Хөдөөнөөс орж ирсэн гарууд гэж ирээд муулаад яахав. Зүгээр л "такси үйлчилгээ" гэдэг зүйл манайд хөгжөөгүй болохоор л бичиж байгаа юм. Саяхандаа нэг дуудлагын таксиний жолооч арван жилийн охиныг сургуульд нь хүргэж өгөхдөө хүчиндчихээд мэлзээд байсан. Бүр дуудлагын таксины жолооч шүү. Охин сургууль руугаа хүргүүлчихээд буух гэж байхад нь бузар этгээд хүслээ хангаж л дээ. Ядаж байхад таксины шил хар өнгийн хуулгатай, хөшигтэй гэж байгаа. Охин хар гүйхээрээ уйлаад сургууль руугаа орж л дээ. Шүүх дээр бузарлагч хэргээ хүлээхгүй байсан боловч машины арын суудал дээрээс олдсон үрийн шингэнд хийсэн ДНК-ийн шинжилгээгээр нотолсон.
Энэ байтугай байна л даа. 3-4 жилийн өмнө Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт бүлэг таксичид гарч ирж баарны үүднээс охидыг хамж, дээрэм, хүчиндэж байв. Хохирогчид нь бараг 40 хол гарсан даг. Аан тийн бас алуулдаг таксины жолоочийн хэрэг нилээд хэд бий. Машинийх багажинд цогцос нуугаад орхисныг ч цагдаагийнхан илрүүлж байлаа. Хэндээ ч найдаж таксинд дуудлага өгөхөв, суухав, халтуур хийхэв. Зам тээврийн ослын шалтгаан нь орон нутгаас орж ирсэн таксины жолооч нар. Нүдэн балай чихэн дүлий бас бохир заваан, бүдүүлэг, хурдтай давхидаг, хүн ч мөргөдөг, машин ч мөргөдөг. Зүгээр л бурхан нь бууяаа... Хотын тээврийн үйлчилгээг янзалсан гэх боловч тэр нь нохойн жогорхой. Намайг ажилдаа алхаж ирж гэр лүүгээ алхаж харьдаг болохоор ингэж бичиж байна гэж бодуузай. /дундуур нь хальт өөрийгөө рекламдав/.
машинтай бол зогсоол түгжрэл гээд түмэн асуудал байна аа, одоо бензин гэдэг ч асуудал болсон...
харин таксинаас буулаа асуудал дуусаа уул нь амар ч юм шиг