Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-03-19
Нэгэн туужийн талаар

Зохиолийн талаар блогтоо бичиж байгаагүй юм байна. Ричард Баахын Жонатан Левингстон хэмээх цахлай туужийг уншлаа. Дэлхийн шилдэг 50 гүн ухааны зохиолын нэгд зүй ёсоор ордог энэ зохиол тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж, бестселлэр бол байжээ. Орчуулгын хувьд ч юм уу үг үсгийн алдааны хувьд нилээдгүй зүйл байсан боловч үнэхээр гайхалтай зохиол гэдэгтэй санал нэгдлээ. 4 удаа уншихад 4 өөр бодол , 4 өөр зүйл орж ирж байна гээд л бод. Тасархай тасархай. Хүний ертөнцийг үзэх үзэл, хүсэл эрмэлзэл үргэлж өөрчлөгдөж байдаг гэдгйг үүгээр харуулж. Гайхалтай.

            Өөрийн гэсэн байр суурьгүй найган ганхсан хүнийг хичнээн шүүмжилдэг билээ дээ. Гэхдээ ахин үзэл бодлоосоо хэзээ ч гэсэн ухарч болдог, өөртөө амласан амлалт нь хэрэгжих боломжгүй бол сэтгэл зүрхээ хүсэл эрмэлзлээ дагаад түүнийгээ өөрчилж болдог гэдийг би ухаараагүй явж. Ийм бол ийм л байх ёстой, би ийм л хүн гээд л яваад байх. Хүсэл зоригоо, сэтгэл зүрхээ сонсоогүй их удаж. Чихээ тавиад чагная байз.

            Юуг хаяж байж юуг золиосолж байж юуг олж авсан бэ гэдгээр хүнийг үнэл гэдэг дээ. Заримдаа би зоримог алхам хийж чаддаг бил үү. Хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээж чаддаг бил үү, хүнийг хайрлаж чаддаг бил үү? гэдэг асуултандаа би өөрөө ч хариулж чаддагггүй. Гэрэлтэй нүдээр чи бүгдийг харвал хайр гэдэг чинь чамайг тойроод л зөндөө байгаа. Тэр цагт чи хэн гэдгээ, ямар шалтгаантай энэ хорвоод төрсөн гэдгээ мэднэ гэдгийг ч энэ зохиолд дурдаад авч.

Хар багын л хэвтэж уншдаг, гэрээсээ гардаггүй гэж зарим хүүхдэд хэлүүлдэг тийм л байж. Насан өндөр болох тусмаа /насан өндөр гэчжээ хахахаха/ номын амтанд улам бүр орж байгаа гэдгээ мэдрэх сайхан байна. Нэг ийм хачин юм дууллаа. Үнэн худал эсэхийг би мэдэхгүй юм. Амьдрал үзээгүй хүн туршлага, уншсан зүйл, үзэл бодлоороо хорвоог хардаг гэж нэг нөхөр надтай мэтгэлээ. Өөрөөр хэлбэл би ямар ном уншсанаас шалтгаалж тархиа тэр чиглэлээр илүү угаалгах юм байна л даа. Үүнтэй би санал нэгдээгүй. Угаасаа зохиол ч байнаа зөвлөгөө ч байна өөртөө туслах тухай сүүлийн үед гараад байгаа бестселлэр ч байна уу алин ч бай хэрэгтэй гэсэн зүйлээ аваад хэрэггүй гэсэн зүйлээ орхиж чаддаг байх хэрэгтэй.  Ном бол ном үүнээс болоод би түүнийг хүнээс харамладаг надаас мөнгө биш ном зээлсэн хүнийг би тэмдэглэж авдаг /сүүлд хэнд өгсөнөө санахын тулд/ , гэрийнхэнтэйгээ номны хэрүүл хийдэг, мэргэжил нэгт нөхдөөсөө гуйж авдаг, шимтэн уншдаг ийм л хүн болчихоод байна даа. .

 

BONUS: Цэргийн баяр болж байна даа энэ чинь нэг хөөрхөн юм биччихье. Ажлын найз маань надад ярьсан юм. Цэргийн алба хааж байхад талхтай хоол идээд хэвшчихдэг л дээ. Талхгүй бол хоол идэж чадахгүй гэсэн үг. Цэргийн алба хаасан эр нутагтаа очиж. Ээж аав нь уйлж дуулаад л мань эр хоол хийлгээд л сүйд сүйд. “Ээж талх бий юу?”. “Хөдөө суманд ямар талх байхав дээ миний хүү”. Тэгвэл ядаж хомоол байнаа уу зүүн гартаа бариад хоол идье” Хомоолоор сэтгэлээ хуурах юмдаа талханд дассан эрс.  /Обдоо/

Сэтгэгдэл:


ITISMOVIE.BLOGSPOT.COm ОРООД ҮЗЭЭРЭЙ
Ахиж spam-дахгй ээ
Бичсэн: ITISMOVIE цаг: 16:11, 2009-03-26 | Холбоос | |


Бичсэн: g84 цаг: 19:26, 2009-03-19 | Холбоос | |


orchuulgiin aldaa ni unshihad tuvugtei yum bna lee sh dee, turulh hel deer ni unshval dotor ni oroh shig bolj baisan, margah yumgui sain nom.
Бичсэн: Tsoomii цаг: 19:15, 2009-03-19 | Холбоос | |


баабарын Дори Идэр дүүдээ гэдэг номыг нэгэн ахдаа өгсөн юм, нээх удалгүй буцааж авч ирээд өгсөн ахиж уншихгүй ээ гэж,.. тэгээд баахан бодол болсон байлаа..
би учрыг асуутал хүний тархи хогийн сав биш тиймээс хэрэгтэй хэрэггүй юмаар дүүргэх хэрэггүй гэж оршил хэсэгт нь бичигдсэн байсныг уншаад уг номыг уншихаас татгалзсан хэрэг, баабар номыг нь уншихаас татгалзах оршил бичсэндээ харамсахгүй л байлгүйдээ гэвч мань ах хүү одоо тархиндаа байгаа хэрэггүй зүйлсээсээ л хэрхэн салах тухайгаа л бодох минь гэж билээ..
би номын тухай бичдэг л дээ гэхдээ анна карина, цагаан бээлий, зуун жилийн ганцаардал гэх мэт аль эсвэл өвгөн тэнгис, үүрийн туяа, газар шороог бичиж авч хэлцээгүй, амьдралын тийм зав ч мэдээж байхгүй... харин өөртэй гээ адил залуу хүмүүст Michel Eyquem de Montaigne Дель карнегийг уншихыг санал болгохсон...
унш бас дахин унш,... уншихгүй бол сэтгэхгүй энэ үгнүүд үеэ өнгөрөөж зөв юм унш гэдэг санаа л үлдэж дээ. одоо хүн төрөлхтөн цэцэрхэхээ нэгэнт больж орон нь үнэнийг л олохыг хэлэхийг хичээх болжээ,...
уулзаж ном урьж байна гэсэн яасан ?
Бичсэн: g84 цаг: 19:13, 2009-03-19 | Холбоос | |


sain baitsgaanuu nuhduu
uulzaagyi udsan baina shyy
21nd bloggeruudaaraa but avii gesen bna lee medjaagaazdee. Halhiin tsuutai avargiin baraa syriig hardag yumuu gej bodoh yum
Бичсэн: Обдоо цаг: 17:55, 2009-03-19 | Холбоос | |


гэснээс тэр ном өгсөн хүнээ тэмдэглэдэг чинь сайхан санаа байшүү би ч олон ном мартаж алдсиймдаа номын хулгай бол хулгай биш ч гэх шиг миний аймаар дургүй үг big grin
Бичсэн: dao цаг: 17:44, 2009-03-19 | Холбоос | |


engiin chin setgeleesee saihan bichjee Obodoo happy
Бичсэн: Зочин цаг: 17:40, 2009-03-19 | Холбоос | |


нээрээ бичиж болохгүй байсиймаа /манарцан явжааснаа нуув tongue/
олж унших хэрэгтэй ном байнадаа нээрээ дунд ангид уран зохиолын хичээл дээр үзэж байснаа л санаж байна надад лав таалагдсан боловч олж үзэх хувь тохиогоогүйл байнадаа big grin
Бичсэн: dao цаг: 17:08, 2009-03-19 | Холбоос | |


togoldortoo
yaj iim olon yum amjuuldag bnaa unheer gaihaj bna shuu.za za oshoo olon olon goe yumnuud zondoo ihiig hiigeerei, bicheerei, amjuulaarai. amjilt nzaa big hug
Бичсэн: nzaas ni (зочин) цаг: 16:34, 2009-03-19 | Холбоос | |


nz n bas ene zohioliig unshij baisan. hed hed unshsan bolovch minii huvid gants l zuiliig ulam ulam iluu oilgoj baisan. Hun moroodoltei baih heregtei. tuundee hureheer yug ch l haihran hicheedeg baih heregtei gej. bas hetiigeer moroodloo olj avlaa ch tuuniigee huvaaltsah negen baihgui bol ene buhen sain saihan zuil bish bolj huvirna gej oilgoson. happy
Бичсэн: arius цаг: 16:27, 2009-03-19 | Холбоос | |


olj unshmaar sanagchihlaa. Tsag hugatsaa limited bolohoor buh nomiig barij avch bsanaas negniihee setgegdel zergees unshih nomoo songoj bh ni ashigtai yumaa. Bas The Alchemist by Paula Coelho ih goy zohiol blee shuu.

naiztaigaa margasan sedviin talaar bodloo bichmeer sanagdchihlaa, miniiheer nom zohiol, urlagiin buteeluud bolon busad hunii amidral zereg ni hunii uzel bodol, tulovshihod ih uuregtei. ter buhnii dundaas avah, geeh uhaan ni harin jinhene ter hunii mun chanar, humuujil, amidraliin turshlagaas shaltgaaldag shig bgaan
Бичсэн: Erdenechimeg цаг: 14:56, 2009-03-19 | Холбоос | |


VV NEERE NEREE MARTSAN BN ZULZAGA AJILIN CHIN SHV HEHE
Бичсэн: Зочин цаг: 14:20, 2009-03-19 | Холбоос | |


setgegdel bichij bolohgyi bna geed bhiin adminaa
?
Бичсэн: zochin (зочин) цаг: 14:18, 2009-03-19 | Холбоос | |


CHI CH NEERE YAJ ENE IH ZVILG AMJUULDAG BNAA DAJGVI L YUM BICHSEN BN .60 HVRSEN CH ENE HEVEERE BGAARAI big hug batting eyelashes kiss winking big grin HEHE SVVINHEN CHI INEEHEER IIM BOLDOG SHV
Бичсэн: Зочин цаг: 14:18, 2009-03-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax