Өш гэдэг маань угтаа хариугаа авах , хар буруу санаж явах гэсэн олон утгатай үг л дээ.
Хуучин ажилд Цэндээ гэгч нэг эр байх. Яахав жаахан ойворгон, бас ч үгүй шаралхуу нэгэн.
Бид хамт ээлжинд гарч байлаа. Гудамжаар эргүүл хийгээд баахан явав. Аймгийн хоршооны дэлгүүрээс зүс таних Б гэгч ах гараад ирээд бидэнтэй мэндлээд сүрхий өнгөрсөн юмдаг. Яахав мань эр нэг юм хуссан бололтой бага зэргийн халамцуу архи жаахан ханхийж байлаа. Гэхдээ хөөрхий мөрөөрөө дэлгүүр ороод гарч яваа бололтой. Гэтэл яасан гээч ойворгон Цэнд түүнийг бариад авлаа.
- Намайг таньж байна уу?
-Таньж байна. Чи чинь манай 10 жил хамт төгссөн Цэнд байна шүү дээ За юу байна хө, ажил сайн уу? Цагдаа болчихсон юмуу ? Гоё харагдаж байна
- Битгий хуц? Чи архи уусан байна.
- За яахав дээ найз нар гэрт ирээд, юун сүртэй юм бэ дээ? Миний найз болилдоо
- Чи намайг 10 жилд байхад энэ хоршооны үүдэнд зодсоноо санаж байна уу? хэн чиний найз юм.
-За арай ч дээ 11 жилийн өмнө ш дээ
- Одоо хариугаа авна даа хамт явнаа эрүүлжүүлнээ
Хэрэг бишдээд эхлэв. Хөрхий буруугүй эр сүүлдээ уурлаад бухимдаад л аргагүй шүү дээ. Ойворгон Цэнд асаад юул. Тэнэг гэж жигтэйхэн. маргалдаад үүлдээ 2 уулаа барилцаад авав. Салгах гэж бужигнаад сүүлдээ ойворгон Цэнд ч , хөөрхий эр ч бөөн юм болов. За энэ асуудал тэгэсгээд өнгөрсөн юмдаг.
Хөөрхий тэр ах тэрийг мартсан явсан даа . Харин тэр 11 жилийн өмнөх жижиг өш хонзонг өвөрлөөд, сэтгэлдээ хар булуу тэгээд ирсэн ойворгон Цэнд???. Хүн яаж тийм тэгээд яваад байж чададг байнаа аан. Инээдч хүрэх шиг.
Гэхдээ залуус минь хаа нэг маргалдах муудалцах юм бишгүй гардаг байх Тухайн үед нь мартчихвал саак ш дээ. Залуу нас байхад уур, бухимдалаар тархиа дүүргэчихээд хэн нэгэн таньд гаргасан эвгүй аашийг мартахгүй гээд л сэтгэл зүрхэндээ өш тээгээд гомдоод явуузай.. Ингэлээ гээд л та хохирно. Таны нерв үхнэ. Таны тархины эд эс ахиж сэргэхгүй. Цуснаас чинь toxin ялгарна. Таны эрүүл мэнд хохирно. Харин таныг уурлуулагч этгээд инээгээд таныг уурлуулсанаа , гомдоосноо ч мэдэхгүй, мартчихаад инээгээд л танд туслахсан гээд гүйж яваа ч юм бил үү Хэн мэдлээ???? аааан
-