Геннадий Михасевич /1947- 1987/
Полоцк хотын ойролцоох Солоники тосгоны Геннадий Михасевич бэлгийн гаж донтой хэрэгтнүүдийн дотор өвөрMөц байр суурийг эзэлдэг юм.
Тэрээр анхныхаа хүн амины хэргийг 1971 онд үйлдсэнээс хойш жил ирэх тусам олон хүний амийг хороох болж түүндээ донтох болжээ. Түүний гэмт хэргийн хохирогчид нь зөвхөн эмэгтэйчүүд байсан бөгөөд тэрээр аллагыг зам дагуу голдуу үйлдэж, түүний бүх хохирогчид нь чанга мушгисан алчуур, хүзүүний ороолт аль эсвэл багцалж ороосон өвсөөр боолгуулж амь насаа алдсан байдаг байжээ. Аллага үйлддэг байсан газар орон нь мөн л тодорхой Витебек ба Полоцкийн хоорондох нутаг дэвсгэр байсан учраас олонд Витебекийн хэрэг гэж нэрлэгддэг байлаа. /Үүнээс өөр бас тодорхой нэг шалтгаантай/
Энэ түүх нь олон хүний амьдарлыг нэг мөр үгүй хийдэг далайн хар салхитай төстэй байлаа. Арван дөрвөн жилийн турш Михасевичийн гарт амиа алдах эмэгтэйчүүдийн тоо өссөр байлаа. Жинхэнэ гэмт хэрэгтэн баригдхаас өмнө хилс хэрэгт 14 хүнийг ял шийтгэсний дотор 1 нь цаазаар авахуулж, нөгөө нь сохорч бас нэг нь 10 жил хорих ял эдэлжээ. Эдгээр хүмүүс нь мэдээж цагдаагийн байгууллагын “уламжлалт” эрүү шүүлтийн дор хэргээ хүлээсэн нь ойлгомжтой.
Михасевич идэр наснаасаа блэгийн эмгэгээр өвчилж эхэлсэн ба цаг тухайд нь эмчлүүлээгэгүйгээс хүндэрч энэ нь түүнийг харгис догшин авиртай болгосоор байсан байна 1984 оны 1 сарын 13-нд оюутан К-г хүчирхийлэн алсан хэрэгт гэм буруугүй Адамыг барьж хоьсноор энэхүү цуврал гэх хэргийг шалгах ажилагаа эхэлсэн байна. Анхандаа хүчиндүүлж, амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн хэргүүдийг нэг хүн үйлдсэн гэх сэжиг таамаг байгаагүй учир өөр өөр цагдаагийн албан хаагчид хэргийг тус бүрдээ шалгаж, хэрэг илрэх ажиллагаа олон жилээр удааширсан байна.
Михасевич цаашдаа сэтгэл судлаачдын хэлдгээр “тогтворжих зарчмаар” адал явдалд донтож аллага үйлдэх нь нэгэн сэтгүүүлчийн дүгнэснээр “спортын нэг төрөл” болон хувирсан байна.
Зөвхөн 1984 онд гэхэд Витебект цусан зам татуулсан аллагын мөрөөр 12 эмэгтэйг төрөл бүрийн аргаар яргалж хороожээ Аллагын тухай буруу төсөөлөл цагдаагийн байгууллагын ухвар мөчид ажиллагаанаас гэмт этгээд удаан хугацаанд эрх чөлөөтэй явж гэмт хэргээ үйлдэж байсан бөгөөд сүүлдээ энэ нь цагдаагийн байгуулагаар тохуу даажин хийх тийм түвшинд хүрчээ.
Мөрдөн байцаагч Н.И.Игнатович анх энэ гэмт хэргийг нэг хүн үйлдэж байж болзошгүй гэх таамаг гаргах үед хохирогчдийн тоо аль хэдийнээ 30 даваад байв. Гэвч цагдаагийн ахмад ажилчид түүнийг “балчир хүүхэд “ гэж нэрлэн энэ тэнэг таамгаа хаяхыг шаардаж, ажлын хэсгээс гаргаж байв. Гэвч “галууны” гэгдэх “анчинд” мөрдөн байцаагчийн нөр их хөдөлмөр уйгагүй хичээл зүтгэл, ур чадварын ачаар ойртож эхэлсэн байна. Улаан өнгийн Запорожец машин, гэмт хэрэг үйлдэгдсэн арга, төмөр зам дагуух цогцосууд түүнийг Михасевичд дөхүүлэх бүрд тэр улам сандарч сэтгэл хөдөлж эхэлсэн байна. Тэрээр хамтын нөхөрлөлийн гишүүдтэй хамтран улаан туг ханцуйдаа зүүн “өөрийгөө хайж” улмаар бүр их догдолж, өөрийнхөө бичгийн хэв маягийг өөрчлөн “нутгийн араараа тавиулсан эрчүүд хүүхнүүдээс хариугаа авч байна” гэсэн төөрөгдүүүлсэн утгатай захиа бичиж эхлэжээ. Үнэмшилтэй болгохын тулд Михасевич ахин нэг эмэгтэйн амь насыг хөнөөж мөн л адилхан захиа орхисон нь түүнийг барих замыг дөхүүлж өгчээ. Сүүлд эдгээр бичгийг Михасевич үйлдсэн нь кипитографийн шинжилгээгээр тогтоогдсон байна.
Михасевич баригдах үедээ өөр тийш явахаар төлөвлөж байсан бөгөөд огт сандарч мэгдсэн шинжгүй байж. Хожим түүний үйлдсэн хэргүүд олон нотлох баримтаар тогтоогдсоны дотор алагдсан эмэгтэйчүүдийн эд зүйлс ч гэрээс нь олдсон байна. Түүнийг цаазлан хороосны дараа бүр сүүлд 1990 онд энэ хэргээс сэдэвлэн “Алуурчны орон тоо” гэсэн уран сайхны кино бүтээгдэж, 1993 онд энэ хэрэгт алдаа гаргаж хариуцлага хүлээж байсан нэг мөрдөн байцаагч болох В.Сороков “Витебекийн хэрэг буюу 2 нүүртэй Фемида” номоо бичжээ.
Эх сурвалж: www.serial-killers.ru “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүл, 2005 он, ¹1
By Obdoo