Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-07-31
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
 ХБИ /хөгжлийн бэрхшээлтэй иргэд/-ийн талаар нэг судалгаа хийсэн юм л даа. Тайлан мониторинг энэ тэр нь олон улсын болон төрийн байгууллагаад очих байх. Зүгээр л энгийн байдлаар энэ тухай бичмээр санагдаад. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн зүйл хэсгүүд хэрэгждэггүй. Шалтгаан нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хууль учраас хамаагүй хэмээн нийт масс, ажил олгогчид хардаг явдал. Хөдөлмөр эрхлэлт, боловсрол олголт энэ тэрийн тухай ярих ч юм биш. Хамгийн хачин нь хүн амьдарлынхаа туршид янз бүрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болдог гэдгээ ухамсарладаггүй. Муу ёрлож байгаа юм биш /модон ширээ тогшив/ гэхдээ л хэн ч гэсэн таяг энэ тэрээс авахуулаад бусдын туслалцаа авах хэрэг гарна гэдгээ төдийлөн мэддэггүй, бас тоодоггүй. Өө ХБИ бол тусдаа хүмүүс хэмээн хардаг.
Гудамж талбай, барилга байгууламжид ХБИ-д зориулсан гарц, тэмдэглэгээ, дэд бүтэц хийгдэж байгаа боловч хийж байгаа нөхөд нь тийм зүйл зориулж байгаагаа огт мэдэхгүй байдаг. Явган хүний засмал замын гол хэсгээр урт нарийхан параллел зураастай хэсэг бол ХБИ-д зориулсан тэмдэглэгээ. Хараагүй иргэд таягаараа явах зориулалттай юм л даа. Хийж байгаа улс нь мэдэхгүйн /эсвэл ямар учиртай гэдгийг захиалагч хэлж өгөөгүй/ харгайгаар хэд алхаад л тасарсан нэг бол мурий хазгай хийсэн байх жишээтэй. Бас 00-д хананд байдаг төмөр хоёр бариул бол мөн л ХБИ-дэд зориулсан зүйл. Харин хийсэн улс мөн л дээр доор мурий хазгай байрлуулсан байх.
Хэлэх гээд байгаа гол санаа маань юу гэхээр зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль, журам заавар, дэд бүтэц ХБИ-дээс гадна та бидэнд бүгдэд зориулагдсан гэдгийг санаж явууштай юм. Хэн ч гэсэн амьдарлыхаа туршид богино, урт удаан хугацааны туршид хөгжлийн бэрхшээлтэй болдог, элдэв тоног төхөөрөмж, дэмжих хэрэгсэл, гарц, тэмдэглэгээтэй харьцах шаардлагатай гэдгээ ухамсарлах хэрэгтэй. ХБИ тусдаа хүмүүс биш.

Бонус: "Норжин" гэх нэртэй манай гэртэй ойр дэлгүүрийн ХБИ-д зориулсан шат аймаар. / ийм градус налуу байвал яах уу. Тэр нь шууд л гол замтай холбогдчихсон. Машинд мөргүүл гэж байгаа юм байна л даа. Хийсэн улс нь юу бодож байсан болоо.
Сэтгэгдэл:


яаж шаре хийх вэ, групп ажиллуулдаг юм л даа. оруулах гэсэн юм
Бичсэн: Отгоо (зочин) цаг: 22:04, 2013-03-31 | Холбоос | |


Би хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм. Бид гэрийн хорионд байгаа юм шиг л амвдарч байна, хүний эрхийн асуудал их зөрчигдөж байна. Бидний асуудлыг бичсэнд маш их талархаж байна.
Бичсэн: Отгоо (зочин) цаг: 22:02, 2013-03-31 | Холбоос | |


хамгийн их анхаармаар асуудал гэж харагддаг. Үнэн хэрэг дээрээ мянганы замаар мянгуужингийн үлгэр гэж байсан нөхөд ч явж байгаа гэгчээр нийгмийн шинжтэй өөрчлдөлтүүдийг нийгмийн бүх гишүүд л хүртдэг юм. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй бүгд л эдлэх боломж нээгдэнэ.
Бичсэн: Зочин цаг: 18:39, 2012-11-24 | Холбоос | |


ер нь тийм шүү
Бичсэн: dadido цаг: 18:42, 2011-08-01 | Холбоос | |


http://id.news.mn/content/75840.shtml

эндээс уншсан мань хүний бичлэгийн хэлбэр байдаг байна ш дээ

сайхан нийтлэл байна
Бичсэн: g84 цаг: 11:38, 2011-08-01 | Холбоос | |


Маш зөв сэдвийг хөнджээ. Хөгжилтэй орнууд бүгд үүнд маш ихээр анхаарал хандуулдаг...
Бичсэн: xvv цаг: 23:25, 2011-07-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax