Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-Jan-26
Тоглоом |Хуучнаа нэг дурсмаар байна|

Хүүхэд бахйхад олон сайхан тоглоомоор нааддаг байж дээ. Ялангуяа сургууль дээр анги,  найз нөхөдтэйгээ бол хэдэн цагаар ч ахамаагүй тэнэж, тэнэж оройтож орж ирчхээд уурлаж идчихээд л унтаад өгдөг байсан даг. Хичнээн ч их тэнэдэг , хичнээн их баяр баясгалантай байж вэ?  Мөрөөдөлд автчихаад олуулаа шаагилдаад үхтэлээ тоглодог байжээ:   Шууд тоглодог байсан тоглоом руугаа орий:

  • Бөглөөдөх: Тухайн үеийн тэрэлж, интоорийн ундааны бөглөөг сайн гэгч нь алхаар болохгүй бол чулуугаар нүдэж тэгшилж аваад  сайн моогуур /цохидог зүйл/ олж аваад бөглөөдөж гарна. Сайн тоглодог хүүхдүүдэд үхтэлээ "шулуулна".  Бөглөө бүр өөр өөрийн үнэ цэнэтэй . Тухайлбал барын зурагтай бөглөө жирйийн 5 бөглөөтэй тэнцэнэ. Харин өөр хүрээтэй гоё зурагтай бөглөө бол 10 жирийн бөглөөтэй тэнцэнэ. /Одоо бодоод байхад Тайгэр, Будвайзэрийн бөглөө байсан юм шиг байгаа юм/.  Бас нэг бөглөөний өөр тоглоом бол бөглөө шүүрэх, эв дүй муутай удаан хөдөлөгөөнтйэ бол дандаа хожигдоно. Бас Пээдэх гээд хөгийн тоглоом байна. Энэ нь бөглөөг ширээ тавцан маягийн зүйл дээр тавьж байгаад Пэ пэ гэж үлээнэ. Доош харуулсан бөглөөгөө хожиж авна. Хэдэн өдөр эрүү сайртсан явдагсан.
  • Самкааткаар гулгах. Энэ хэцүү тоглоом. Шааригийг 4 дугуй маягаар хийж байгаад рам занигдаж скейт маягийн зүйл хийж бүгдээрээ зам дээгүүр уралдана. Шариг олдохгүй зовооно. Сайн модтой, том шаригатй бол Шумаххер миний хажууд юу ч биш. Хааяа цагдаа нарт зам дээр гулсаж байгаад дандаа хураалгана. Харин дараа нь гуйж гувшиж байгаад авдаг эргээд л давхиж явна.
  • Гүүдэг маатакдана: Энэ олуулаа бол сайхан тоглоом байлаа. Одооны энэ бейсболийн бартагдуухан хувилбар байсан шиг байгаа юм. Удаан гүйдэг нэгнийгээ дандаа жийнэ. Би ч хэд хэд жийгдээд авсандаг. Нэг жижиг бөмбөг цохилуур мод, үүр тэнцүү хуваагдсан хүүхдүүд бид байхад хангалттай. Гүйгээд л оноо аваад байна даа. 1000 оноо нэг гүйхэд авдаг байсан шиг санаад байна. Тэгээд хий цохисноо "өмхий" гэнэ. Нэг удаа хий цохивол нэг "өмхий " гэх мэтчилэн 3 "өмхий"  бол дараагийн хүн цохионо.
  • Хуурайгаар эх орондоно. Энэ тоглоом аюултайд орно. Хуурайгаар элсэн  дээр газар хувааж байгаад эх орно дээр нь зоож газар нутгийг нь эзлэнэ. Тухайлбал үзүүртэй хуурайг духан дээрээс газар унагааж зоохийг "генерал" гэнэ. Тэгээд дараагийн хүн ижил хийх ёстой. Холоос , хажуугаас,  сууж байгаад, даллаж гэх мэт янз бүр шиднэ. Ингэж байгаад нэг хүүхдийн толгой гэмтсээн юмдаг.
  • Чулуугаар байлдана. Энэ хамгийн аюултай нь. Атаманаа дагуулаад чулуугаа сайтар бэлтгэж аваад урд гудамижны хүүхдүүдтэй байлдана. Хэдэн цагаарч хамаагүй дайн үргэлжилнэ. Тархи толгойгоо хэд хэдэн удаа хагалж байсан. Яаж айхтар гэмтээчихээгүй юм.  Дандаа байлдсаар байгаад зүгээр ниссэн бор шувуунаас хүртэл дальдчина.
  • Товч няслана. Ямар нэгэн этгээд гэрээсээ товс хулгайлж ирнэ. Зарим нь хувцсаа сүйтгээд аваад ирнэ. Тэгээд товчоо оруулах гольфных шиг нүх бэлдээд тэр лүүүгээ хаврана. Ихэвэчлэн алган дээрээс эсвэл өвдгөн дээрээс харваж хамгийн түрүүнд холоос ур чадвар гаргаж оруулж чадсан нь бусдынхаа товчгийг авна. Гэрийнхээ нилээн олон хувцасны чамин товчнуудыг цааш харуулсан юмдаг.
  • Подвал хэснэ. Энэ хамгийн тэнэг тоглоом. Слесариас үхтэлээ айна. Шилэн хөвөнд ороооцоолдоод хэдэн өдөр л маажууртай явна даа. Урт байр бол дамжсаар байгаад хамгийн цаад талын байрнаас гарч ирнэ. нэг бол подвалдаа амьтан, гөлөг тэжээ нууцаар тамхи татна.
  • Гөлөг хулгайлна Энэ бол хэцүү ш дээ. Айлын хашаанаас  төрөөд жаахан удаж байгаа жингэрийн гөлөг хулгайлах гэж тамаа цайна. Хонгоо уруулан байж хулгайлсан гөлгөө гэртээ нууцаар тэжээ байгаад ээж аавдаа загнуулна. Болкон дээрээ нэг гөлөг гаргаж нуугаад, хөлдчихсөн хойно нь олоод үнэхээр гашуудан уйлж билнээ.
  • Нууц байр хайна Ихэвчлэн чөлөөт цагаа өнгөрөхөө газар байхгүй учраас ийм байрны эрэлд гарна. Энэ нь хаана ч байж болох боловч хүн олох ёсгүй тийм сайн байр байх хэрэгтэй. Гэхдээ ихэвчлэн хөөгддөг сөн. Нууц байранд нэгнээ гишүүнээр авахийн тулд тангарага өргүүлж тэнэгтэнэ.
  • Реп бүжгээр байлдана. Тэгэхэд л реп бүжиг моод болоод байсан цаг. Сургууль тараад хятадаас авчирсан магнитфонд "доглон жиба хаана ч явсан сийхгүй" гээд герман ч юм уу хаанахын ч мэдэхгүй дуу тавиад охидууд нь бүжгээр байлдана. Байлдана гэхэрээ зэрэг бүжиглэж дуусаад тэрийгээ доош хийсэн үйлдэл гаргана. Тухайлбар хуруугаараа газар заах гэх мэт. Эрэгтэйчүүд бол Одоо болохийн хүслэнд орохийн бөөн хүслэн.
  • Гэмт хэрэг үйлдэнэ. Хаанаас ч хамаагүй хөнгөн цагаан зэс хулгайлж тушаагаад мөнгөөр нь марожин авч иднэ. Эсвэл 1.60 мөнгөний пэчэн, ороомог идэж тансаглана. Мэдээж ихэнхидээл баригдана. Заримдаа гэрээсээ мөнгө тууна. Ээж аав мөнгө тоолж байхад оймсондоо эсвэл гудсан доогуураа аваад хийчихнэ. Энэ нь бол 3, юм уу дээд тал нь 5 төгрөг байна.
  • Нуугдаж тамхи татна. Сургууль дээр эсвэл байрныхаа хүүхдүүдтэй нийлж байгаад том хүмүүсээс нцуугдаж тамхи татан. Ихэвчлэн подвалд эвдэрхий бахрилгад энэ үлйдэл хийгдэнэ. ТОм хүн ирвэл "Нүх, нүх гэж дохио өгнө. Зармимдаа "кава" түүгээд тэрийгээ  нунтаглаж байгаад орооож татна.
  • Мөн дээсдэх, чиртаадах гэх мэт охидын тоглоом бий боловч сайн мэдэхгүй байна.  Харин бүлгээр тоглодог баавгайн чих гээд аймаар тоглоом бий. Энд том биетэй нь давуу талтай учраас үүрнээс хэн нэгийг гаргаж шиднэ. Би өөрөө намхан жижиг  учраас дандаа шидүүлж  /цементэн дээр / зулгарсан нүүртэй уйлаад гэртээ харина.  Ангийн том биетэй охидудууд бараа шиг л аваад тавьчихдагсан. Хэ хэ гэжүү 

Хүүхэд ахуй цагийн хэдэн тоглоомоос дурдахад ийм байна. Тэнэг ч байж дээ. Юунд санаа звовохгүй. Жаргал. ..... жаргал

Одооны хүүхдүүд PC нээс өөр зйл мэдэхээ байж. Үсрээд л IPod гэх мэт. /Дурсамж бичсэн Обод/

Сэтгэгдэл:


хахаах үхтлээ инээлээ
Бичсэн: Зочин цаг: 10:31 AM, 2014-Jul-31 | Холбоос | |


hehe
ЗА БАЙЗ
МОРИ УРАЛДУУЛДАГ БАЙЛАА
БАС УНАГА УРАЛДУУЛНА
УСААР БАЙЛДАНА
БААВГАЙН devil
Бичсэн: SANSAR (зочин) цаг: 10:50 AM, 2008-Sep-20 | Холбоос | |


n
тэвэг нээрээ гоё
Бичсэн: Обдоо цаг: 09:21 AM, 2008-Sep-20 | Холбоос | |


тэвэгддэг байж.. сайхан угсраад л, хэдэн тойрог угсарчихдаг байж.. чардакан дээр гарч айлийн цонх аржяктараар гусдаг байсан.. бас нэг бүгд жирийтэл суучихаад л гараараа нэг юм дамжуулаад л, тэр нь цохиулахгүй босож гүйгээл.. юу гэдэг билээ дээ.. холорминий шохой нэг орос ялааны хорны лаазанд хийжүагаал шүлсээ хаяж буудуулдаг байж.. болжмороос айдаг гэж үнэн.. манай микр чинь нэг хэсэг 11 -ээр хорооллынхонтой ана мана үздэг байж.. бас чихрийн цаасдана,бөглөөднө, мөнгөднө.. задгай мөнгө гэж нэг сайхан юм байхад ч жорлонгийн харлаакаараа донжуур хийжүагаал гараа сайрттал мөнгөддөг байж дээ.. party
Бичсэн: Дарс цаг: 08:26 PM, 2008-Aug-16 | Холбоос | |


kino hiideg bsan shdee medhuu
орцонихо үүдэнд хэн нэгнийг зогсоож баахан хаалганы цаанаас бүжиглүүлээд л

өөрсдөө болохоор орцондоо орж дотор хаалга бас гадна хаалгаа хааж харанхуй болгочихоод цоожний нүхээр орж ирэх дурсийг хойд хаалган дээрээ ойлгож уздэг бсан гээд л...

бас уур нэг саятан гэж тоглоом бдаг бсан шд тэр болохоор шоо хаяад нүүдэг тоглоом мөнгөтэй тэрүүгээрээ үйлдвэр зочид буудал худалдаж аваад л..

өөр бас байраараа концэрт тоголдог бсан
тэрнийгээ одод болохын хүслэн гээд нэрлэчихсэн хэхэ тэгээд л баахан дуу дуулж бүжиг хийнэ эрэгтэй хүүхэд рэп бүжиглээд л охид ни дуу дуулаад л ... yho;winking yho;winking ёооё сайхан бжээ..
Бичсэн: Ami цаг: 02:27 PM, 2008-Aug-16 | Холбоос | |


taxia xooj barij avaad xeer sharj idex
дандаа банди нар гэрээсээ шудэнз , сонгино авч гараад таxианий аж ахуй орж ойрxон бэлчиж явааг ни хоосоор байгаад алаад xээр шарж иддэг байж билээ. тэр загийн таxиа яасан ч хурдан байсан юм тэхдээ л хоосоор байгаа л алаад идчихдэг байж билээ,. хоорхий муу таxианууд,. happy
Бичсэн: namnalt цаг: 02:21 PM, 2008-Aug-16 | Холбоос | |


hehe, goy bdag bjee
хэхэ, тэххх...
өөр дутуу юм юу билээ? гээд бодоод байсан чинь гражин дээр гардаг бас айлын хонх дарж зугтана,орондох гээл бас нэг тоглоом байдышд, бас орцондоо мисс-н тэмцээн зохионо, тэрийг нь эмээ өвөө нар нь үздэг байж билээ, аа бас усаар байлддаг байсийшд,бас оросын элчингийн жимснээс хулгайлж их иддэг байж билээ...точоод байвал барагдкуум байнөө... big grin
Бичсэн: Enerelt цаг: 02:09 PM, 2008-Aug-16 | Холбоос | |


бас нээрээ эрэгтэй хүүхдүүд аймаар их машиний араас зүүгдэж гулгадаг байсийшд, би нэг дуурайж бгаад жолооч ээж 2т алуулж билээ гэхдээ л гоё байсан л даа
Бичсэн: soyon цаг: 03:28 PM, 2008-Feb-14 | Холбоос | |


хөөх түмэн тоглоом бүгдийг ни биччихсэн байшд. пилтаадах гэж тоглоом бас байдийшд, гэдсэндээ бөмбөг нуугаал нэгийгээ онодог, нөгөөдүүл ни пилтаагаа зурсан талбайдаа байрлуулдаг. бас шүдэнзний бөгсөнд шороо зуурч бгаад асаагаад тааз руу шидчихдэг тэхээр өнөөх ни таазанд наалдаад харлуулчихна, орц болгон л тийм байдаг байсандаа.
Бичсэн: soyon цаг: 03:25 PM, 2008-Feb-14 | Холбоос | |


rabeallaa
киноний нэр ни рабэаллла юм байна одоо саналаа
Бичсэн: Обдоо цаг: 09:15 AM, 2008-Feb-7 | Холбоос | |


