Хөгшид минь: Ай даа хэдэн хоног нутаг яваад ирлээ. Уулстайгаа хаярах зэрэгцэн орших өвөгчүүд дээрээ очоод ирлээ. Нутгаасаа гараад олон жил болж. Хэдхээн жилийн дараа очиход юм бүхэн хэвээрээ мэт боловч тэдний минь майжиг алхаа, буурал сахал, цагаан үс, баярласан сэтгэл .... Хөгширчээ, үнэхээр хөгширч.. Сандраад л хоол хийх гээд л цай чанах гээд л мунгинаад.... хөөрхийсдөө...
Цаг хугацаа мөнх биш .. амьд бурхад минь үр хүүхдийнхээ төлөө санаа зовсоор байгаад энэ насаа элээж. Гэртээ ганцаараа үр хүүхдүүд тусдаа гараад явчихсан,,, Үүндээ хөгшид маань хэзээ ч харамсаагүй. Хэдий хэр наслаа билээ дээ.
.... Ингэж яваа гэнэ тэгж яваа гэнэ ... миний хүү ямар ажлаар явж байгаа юм бэ, танайхан сайна уу? Хэзээ буцахийн, нэг гуя аваад буц. аваад яваа. Чи ямар амьдрал мэдэх биш дээ.... хүнтэй суухгүй юу хийгээд байгаа юм бэ ? ... та нар юугаа хийгээд ингээд яваад байдаг юм бэ ? хэнийгээ голж шилээд оройтдог юм бэ?...
Бурхан гэж хэнийг хэлдэг юм бэ ай мэдэх үү Хамгийн хөөрхөн хүмүүс хэн бэ? Хөгшид маань
...хөгшид та нарынхаа ачыг хариулах алс холын ухаарлын тэндээс оюун бодол минь хүлээтэй л яваа юм шүү, нутагтаа эргээд очтол аль болох урт удаан хугацаанд сайн сууж байгаараа амьд бурхад минь.. Хайрхан уулынхаа тэндээс үр, ач, гучаа үргэлжид сайн яваасай гэж сүүн цацал өргөж суугаа даа. Бид боддог юм агуу та нарынхаа талд ч нь гэсэн хүрчих юмсан ....
Ээ андууд: Энгийнээр илэрхийлэхэд хэцүү тиймс сайхан, хаанаас ч юм хувь тохиолоор учруулсан “хайрламаар золиг”-нуудыг андууд гэдэг байх даа. Үнэнч, тусархаг нөхөд надад олон бий. Хэрэгтэй цагт хэрэгтэй үед туслах шиг тус хаа байхав дээ. 2 -хон жилийн өмнө би тэгтлээ их хүмүүстэй нөхөрлөөд байдагүй л байлаа... бүр тэдэнд цаг зав гаргаад туслаад л дэмжээд л гүйж явсан удаа тун ховор...
Гомдол:Онгоцны буудал дээр настангуудын өгч явуулсан махыг хураалгасан. Хаврын хавсарганд пидэн хар нүүртэй болж. Хэн нэгэн бусдынхаа төрсөн өдөр дээр ирээд “та нартай хамт байхаас дургүй хүрч байна“ гэж “тэнэгтсэн”. Тэгэхдээ ухаан орчих байлгүй дээ гэж найдаж байна. Гомдоод явбал тэр л биз. Өө нээрээ тийн ... Их дэлгүүрийн тэнд нэг марожин идэж байсан хүүхдийг өхөөрдөөд хий “хапп” гээд марожинийг нь шүүрсэн дүр үзүүлсэн чинь нөгөө бацаан хашгирч уйлаад ээжид үхтэлээ “лекц” уншуулав.
Бонус1: Хулгайн арга улам бүр нарийсаад байх юм даа. Саяхаан энэ УБ хотын захад нэг нөхөр морьтойгоо давхиж явсан юм байх. Гэтэл нэг мэдсэн чинь нөхөр бүр морьгүй явган, ташуураа барьчихсан гүйж явсан гэнэ. Явдал дунд давхиж байхад нь морийг нь хулгайлчихаж. Гэгээн цагаан өдөр давхиж байхад нь шүү. Гаарч байна даа энэ хулгай...
Бонус2: Хямрал болоод хэрэг алга. Ямар сайндаа л идэх хоолгүй, өмсөх хувцасгүй болоод амьдарлын баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд ойр зуураасаа юм хумсалдаг болж. Хайлаастад шөнө нэг эр хулгай хийхээр гараад шөнөжин явж.. тэгээд хүнгүй айл олж зурагтыг нь хулгайлаад өөрийнхөө гэрийг ололгүй арай гэж ухнатаж байж олж. Гэтэл түүний зурагтыг хэн нэг нь бас хулуучиж. Хараал ерөөл тавьсаар нөгөө хулгайлсан зурагтаа боосон баадангаас нь гаргаад иртэл юу болсон гэж санана мань эр өөрийнхөө зурагтыг хулгайлчихсан байсан байгаа юм. Энэ бүр үнэн шүү.
Тотаl: Амьдрал сайхан байнаа. Адал явдал ч ихтэй байна. Зүрх ажиллаад сүүлийн хэдэн өдөр байнгын “адреналин” ялгарав. Хийх зүйл тодорхой. Товчхондоо ийм байна. Намайг мэддэг бүх хүмүүст ямар ч шалтгаангүйгээр “чин сэтгэлээсээ баярлалаа” гэж хэлмээр санагдаад . За за хэтэрхий нялуурчихсан байж магад. Гэхдээ өнөөдөр бичлэг хийхэд сайхан өдөр байна. Хавар ч болж байна. Хайр дурлалтай учрах ч юм шиг тийм мэдрэмж төрөөд байна. Учрахгүй байсан ч яахав, турж эцэх, байр сууриа бэхжүүлэх, ажлаа амжуулах, бусдад тэр тусмаа би чадна төвийн хүүхдүүдэд туслах гэсэн хэдхэн зорилго яг энэ сарын тухайд байна. Амжилт /Обдоо/