Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-08-04
МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГА
 

МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГА
ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ДАГАСАН НЭГДЭЛ

Аливаа зүйлийг хийж бүтээхэд санал санаачлагаас гадна хамгийн гол нь ямар баг бүрдсэн байна вэ гэдэг их чухал.
Тэгвэл Монгол Хүүхэд санаачлага маань сэтгэл нийлсэн, асар богинохон хугацаанд бие биеэ сайтар ойлгож чадах залуус юм. Ихэнхи хүмүүс блог гэдэг юу болохыг ойлгодоггүй, мэдэх нэг нь цагийн зугаа гаргах нэг хэрэгсэл мэтээр ойлгодог. Магадгүй энэ тийм байж болох ч блог ертөнцөөс бүтээлч, хамт олонч, бие биеэ ойлгодог найзууд төрж, хамтран ажиллах түншээ олон ажиллах блог гэсэн нэгэн хүчирхэг хүрээлэн бидний нийгэмд гарч ирээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй юм.

Монгол Хүүхэд санаачлагын баг бол хийсвэр ертөнцөөс бодит амьдралд биелсэн нэгэн цул баг билээ. Өмнө хэн хэнийхээ нүүр царайг таньж мэдэхгүй, хаана юу хийдгийг мэдэх ч үгүй хүмүүс блог гэх ертөнцөөр дамжин тухайн хүмүүсийнхээ дотоод сэтгэлийн нууцыг мэдэрч, бичлэг бүртэй нь танилцан үзэл санаа, ертөнцийг үзэх үзлийг нь хүлээн зөвшөөрч танилцан улмаар бодит амьдрал дээр анхны уулзалтаар учирахдаа тэврэлдэж олоон жил уулзалдаагүй сайн анд нөхөд уулзаж байгаа мэтээр уулзан нөхөрлөх болсон юм.

Биднийг нэгтгэсэн Та Төсөөлөөд үз дээ бичлэгийг энэ хаягаас орж уншаарай.

БИДНИЙ ЗОРИЛГО

Манай сайт нь Монголын ирээдүй болсон хүүхдүүд, тэр дундаа орон гэргүй, өнчин хүүхдүүдийн төлөө сайн дураар хамтран олон шинэ санаа сэдэж, санаачлага болгон хэрэгжүүлэхийг дэмжих зорилготой байгуулагдлаа. Бид үйл ажиллагаандаа 2 үндсэн зарчим баримтлана:

- Нэгт, бид өрөвдөлтэй ноорхой хүүхдүүдийн зураг бичлэг тавьж гадны байгууллага хувь хүнээс хөрөнгө мөнгөний дэмжлэг авахыг урьтал болгохгүй.

Бидэнд өөрсдөд маш их нөөц боломж бий. Нэг л өдөр Монгол орон маань гадны тусламжаас хараат байхаа больж өөрийн хөл дээр зогсох хэрэг гарна. Түүний тулд бид эртнээс өөрсдийн хүчинд итгэж, тулгуурлаж, хамтран ажиллах явдлыг хэвшил болгох хэрэгтэй юм. Ингэж чадсан цагт л бид хөгжиж байна гэж ам бардам хэлж чадах биз ээ. Нөгөөтэйгүүр, гадны зээл тусламж, төрийн хөрөнгөөр олон хөтөлбөр төсөл хэрэгживч олон нийтийн ойлголт дэмжлэггүйгээр үзүүлэх нөлөө, үргэлжлэх хугацаа нь багасдагийг бодолцож иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг голчилж буй болно.

- Хоёрт, бид хүүхдүүдэд эд материалын тусламж үзүүлэхийн чухлыг хүлээн зөвшөөрч ажиллах ч, сэтгэл санааны хувьд дэмжих, урам зориг өгөх, өөрт, өрөөлд, өөрийн ирээдүйд итгэх итгэлийг тэдэнд бий болгохыг нэн тэргүүнд тавина.

Хүүхдүүдэд үзүүлэх тусламж хоёр янз байж болно. Нэг нь гуйлгачинд өглөг хаялаг өгч буй мэтээр, тэдний уруу дорой, өөртөө итгэлгүй байдлыг улам сэдрээн “тусалж” болно. Дээрээс шидэж өгөх хүнгүйгээр амь зууж чадахгүй мэт сэтгэгдэл төрүүлж, ходоодыг нь баярлуулахаас цаашгүй ийм үйлдэл сэтгэлийг нь тэтгэж чадахгүй нь ойлгомжтой. Нөгөө нь тэрхүү хүүхдийн сэтгэлийг баясган, хүмүүст, өөртөө, ирээдүйд итгэх итгэлийг бий болгон туслах явдал юм. Монголхүүхэд.ком нь энэхүү хоёр дахь замыг сонгоно гэсэн үг.

