Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-10-11
Нэр хүнд

Нийгмийнхээ аль ч хэсэгт хаана ч байлаа гэсэн та мөнгөгүй байж болно ,   ажилгүй байж болно. Анд найз,  гэр бүл аль нэг хэсэгт хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа бол та мэдээж бүгдэд нь хайрлагдаж хүндлэгдэх эрхтэй. Хэдий тийм боловч хүссэн нэгэн үүнийг амар олоод авч чадахгүй ш дээ

           Нэг бодоод үзийдээ Ингэхэд би чинь хэр зэрэг нэр төртэй билээ дээ аан? . Амьдарч байгаа хэсэгхэн хугацаандаа тодорхой хэмжээгээр хүнд үнэлэгдчих юмсан. Нэр хүнд маань үр хүүхдэд  /хэрэв хүнтэй танилцаад суувал түүнээс маань гарах хүүхдийг хэлж байна/ маань үлгэр жишээ болж яваасай гэсэндээ ажиллаж хөдөлмөрлөж л явна даа.

             Зүгээр суугаад байхад зүгээр нэг хүрээд ирдэг эд бишээ нэр хүнд. Найзууддаа, гэр бүлдээ, ажилдаа үнэ хүндтэй нэгэн баймаар байна. Энэ бол миний хүсэл,  харин хүмүүсийн юу гэж хүсч байгааг нэг ч удаа бодож байгаагүй юм байна шүү. Магадгүй үүн дээр хамаг учир оршдог байх.......... Бусдын хүслийг ойлгож, өөрийнхөөсөө дээгүүр авч үзэж  явах нь магад нэр төр чинь цэвэр явах үндэс байж ч мэднэ............... /2007.10.11 Обод/

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Найзуудаа хүн бүхэн л нэр хүндийн тухай өөрийн бодолтой чи нэр хүндийг юу гэж бодно чиний хувьд тийм л байх болно. Жишээ нь алдартай хүмүүс бүгд л нэр хүндийг өөрийхөөрөө илэрхийлсэн байдаг ер нь юм бүхэнд тогтсон эцсийн хариулт гэж байдгүй юм шиг харин эцсийн эцэст чи юу гэж бодно тийм л байна чиний амьдралч ялгаагүй юм бүхэн дээр хүмүүс өөр өөр бодолтои байдаг Нэр хүнд миний хувьд Чингис хаан л гэсэн үг
гоё шүү


Бичсэн: Ганхуяг (зочин) цаг: 10:03, 2010-10-04 | Холбоос | |


Сэтгэгдэл
Мэдээж хэрэг үүнд хүндлэл, хүнлэг сэтгэл, шударга зан зайлшгүй чухал. Мөн нэг зүйл хэлэхэд хэлсэн үгэндээ эзэн байх, хүрч чадахгүй байлаа ч уучлал гуйж, алдаагаа засдаг чадвар бас их нөлөөтэй гэж боддог.

For you:
..... миний нэг найз, -Обод ер нь дажгүй залуу шүү, бусдыг хүндэтгэж чаддаг гэж ярьж байсан юм. Гудамжинд зөрж өнгөрөх төдийд зүгээр л мэндлээд өнгөрч болох тийм танилууд гэж хэлж болох байх. Харин найзтай минь таараад, гар барьж мэндлээд л их хүндэтгэлтэй хандсан нь Ободыг ингэж хүнднтгэлтэй ярихад хүргэжээ. Тэгэхээр ийм багахан зүйл дээр ч гэсэн хүндэтгэл ирдэг гэж хэлмээр байна.
Бичсэн: зочин цаг: 12:23, 2007-10-12 | Холбоос | |


Сэтгэгдэл
Нэр төртэй байя гэвэл хувийн ялалтын дараа нь нийтийн ялалтын зарчмуудыг эзэмш гээд л яагаав Стивен Ковейн"Бүтээмж өндөртэй хүний 7 дадал" дээр байдаг шүү дээ хө Тиймээс Сэтгэл санаа, харилцааны данснуудаа цэнэглээд бай хө Энэ дансыг цэнэглэхэд баян хоосны ялгаа үгүй ээ Гэхдээ надаар хэлүүлэлтгүй чиний нэр төртэй чинь харагдаад л байдаг ш дээ
Бичсэн: Soyol цаг: 21:57, 2007-10-11 | Холбоос | |


Сэтгэгдэл
нэр хүнд бол хүндлэлтэй холбоотой байдаг, бас чадвартай, бас хүнлэг сэтгэл, шудрага зантай шууд холбоотой....
би ингэж боддог. хүн өөрийгөө, хүсэх юм бол, хичээж чадвал зөрөөд өнгөрөх хүн хүртэл мэндлэж үг солимоор тийм сайхан, бишрэм сайханаар авч яваж болдог л гэж боддог доо.
энэ өөрийгөө авч явах гэдэг үг иих чухал үг юм шиг, тортой төмс авч явахтай холбоотой хэрнээ тэс өөр... би лав дайснаа ч тэр, найз нөхдөө ч тэр намайг хүндэлж биширдэг байгаасаа хэмээн бодож, түүний төлөө зоридогоо... энэ миний амьдралын үнэ цэнэ, нэр төр...

Ү
Бичсэн: g84 цаг: 21:12, 2007-10-11 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хийсэн ажил, хэлж байгаа үг, хандаж байгаа харьцаа, хайрлах сэтгэлээрээ олон түмэн, ажил төрөл, хань ижил, үр хүүхэддээ танигдсан, хайрлагдсан, хайрласан тийм ХҮНИЙГ НЭ
Бичсэн: shine цаг: 19:46, 2007-10-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax