Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-05-19
Serial killer -15

Aileen Wuornos
  /1956-2002 он/

1956 онд Америкийн Мичиган мужид төрсөн тэрээр дэлхийн шилдэг эмэгтэй цуврал алуурчдын жагсаалтын эхний 5-д яах аргагүй ордог. Ер нь эмэгтэй цуврал алуурчин дэлхийн хүн төрөлхтний түүхэнд төдийлөн олон биш байдаг бөгөөд энэ удаад та бүхэнд сонирхолтой бас сургамжтай байх болов уу гэсэн үүднээс хүргэж байна.

Бага нас: 1960 онд ээж нь түүнийг ахынх нь хамт орхин одсоноор өөрийн эмэг эхэд үрчлэгджээ. Охин эмэг эхийндээ байх хугацаанд бага наснаасаа ахтайгаа бэлгийн харьцаанд орж , 13 настайдаа үл таних хүнд хүчиндүүлж улмаар жирэмсэн болсон байна. Эмэг эхийн хатуу хахир ааш, түүнийг буруушаах хандлага тэднийг үл ойлголцолд хүргэж, охин өсвөр насандаа эмээгийнхээсээ хөөгдөв. Энэ үеэс л Aileen биеэ үнэлж, тамхи, архи согтууруулах ундаа хэрэглэн, бэлгийн замбараагүй амьдралд орж эхэлжээ. Өсвөр насандаа эргэлт буцалтгүйгээр дээрхи шинжид ордог нөхцөл байдлыг гэм судлаачид “психопат” хэмээн нэрлэдэг бөгөөд ийм зан араншингийн доголдолтой, эмгэг төрхт хүүхдүүд хожмоо онц ноцтой гэмт хэрэгтэн болох магадлал өндөр байдаг юм.  Түүний төрсөн эцэг нь эхээс нь бага байхад нь салсан ба удаан хугацааны туршид нь шоронд ял эдэлж байсан  байна. Тэрээр эцэгтэйгээ хэдийгээр нэг ч удаа уулзаж байгаагүй боловч түүний эцэг нь хүүхэд хүчирхийлэгч донтой нэгэн байсан нь тохиолдлын хэрэг биш.  Чухам гэмт хэрэгтэн удамшдаг гэсэн нэгэн нотолгоо энэ байж болох юм.

Залуу нас:  Тэрээр гудамжинд бие үнэлэгч болсон цагаас эхлэн элдэв хэрэгт төвөгт орооцолдон, нас биед хүрэх үедээ нилээд хэд хэдэн удаа бусдад буу тулган сүрдүүлсэн, дээрэм хийхийг завдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр цагдаагийн байгууллагад саатуулагдаж, засан хүмүүжүүлэх ажил хийн,  хоригдож байв. 1974 онд Wuornos  цагдаад согтуугаар 22 калибрийн буутай тээврийн хэрэгсэл унан зугтааж байгаад мөн л баригдан шийтгүүлжээ.

1976 онд Флоридад тэр дарвуулт онгоцны клубын ерөнхийлөгч 70 настай Lewis Gratz Fell гэгчтэй гэрлэжээ. Гэрлэлт 9 долоо хоног үргэлжилж, нөхрийнхөө баарнаас эд зүйл хулгайлсан хэргээр ял шийтгэгдсэнээр салав.  Мичиганд эргэн ирсэн боловч гэмт зан үйлээ орхисонгүй гар буу хулгайлсан, зөвшөөрөлгүй авч явсан, дэлгүүр дээрэмдэхийг завдсан  хэргээр 1981-1984 онд хэд хэдэн удаа баривчлагдсан боловч засрал хүмүүжлийг олоогүйгээр үл барам эрэгтэйчүүдийг буудан алах цуврал аллагаа эхэлсэн байна.   

Гэмт хэрэг: Америкийн Флорида мужид 1989-1990 оны хооронд 7 эрэгтэйг буудан алсан цуврал хэрэг гарч хуулийн байгууллагыг багагүй сандаргаж байсан түүхтэй. Энэ хэргийг үйлдэгч нь эмэгтэй хүн байна чинээ санаагүй хуулийн байгууллагынхан бүтэн нэг жилийн мөрдлөгийн туршид олигтой сэжүүр олж сэжигтнийг барихгүй байсан нь орон гэргүй гэмт хэрэгтэн эмэгтэй Wuornos өөрийн машинтайгаа Флорида мужаар тэнүүчлэн амьдардаг байсантай холбоотой байв. Нийтдээ 7 эрэгтэй хүний цогцос 1989-1990 оны хооронд бүтэн жилийн хугацаанд машиндаа болон гудамжинд, олны хөлөөс зайдуу газар бие болон толгойдоо олон удаа буудуулсан байдалтай олджээ. Мөрдөн байцаалтын явцад Wuornos биеэ үнэлэх, дээрэм хийх замаар өдөр тутмын амьжиргаагаа залгуулдаг байсан агаад ингэх явцдаа хөлсөө төлөөгүй үйлчлүүлэгчтэйгээ машинд маргаж улмаар буудан хөнөөсөн байна. Тэрбээр сүүлд тайлбарлахдаа хамгийн эхний хохирогч нь түүнийг хүчиндэхийг завдсан гэсэн тайлбарыг өгч байсан удаатай. Түүнээс хойш удаа дараа үйлдэгдсэн аллагууд нь биеэ үнэлэх нэрээр дээрэм хийх гэсэн оролдлогуудаар эхэлж улмаар хохирогчийг буудсанаар төгсдөг байж. Цуврал алуурчин энэ л үедээ харгис хэрцгий авиртай болж , өөрийгөө огт мэдрэхгүйгээр аллагаа үйлдэж, ул мөрөө устган, хохирогчийн цогцсыг эзгүй зайдуу газар өөрийн бага оврын пикапаараа аваачиж хаядаг байв.


Ижил хүй
стэн бэлгийн чиг хандлагатай болсон Wuornos түүнтэй 4 жил хамт амьдарсан Tyria Moore гэгчтэй онцгой харьцаатай байж. Түүнээс нилээд хэд дүү Tyria түүний боол мэт байсан агаад заримдаа түүний дээрэмдэх замаар олж ирсэн мөнгө төгрөгөөр амьдардаг байжээ.

Америкийн нэгдсэн Улсын сэтгэц гэм судлаач, эмч түүнийг үзсэний үндсэн дээр олдмол шинжтэй хөнгөн хэлбэрийн сэтгэл хуваагдлын хам шинж өвчтэй бөгөөд энэ хүүхэд насных орчин тойронд байсан хүмүүсийн түүнтэй харьцах харьцаа мөн хэт замбараагүй бэлгийн амьдрал, архи, мансууруулах бодисын хэтрүүлэн хэрэглэж түүнийгээ амьдралын хэв маяг болгосонтой нь холбоотой гэж дүгнэсэн байдаг.


Түүний тухай хамгийн алдартай бүтээл бол “Мonster” хэмээх кино бөгөөд энэ кинон 2003 онд бүтээгдэж, цуврал алуурчны гол дүрд
Charles Teron, туслах дүрд Christina Ricci нар амжиллтай тогложээ. Тухайн ондоо Teron энэ киноны дүрээрээ 2003 оны Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авч байв. Дашрамд дурдахад энэ кинонд тоглохын тулд цуврал алуурчны тухай бүх судалгаа, баримтыг уншиж, чамгүй их жин нэмж, дүрийг бодитой гаргахын тулд ихээхэн сэтгэл зүйн хүнд бэрхшээлийг даван туулсан байдаг. Киноны дараагаар Teron алуурчны сэтгэхүйн хүнд байдлаас гарахын тулд сэтгэл зүйчийн туслалцааг авч хэвийн байдалдаа  нилээдгүй хугацаа зарцуулж байжээ.  
Obod

Сэтгэгдэл:


kanug n yzej baisam yum bna ярзайтал инээх
Бичсэн: AmonRa цаг: 16:59, 2010-05-28 | Холбоос | |


хөдөө хийх юм олдохгүй
тойм гэдэг сэтгүүлд цувралаар гарсан чиний нийтлэлүүдийг уншиж шимтэх болсон шүү
Бичсэн: g84 цаг: 14:57, 2010-05-25 | Холбоос | |


uur sonirholtoi emegtei tsuvral aluurchdiin talaar oruulaarai
sonirholtoi bnaa
Бичсэн: oko (зочин) цаг: 18:06, 2010-05-24 | Холбоос | |


сонирхолтой байна баярлах
Бичсэн: Zurai цаг: 16:14, 2010-05-20 | Холбоос | |


okj
эмэгтэй хүн гэдэг утгаараа хичнээн сэтгэцийн тодорхой өөрчлөлтэй байсан ч гэсэн бүр тийм харгис байдаггүй гэж ойлгож болнов Зарим нь амиа хорлох хүртэл эсрэг тэсрэг үйлдэл хийх тохиолдол бий. Дараагний удаад сонрхиолтой гэвэл хэд хэдэн эмэгтэй алуурчдын тухай бичиж болно.
Бичсэн: Обдоо цаг: 15:19, 2010-05-20 | Холбоос | |


anh kinog n uzcheed aimar um gej bodjiij bilee.
Бичсэн: eternalzul22 цаг: 12:47, 2010-05-20 | Холбоос | |


өө би энд бүүр ааль дээр л сэтгэгдэл бичих гээд чадахгүй байсын.
Энд тэгүүл эмэгтэй хүн гэдэг утгаараа хичнээн сэтгэцийн тодорхой өөрчлөлтэй байсан ч гэсэн бүр тийм аайймаар харгис байдаггүй гэж ойлгож болох уу.
Энэ эмэгтэй 5-рт жагссан бол эхний 4 нь ямар гэмт хэрэгтнүүд байдаг бол, сонин байна л даа.
Киног нь нээрээ үзээгүй шд, одоо болтол
Бичсэн: Zurai цаг: 12:47, 2010-05-20 | Холбоос | |


hehehe
ene emegtei 2002 ond tsaazaar avahuulsan
Бичсэн: Обдоо цаг: 11:40, 2010-05-20 | Холбоос | |


гоё шүү гоё шүү гоё шүү
Бичсэн: Зочин (зочин) цаг: 11:09, 2010-05-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax