Цав цагаахан дэлгэцээ санаад хүрээд ирлээ. Сүүдэр хиргүй блогоо санаад ирлээ. Нэг их түүх бичих гээд яахав.29 нас хүрчихлээ. Үс нилээн бууралтчихаж. Ар талаасаа. Яагаад ийм болсныг харин ойлгохгүй байна. Юм их уншсан, тунгааснаас байж мэдэх л юм. Дурласаар байгаад гээд л үү… Ойрын хугацааны зорилт биелэхэд хэдхэн алхам дутаж, урдуур улаан хөлтөн гүйгээд. Санаагаар унаад байх юм биш л дээ. Би угаасаа зогсохгүй эрч хүчтэй, гунихгүй зүрхтэй тийм л хүн үргэлж байхыг хүсдэг. Би, би, би, би, би, би л гэнэ. ……. Хүний төлөө, бусдын төлөө хийж чадсан хэдэн алхам байгаа билээ. Цөөхөн байнаа. Гэхдээ тэр цаана үзүүрт нэг лааны гэрэл харагдаад байна. Очоод бензин асгачихдаг юм ууу …. Хи хи хи. Надад нэг найз байдаг юм. Цагаан гэнэн сэтгэлтэй. Амархан итгэдэг. Бас нэг найз байдаг юм жинхэнэ эр хүн, эр хүн ярих юм биш. . . Хүнд тусалж, дэмжиж явдаг ийм хүмүүст би хайртай. Харин өөрөө ийм байж чадаж байгаа билүү гэдгээ тунгааж сууна... Хэлж, ярьж байсан тэр үгэндээ үргэлж хүрэхийн төлөө чармайна. Хааяа боддог юм… “Зүгээр ангайж сууснаас алдаж оноод, тэрэндээ харамсаж, гуниглаж, баярлаж, хашгирч, чарлаж, уйлж , дуулж , инээж, хөөрч бүх ааш аяагаа гаргаж явах нь сайхан” гэж
Хуучин ажилладаг байсан ажлын газрын нэг залуу бичиг үсгийн чадвар муутай боловч их л онгироо нэгэн байх. Яагаад ч юм бэ нэг удаа цагийн бүртгэл дээр хүмүүсийн нэр бичиж байсан нэг харуул нь түүгээр Цоож гэж хүн ажилдаа ирээгүй залуугийн тухай хэлж бичүүлсэн юм. Bonus: Мань “Цоож” гэж нэр бичихдээ бүхэл бүтэн 2 удаа алдсан байгаа юм. “Чойж” гэж бичиж. Ч, Й үсэг хаанаасаа гараад ирсэн юм чөтгөр бүү мэд. Угаасаа бүүр түлхүүр цоожийн Цоож гэж нэртэй хүн гэдгийг мэддэг мөртлөө шүү. Шоолоод л бөөн юм болох .. Орой хэрд ажлаараа шоудсан чинь мань эр халж “Хуц мэдүү. Тоондоо сайн хүнийг та нар яах юм бэ ” хэмээн агсамнашиж, онигоонд оруулсан залуугийн гуянд гедан хийсэн дээ. Хөөний эр , хөөний эр . /Обдоо/