Ойрдоо ажил хачин их байгаа мөртлөө солио гажиг юм бодогдоод. Ямар нэг юмнаас би ерөөсөө тэгтлээ айж байгаагүй л дээ. Алдана л биз засаад явна, чадахгүй бол чадаж сурна биз, загнуулвал илүү сайжирна, тоохгүй байна л биз өөрийг олоод л авна гээд л боддог байлаа. Гэв гэнэт маш их айдас төрж, нэг тийм мэдрэмж намайг бүчин авдаг боллоо… надтай хэн ч суухгүй бол яанаа гээд л би бодлоо. Дэрвэлзээд, дарвалзаад л яваад байдаг Залуу насны бодол бүхэн үерхэл бүхэн сайхан гэж бодоод л яваад байсан чинь бараг 60 ийн талыг насалчихжээ. Ингэж байгаад 80 насны талыг хүрчихвэл яанаа гэхээс надад айдас төрөөд….
Нэг хүнтэй үерхэе гэхээр үеийнхэн тусдаа гараад, үлдсэн зарим нь хашир болоод дуусчиж… за тэгээд л өөр нэгэнтэй уулзмаар, хамт байгаа ч гэсэн магад тэр хүн 2,3 эсвэл 4 жил үерхэж байгаад намайг хаяад яваад өгвөл би бараг 70 талыг насалчихна. Автобусаар гэртээ ирж очих тоолонд ийм хачин жигтэй зүйлсийн тухай бодно. Өөр юуны ч тухай бодох билээ дээ. Өнөө маргаашийн ажил бол явж л байна. Амжилт гаргах үедээ би гаргаж чадна. Амьдралыг би өөрөө зохиохгүй бол явахгүй. .. Яаж зохиох ухаанаа олохгүй өдийг хүрчихжээ. За тэгээд нөгөө төрийн төлөө оготно боож үхнэ гэдэгчлэн алба амиа хааяадаа ялгаж салгаж чадахгүй явсаар хэсэг хугацаа алджээ. Одоо заримдаа надад айдас төрдөг: хэн ч надад хайрлах боломж олгохгүй, хэн ч надтай суухгүй бол би яанаа гэхээс айдас ч гэх юм уу даа энэ нэг юмыг чинь юу гэдэг билээ дээ байз тийм мэдрэмж төрөөд байх боллоо. Эмэгтэй хүн шиг хэн нэгийиг хүлээж суудаг, хайраа илчлэх боломжийг олгодог бол ч болж байна. Гэхдээ би хүн эмэгтэй хүн эргүүлж сураагүй, дадлагажаагүй тийм л мангаадуу нөхөр …. Хааая хачин мэдрэмжүүдээсээ би айдаг…../Юу юу ч биччивдээ/ Обдоо