Өөөө яг тийн. Урумбраак. Киноны нэр нь тэхдээ юбилээ?
Бичсэн: yuki цаг: 05:06 PM, 2008-Feb-2 | Холбоос | |


rumburaak
румбраак гэж кино юм Юки
Бичсэн: Обдоо цаг: 04:41 PM, 2008-Feb-2 | Холбоос | |


Тийшдээээ ЯНОСЕК яг мөн. нээрээ хүн хэлэхээр яг санаанд оржийшд. Гоё кино шүүү. Одоо нэг үзүүл гоё санагдах болуу?

Монголхүү чи тийм л их киноны нэр мэдээдайдаг юм бол хар хэрээ болоодайдаг нэг муухай хүнтэй киног хэлээдэх дээ. Чехословакийн телевизийн олон ангит уран сайхны кино гээл эхэлдэг. Бөгж эргүүлээл хувираадайдаг.
Бичсэн: yuki цаг: 09:14 AM, 2008-Feb-2 | Холбоос | |


нээрээ л хүүхэд нас санаанд ороод...
Золтой л гараад гүйчихсэнгүй.
Хээхэхэх нээрээ чулуугаар байлдаж байгаал муусайн болжмороос үхтэлээ айдаг байж билээ далжигас гэтлээ.
Хөөе юкий тэр киноогий чинь Яносек гэдэг байхаа
нээрээ тийм хөөрхийс модон буу бариад л дидандаж гарнадаааа бас болоогүйээээ агууунаа нимааанааа пууустраа гээл дайрдаг байлаашдээ аймаар орос хэлтэй жаалууд байсан юм шиг байгаад одоо бодоход анхаар галлаад энээ тэрээ гээд байхшиг байгаам tongue
Бичсэн: mongolxvv цаг: 07:38 PM, 2008-Feb-1 | Холбоос | |


Сэтгэгдэл
Би хоцорсон юм чинь эхнээс нь бичихээс
Х- барилга дээр тоглоно
Х1-  Бомбоодоно /одоо бодоход дулаалгын тийм үргэлжилсэн хар урт юм байсийн, тэрүүгээр/
Х2
- Гагнуурын хадаас ирлэж байгаад зоож тоглоно
Х3- Эх орон ч билүү юу билээ / хүн болгон орон болоод тэр тоогоор чулуу овоолж байгаад жижиг бөмбөгөөр онож тэгээд зугтаад нэг тиймэрхүү/
Х4- Том зүүний ард утас хийж байгаад хананд зоож тоглоно
Х5- тагтааны өндөгийг хүний дээрээс шидэн наадах
Х6- Байшингийн шартакан дээрээс гялгар уутанд ус, тос, чернель тэгээд эсэн бусын юм холиод хүний дээрээс шидэх
Х7- савлуур дээрээс хамгийн хүчтэй савлаж байгаад хол үсрэх /Ингэж байгаад хөлөө хугалж билээ/
Х8- Барилга дээрээс нөгөө ямар бодис ч билээ тууж байгаад лаазанд хийгээд дээрээс нь шүлсээ хийж байгаад буцалгаад дараа нь гал хүргэн дэлбэлэх
Х9- хээр гарч гал түлэн төмс булж идэх
Х10- Орцонд кино гаргаж тоглож байсийн байна. Өөрсдөө кино найруулаад өөрсдөө тоглоод  хэ хэ
Х11- Цагаан шил олоод хүлхээд явбал сүү гардаг гээд хүлхэж явах
Х12- Би чинь Дарханых учраас тэр үед Гал командын хашаанд Арнитак, мойл, үрэл ургадаг байсын тэрийг нь хулгайлж идэх
Х13- бас батилион орж Арнитак, үрэл хулгайлан авах
Х14- Барилгын хамгийн өндөрөөс доош үсэрч эр зоригоо гайхуулах... Би лав 3 давхараас үсэрч байсандаг./сайндаа ч биш манаачад хөөгдөөд/ буух газар овоолсон элс    хэхэ
Х15- дагах: Нэг нь ямар нэгэн хэцүү зүйл хийвэл бусад нь дагаж тэрийг нь хийх. Би чаддагаараа баахан гүйлгэж үсэрч харайж цэвхрүүлдэг байж билээ...

За тэгээд янз бүрийн л юмс хийж байжээ. Эргээд харсан чинь дандаа эсэргүү ажил хийж байсан байдаг гэжийшд.


Зассан: Hvsliinjiguur хэзээ: 2008-2-1 03:16
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 05:10 PM, 2008-Feb-1 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant