Ингэхэд бид чинь хэн нэгэнд баярласанаа илэрхийлж талархаж сурсан билүү. Нүүдэлчин хүмүүсийн сэтгэхүйд ийм бусдад баярлаж талархаснаа илэрхийлнэ гэдэг бол зусардаж байгаагийн шинж гэж үздэг байсан нь одоо бидний үед ул болсон байна. Ээждээ аавдаа өсгөж хүмүүжүүлсэнд нь багшдаа сурган хүмжүүжүүлсэнд нь б найз нөхөддөө түшиг дэм болж яваад нь баярлалаа гээд нэг хэлчихсэн бил үү? Нөхдөө Аан?
Заавал нэг тус дэмийг биетээр бодитоор мэдэрч байж тэрийгээ тус гэж хүлээж авдаг , албатай юм шиг. Хэрэв туслахгүй бол тэрэнд бяцхан туниад л явдаг шүү дээ. Тэрэн дорвол зүгээр нэг удаа баярлалаа гээд нэг талархалаа илэрхийлцгээе л дээ Яасан их баярлах болдоо . Гэхдээ заавал бусдыг баярлуулах гэж талархаж байх ёстой юм бишээ. Та тэр хүнд тусыг нь хариулж чадахгүй байсан ч болно. Харин зүгээр л талархаснаа хэлээд тэр хүний ачийг мартахгүй явах нь тэр хүний хувьд эрхэм хүндлэл байдаг. Жаахан тус хүргэчихээд тэрнийгээ байнга дурсаад нэхээд явах нь ч мэдээж бас сайхан зүйл биш юм шигээ. Гэхдээ хүн хүний хувьд талархал гэдэг маань нэгнийгээ хайрлах нэг хэлбэр юм уу даа тээн нөхдөө