Ямар нэгэн оронд нуугдмал гэмт явдал ххичнээн их байх тусам гэмт хэргийн илрүүлэлт төдийчинээ их байдаг гэсэн. Тэгвэл манай лронэ бараг 90-100 хувь илрүүлдэг.. Үүний цаана илрээгүй, нуугдмал өч төчнөөн гэмт хэрэг бий. Нэг гэмт хэргийн ард 3 гэмт хэрэг үйлдэгдэж байдаг бодохоор хичнээн байх нь танд ойлгомжтой биз.
Аливаа нэг айлд хулгай орлоо гэхэд тэрийгээ мэдэгдээд, цагдаа, магдаа болоод байх нь цөөхөн. За яаахв гарах юм гараа биз гээд л эсвэл хичнээн цагдаа нар ирсэн ч гэсэн үсрээд л хэргийн газрын үзлэг, хийгээд хэдэн үг бичиж аваад явна биз хэзээ хулгай илэрдэг юм гэдэг байдлаар хүмүүүс хандах, смөн хуулийн байгууллагын чирэгдэл ихтэй үйл ажиллагаанаас хохирогч нар өөрсдөө давхар хохирдог байдлаас шалтгаалаад тэр бүр цагдаагийн байгууллагад бүртгүүлдээгүй юм. Үүний өмнөх бичлэг дээрхи мэдээ бол зөвхөн бүртгэгдсэн гэмт хэрэг .Бүртгэгдээгүй гэмт хэргийн тухайд хэдэн зүйл бий. Аваад үзий л дээ:
- Цаанаа нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг нуугдмал байна. Жишээлбэл Азийн чоно компанийн захирал Мөнхбат гэгч саяхан болтол хэдэн хүн алсанийг хэн ч мэдээгүй. Өчнөөн үхсэнээр нь л мэдлээ. Үүний ард бүхэл бүтэн З.Энхболд нэртэй хэсэг бусаг шимдэг дарга нар бий. Энэ хүн түүний амралтанд ирж амраа, ан хийгээд явдаг мэдээ бий. Түүнчлэн засаг дарга, мэргэжлийн хяналт, бүгд түүний найз нар байсан гэх /Өнөөдөр сонин 2008.1.23 дугаар/ Тэгэхээр танил талынхаа тусламжтайгаар хууль бусаар эд зүйл оруулж ирэх, татвараас зайлсхийх нэрээн хичнээн хувь хүн байгууллага төрийг хохироож нууц далд аргаар гэмт хэрэг үйлдэж байгааг хэн ч мэдэхгүй. /Танилтай бол/
- Чадал муутай учраас мэдэгдээгүй гэмт хэрэг гэж бас байна. Яагаад гэхээр та рекетэнд байгаа учраас. Ямар нэг аргаар бүлэг этгээд таныг дарамталж болно. Мөнгө нэхэж болно. Шантаажилж болно. Та ердөө айгаад мэдэгдээгүй байж болох юм. /Тэгвэл адилхан үз, болохгүй бол найзуудаа дууд/
- Эсвэл нэг цайны газар сууж байхад таны нүүр лүү цохиж гэмтээсэн байж болно. Та найзынхаа цайны газар архи зарж байгааг мэдэгдэхийг хүсээгүй учраас цагдаад хандаагүй байж болно. /Зүгээр л жишээ үүнийг бусдыг хамгаалах гэнэ./
- Таны таньдаг хүн таны эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болно. Жишээ нь танай гэрийн хэн нэгнийгээ хүнд гэмтээх. Найз чинь таны юмсыг шаах. Хамаатны чинь хүүхэд жижиг сажиг юманд гар урттай болох /айл гэрт нэг эвгүй нөхөр байдаг биз/
- Та гэрийнхэндээ болон найз нөхөддөө онигоонд эсвэл эвгүй байдалд орохгүйн тулд хэлээгүй байж болно. Ихэвчлэн vургуулийн хүүхдүүдийн дунд энэ ихээхэн гарна. Ялангуяа жижиг хулгай мөн бидний дээрийн үеийн ярьдгаар "бариулах" буюу эд зүйлээ булаалгах, дээрэмдүүлэх гэх мэт зөндөө бий /хүүхдээ нэг сайн анзаараарай/
- Сэтгэл санааны цочрол авсан байж болно. Хүчингийн хэрэг дээр энэ жишээ их гарна. Жишээ нь 2006 онд нийт 26 эмэгтэйг төрөл бүрийн аргаар машинтайгаа зохион байгуулалттайгаар хүчиндэж, зүй бусаар бэлгийн дур хүслээ хангаж байсан бүлэг этгээд баригдсан. /Чингэлтэй Сүхбаатарт/ Хачирхалтай нь бүтэн хагас жилийн турш ингэж хэрэг үйлдэж байхад нь тун цөөхөн эмэгтэй цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байсан юм. Гэхдээ бас хүчиндүүлээгүй зүгээр л гар утсаа дээрэмдүүлсэн гэж. Сүүлд хэргийг шалгах явцад бараг бүгдийн нь хүчиндэж, бузарлаж орхисон, эмэгтэйчүүдь бага охид ч гэсэн сэтгэл санааны цочролд ороод бүхнээс тас нуусан байсан гэх мэт яриад байвал дуусахгүй.