Багануур явж байлаа. Ажил амжуулах санаатай амралтийн өдөр тааруулаад гарсан нь тэр. Налайх өнгөрөөд нилээн явлаа. зам дээр нөхдүүд хоёх талын эгнээгээр зогсоод гялгар ууттай юм зарах.
Юу зарж байгаа юм гэж сонирхоод машинаа зогсоогоод асуулаа.
- Миний дүү юу зарж байгаа юм бэ?
- Самар
-Хэдэн төгрөг вэ?
- 1200 төгрөг
- Юу ийм жаахан самар 1200 байхдаа яадийн
-Юмны үнэ нэмэгдсэн
- Хаана
-Хаа сайгүй ш дээ
Гайхаж хоцров. Налайхаас самранд явахад юмны үнэ нэмэгдсэн нөлөөлөөд тэгээд самраа үнэ нэмэж зардаг юм байхдаа.
- Зах дээр тэрэг түрдэг бацаанаар юм зөөлгөөд гаргалаа. Зөндөө их бараа байсан юм.
-Май 300 төгрөг
-Ахаа 500 төгрөг юмны үнэ нэмэгдсэн
Лаатаа аан. Хийрхэнэ хийрхэнэ гэхэд арай арай
Зурагт үзлээ. Улс төрийн тухай дарааллаад 16 үндэсний сувгаар хийрхэнэ. Улс даяраа үнээр хийрхэнэ. Гудамжинд гарна архиар хийрхэнэ. Бааранд орно бацаанууд хийрхэнэ. Ажилд очлоо албан тушаалаар хийрхэнэ.
Манайхны энэ хийрхэл үү?