"Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал болох гэж байгаа Австралийн иргэн Рассел Норман Филлипс жилд 300-400 мянган ам.долларын цалин авах санал тавьсан гэнэ. Монгол Улсын сарын төсөв... Гэхдээ олон улсад бол байдаг л нэг жишиг. Гэхдээ иргэдийнхээ мэдэл боловсролыг үнэлж, цалингийн зөв жишиг тогтоож чаддаггүй манай эвэртэн туурайтнуудад бол хэцүүхэн тулган шаардалт.
Өнөөдөр өндөр мэдлэг дадллагатай, ажлын сайн чадвартай иргэнийг үнэлэх систем, тогтолцоо байхгүй учраас гадаадад байгаа нөхдүүд наашаа зүтгэхгүй байх нь бас аргагүй юм. Солонгост овоо хэдэн жил ажил хийж ирсэн нэгэн гэр бүл Монголд огт ажил хийхгүй 2-3 жил болоод буцахын мөн болж байна. Цалин бага учраас хийгээд ч урамгүй гэнэ.
Товчхоон хэлэхэд энэ Австрали нөхрийн бааварлал бидэнд овоо сайн жишиг дагуулж болох талтай юм. Манайхан л болсон хойно даварчихсан хог вэ зайл.. ямар их мөнгө вэ гэхчилэн шуугих биз. Эцсийн эцэст хүнийг гагцхүү мөнгө, санхүүгээр хөшүүрэгдэж, мотивацжуулж, үнэлж ажил хийлгэж үр дүнг нь хүртдэг нь гарцаагүй үнэн. Хүн өөрөө өөрийгөө үнэлэхгүй бол хэн үнэлэх вэ дээ ... мөдхөн цалин өндөр байх шаардлага тавьж байнаа гээд зогсох чадвартай аавын хүү олон байгаасай л гэж хүснэм.