Сэтгэл байгаа цагт арга зам нь олдоно гэдэг бидний гол уриа.

Сэтгэл байхгүй бол хичнээн хөрөнгө мөнгө цацаад асуудал шийдэгдэхгүй нь өнөөдөр нэгэнт ойлгомжтой болоод байгаа билээ.

Гишүүн болоод өөрийн үзэл бодол, хэрэгжүүлэх гэсэн санаагаа бичих боломж хэнд ч нээлттэй энэхүү сайт маань хүүхдүүдийн төлөө сэтгэл зовнил, тусалъя гэсэн чин эрмэлзэлдээ Танийг ганцаараа биш гэдгийг тодоос тод харуулж чадна гэдэгт бат итгэж байна.

Сайн санааны үр үргэлж дэлгэрч байх болтугай!

МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГА ЮУ ХИЙВ

Бидний анхны үйл ажиллагаа Австралийн хөрөнгө оруулалттай Яармагийн дэнжид байрлах Бадамлянхуа асрамжийн газарт төвлөрч байлаа. Бидний нэгдэж нийлсэн цаг хугацаа нь энэ жилийн илүү сартай, шороо шуургатай хавар байв.

Бидний гол тулгуур зарчим нь аливаа зүйлийг хийхэд заавал их мөнгө төгрөг, нөөц бололцоог хүлээх хэрэггүй, тэр болгоныг бүрдэхийг ч хүлээх мөн хэрэггүй. Зүгээр л бусдад туслахад өөрт ямар боломж байна тэр боломжуудыг харж хүлээж ажиллах байсан юм.

-          Зөөврийн компьютертаа хүүхдийн кино, дуу шүлэг буулган үүрээд асрамжийн газраар явж хүүхдүүдтэй ярилцан, киногоо үзүүлэн, дуу шүлгээ зааж сургах,

-          Мөнгөө нийлүүлэн үлгэрийн номоос эхлүүлээд, сурах бичиг цуглуулан хэрэгтэй хүүхдүүдэд нь түгээх

-          Хүүхдүүдтэй нэг өдрийг ая тухтай өнгөрүүлэн явган аялал хийх

-          Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч нартай нийлэн тус сургууль дээр Сайн Үйлсийн аян өрнүүлэн хувцас цуглуулан Бадамлянхуад өсөн торниж байгаа дүү нартаа аваачиж өгөх, хариуд нь Бадамлянхуан авьяаслаг багачууд сайхан сэтгэлт ах нартай зориулан урлагийн тоглолт хийсэн юм.

БИД ЦААШИД ЮУ ХИЙХЭВ

Бидний дундаас төрж байгаа ажлын санал их бий. Гэхдээ дараах ажлуудыг юун түрүүнд өөрсдийн хүчээр дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа.

1.      Мисти блогчны санаачилсан бичигдсэн төслийн дагуу Нүүдлийн номын санг байгуулан ажиллуулж эхлэх

2.      Хамтран ажиллах асрамжийн газруудын хүүхдүүдэд шаардлагатай сургалт зохион байгуулах

3.      Ядуу, амжиргааны баталгаажих түвшинээс доогуур амьдралтай хүүхдүүдэд зориулсан сургалт зохион байгуулж, хичээл завсардсан хүүхдүүдийг сургуульд ороход нь зуучилах

4.      Бичиг баримтгүй хүүхдүүдийг бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулах

МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГЫН ЭГНЭЭНД:

www.oogiinoo.blogspot.com

www.ayunga.blogspot.com

www.addidea.blogspot.com

www.blogmn.net/obod ,          www.blog.mn/obod

https://www.blogmn.net/misty

http://saruul-uhaan.blogspot.com/

https://www.blogmn.net/yukisan

Бидэнтэй холбоо тогтоож бидний эгнээнд нэгдэн дэмжихийг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

Цахим шуудан: mongolhuuhed@gmail.com , www.mongolhuuhed.org

 

 

 

Сэтгэгдэл:


ta bvhnii negden niilj hiij bvteej baigaatai xvsel zorilogo neg baina.bi holbogdohiig xvssen bolovch blogt nevterch chadsangvi.minii mailruu hariu bichhiig xvsie.O .Anand anand_namuun@yahoo.com
Бичсэн: Зочин цаг: 14:22, 2010-02-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax