яахаараа хавар болохоор амиа хорлолт ихэсдэг юм болов оо? Иймэрхүү асуултанд сэтгэл зүйч нар янз бүрийн хариулт өгдөг. Хэн дуртай зарим нь “хаврын синдром” хэмээх онош тавьж хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргана. Шүүх сэтгэц гэм судлаач эмч нарын хэлснээс үзвэл хавар болохоор хүмүүс ядарч, дээрээс нь хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор нуугдмал байсан сэтгэцийн өвчин, эмгэг сэдэрдэг бололтой. Тэрнээс биш улирлын өвчин гэж ер байхгүй юм байна. Зүгээр л зарим нь ийм ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эрэн сурвалжилж байна

бичсэн: Обдоо , 2010-Mar-8,03:16 PM
          Энгийн зүйлээс хүн азжаргалыг мэдэрдэг гэдэг юутай үнэн. Заримдаа тухайн үедээ баярлаж гуниж байсан тэр мөч өөрөө аз жаргал байсан юм шигээ. Уйдах завгүй залуу нас мину.  Урам хайрласан залуу нас мину. Ямар чиг сахилгагүйхэн ямар чиг томоогүйхэн байна даа. Хааяа амьдарлыг зүгээр л байгаагаар нь хүлээж аваад хөнгөн байдлаар байх нь зүгээр ч юм уу. Үй түмэн проблем үй түмэн асуудлыг чихчихээд лай чирээд  байх хүмүүст тээртэй учраас би ингэхийг хүсдэггүй.. 
          Эмэгтэчүүдийн баяраар шаал өөр юм биччихдэг юм уу. Ээж дүү нартаа баяр хүргэчихсэн. Блог найз бүсгүйсдээ мэнд хүргэж байна...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Serial killer-11

бичсэн: Обдоо , 2010-Mar-2,04:16 PM

Теодор Банди

/1947-1989 онд амьдарч байсан. АНУ-ын иргэн. Хоч нэр нь Тэд Банди, Крист Хаген. 1989 онд 40 эмэгтэйг алсан учир 1989 онд цаазаар авахуулах ялаар шийтгүүлсэн./

Царайлаг эрэгтэй алуурчдын жагсаалтыг яар аргагүй тэргүүлдэг энэ эр харгис хэрцгий цуврал аллагаараа АНУ-д Белль Ганнесийн дараагаар 2 дугаар байранд бичигддэг юм. /PS: Цуврал алуурчдыг байр эзлүүлэх нь утгагүй боловч нэгэн сайтад ингэж бичжээ./ Дур булаам ааш, хэнтэй ч эелдэг боловсон харьцдаг хуурамч чанараараа олон найз нөхөдтэй, боловсролтой, сайн зөвлөгч, харилцан ярилцагч түүнийг гадаад т...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant