
Paul Bernardo, Karla Homolka нар
"The Ken ба Barbie алуурчид" хэмээх хэн нэгний даажигнан өгсөн хочоор танил болсон Канадын Paul Bernardo ба Karla Homolka нар 1990 өөд оны үеэр өсвөр насны охидыг хүчирхийлсэн цуврал аллага үйлдэж дуулиан тарьсан хосууд. Гэмт хэргийн ертөнцөд иймэрхүү дуулиан тарьсан цуврал аллага үйлддэг хосууд цөөхөн байдаг бөгөөд тухайн үедээ гэмт хэрэг судлаачдын дунд чамгүй маргаан үүсгэж байсан түүхтэй.
Хамтын амьдрал: Дуулиан тарьсан аллага үйлдсэн хамтрагчид ихэнхи нь нөгөөгийнхөө нөлөө, дарамтанд гүнзгий автан, “зоосны хоёр тал”-ын үүргийг гүйцэтгэж, түүнээсээ салах чадваргүй болсон байдаг. Энэ зан чанарыг “гэмт хэрэгтний доминант шинж” хэмээн нэрийддэг бөгөөд чухам ийм л шалтгааны улмаас Карла Бернардогийн бүрэн эрхшээлд орж, хүчирхийллийн аливаа үйлдэлд нь туслагч болжээ.
Гэмт хэрэг : Канадын Торонто хотын цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсийнхэн 1993 онд Пол Бернардо гэгчийг өсвөр насны 4 хүүхдийг хүчирхийлэн амь насыг нь хөнөөсөн, 14 удаагийн хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчлан саатуулав. Сэжиглэн шалгах болсон үндэслэл нь эхнэр Карлагийн түүний эсрэг өгсөн мэдүүлэг байв. Гэмт этгээдийг сэжиглэн шалгах явцад өсвөр насны 3 охин тухайлбал ойрын хамаатан 2, хэн болох нь үл мэдэгдэх 2м охиныг гэртээ болон зуслангийн байшиндаа хүчирхийлэн амь насыг хөнөөсөн бичлэгүүд олдож, ДНК болон бусад шинжилгээгээр Scarbborough мужид гарсан 14 удаагийн хүчингийн гэмт хэрэг нь нотлогджээ. Түүний хамтрагч нь гэрч Карла өөрөө байв.
Гэмт хэрэгтнүүд: Карла Хомолка 1970 оны 05 сарын 04-нд Канадын Port Credit мужийн Ontario хэмээх тосгонд төржээ. Тэрбээр Берандотой хамтран бага болон өсвөр насны 4 охиныг алсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрөө ч түүний хохирогч байсан хэмээн мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан бармтаас үзэхэд Карла өөрийн нөхрийн эсрэг мэдүүлэг өгч түүний хүчирхийлэл зодуурт удаа дараа өртөж байсан шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандаж. Ингэх явцдаа тэрбээр өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан хуулийн байгууллагынхантай хамтарч ажиллахаар тохиролцон нөхөр Бернардогийн үйлдсэн гэмт хэргийн талаар нэг бүрчилэн ярьж, нотлох баримтыг сайн дураар олоход тусалснаар өөрт ногдох ялыг хөнгөрүүлж чадсан байна.
Тэрбээр сургуулиа төгсөөд малын эмчийн туслахаар хэсэг ажиллаж байсан бөгөөд энэ нь сүүлд гэмт хэрэг үйлдэхэд нь нөлөөлжээ. Халотейн хэмээх мал, амьтныг нойрсуулах бодсиыг хулгайлж,гэмт хэргийн улмаар анхны хохирогч өөрийн төрсөн дүү Тамиллагийн хоолонд хийн ухаан алдуулж, Бернардог хүчирхийлэхэд нь хамтран оролцжээ. Хүчирхийллийн явцад охин ам хамарт нь чихсэн зүйлсэд хахаж нас барсан ба эмнэлгийн байгууллагад худал мэдээлэн гэмт хэргийн нуун дарагдуулав. Энэ бүхинй дараагаа гэмших нь байтугай дараа дараагийн гэмт хэрэг үйлдэхэд видео бичлэг хийх хэлбэрээр хамтран оролцож байжээ.
Карла 2005 онд шоронгоос суллагадсан бөгөөд одоо шинэ нөхөр, хүүхдийн хамтаар хэвийн ажиллаж амьдран, хуулийн чиглэлээр сурч байгаа аж. Түүний тухай 2003 онд “Карла” хэмээх кино гарч гол дүрд нь Лаура Препон гэгч жүжигчин тоглож багагүй шуугиулж байсан түүхтэй. Тэр ондоо уг кино олон улсын наадмаас дөрвөн ч шагнал авсан байна.
Пол Бернард 1964 оны 8 сарын 27-нд Torontо хотод төрсөн бөгөөд бол царайлаг, хүчирхийлэгч бэлгийн гаж зуршилатай нэгэн байв. Түүний хүүхэд насны тухай мэдээ тийм ч хангаллттай биш ч аав Кеннед хүүхэдтэйгээ зүй бус харьцдаг байсан бөгөөд бага ээж нь салж өөр хүнтэй суусан банйа. Сүүлд Кеннед Бернардогийн эмэгтэй дүүг хүчирхийлсэн хэргээр аавын хаалга татсан нэгэн. Өсвөр насандаа ямар нэг гаж зуршил буруу үлгэр дууриал аваагүй ч хүү бага насандаа авсан сэтгэхүйн гэм тодорхо хэмжээгээр үлдэж. Идэр насанд хүрсэн Бернардо сексийн талаар хийсвэрлэн бодо,х ямарва нэгэн байдлаар эмэгтэйчүүдиэд хүч хэрэглэх дуртай болжээ. Улмаар Карлатай танилцаж сексийн харилцаанд орсноор дээрхи нуугдмал гаж зуршилаа барьж дийлэхээ байсан байна.
Ажлаасаа 1990 онд халагдсан Бернардо жил дараалах тусам охид, эмэгтэчүүдийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсээр байсан бөгөөд тухайн хэрэгтээ баригдаж ял шийтгэгдэлгүй эрх чөлөөтэй явж, эхнэрээ энэхүү үйлдэлдээ албадах байдлаар татан оролцуулж эхэлсэн банйа. Улмаар тэд 1990-1993 онд Tammy Homolka, Jane Doe, Leslie Mahaffy, Kristen French нарын аминд хүрч, аллага нь харгис хэрцгий байдалд шилжин, ямар нэг хэмжээ хязгаар гэж үгүй болсон байна. Түүнийг гэмт үйлдэлийг хуулийн байгууллага зогсоож чадаагүй ч эхнэрнийх туслалцааг авсанаар энэ хэрэг илэрсэн юм. Мөрдөн байцаалтын явцад тэдний аллагын бичлэгийг хуулийн байгууллагын алба хаагчид үзэж чадахгүй гүн цочрол айдаст орж байв. Дээрхи нотлох баримтыг 2006 онд устгасан байна. Тэдний тухай "God Bless" гэдэг дуу гарч, “Lethal marriage“ хэмээх зохиол хүртэл бичигдэж байв.
PS: Сүүлийн үед манай улсад ч гэсэн насанд хүрээгүй охидыг хүчирхийлэх, харгис хэрцгий байдлаар амь насыг нь хороох гэмт хэргүүд шил шилээ даран гарах болсон нь нийгмийн тодорхой учир шалтгаантай юм. Нэн ялангуяа гэр бүлийн хүрээнд ужгирсан шинжтэй ураг төрлийн хүчин, хүчирхийллийн хэлбэр нуугдмал байдалд илрэхгүй байсаар бйагаа нь анхаарал татаж байна. Чухамхүү нйигмийн ороо бусгаа цаг үед харгис хэрцгий хандлага, өлөн зэлмүүн байдалд өсөж хүнийг хайрлахаа больсон тэрхүү этгээдүүд ийм харгис аллагыг үйлддэг нь хамгийн сүүлд Хөвсгөлд аймагт гарсан хэргийн жишээн дээрээс тодорхой харагдаж байна. Энэ хэрэг энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарсан билээ. Хэргийг 38 настай эрхэлсэн ажилгүй М гэгч үйлджээ. Гэмт хэрэгтэн найман настай Р.Мөнхзаяагийн амь насыг онц хэрцгийгээр хохироон хүчирхийлж аймгийн хүнсний захын ойролцоо орхисон байсан. Амийг нь хороохдоо цусыг нь юүлэн цогцсыг цүнхэнд нугалан хийж орхисон эл хэргийг нутгийнхан хүн биш босоо ороолон үйлдсэн байх гэж хардаж, айж байсан. Харин хэргийг хохирогчийн аав ээжийн танил, Мөрөн сумын уугуул иргэн үйлдсэн байна. Хэрэгтэн М нь ээж болон хүүтэйгээ амьдардаг бөгөөд нутгийнхан нь түүнийг бэлгийн гаж зуршилтай хэмээн ярьж байна. Цагдаагийнхан гэмт хэрэгтнийг гурав хоногийн өмнө баривчилж, цүнхэнд дээр үлдсэн гарын хээ, цасны шинжилгээ зэрэг нарийвчилсан шинжилгээ хийж хэрэгтэн мөн болохыг тогтоожэ
Манай улсад өнөөгийн нөхцөлд өсөж торниж байгаа хүүхдүүдийн тодорхой хувь нь бага насандаа бэлгийн хүчирхийлэл, доромжлолын золиос болж, сэтгэцийн эрүүл мэндээрэ хохироч байгаа нь цаашид тухайн ямар хүүүхэд ямар хүн болж төлөвших вэ гэдэг асуултанд тодорхой хариулт өгөхөд эргэлзээтэй байдалд хүргэж байна.
Обдоо
ter 8 nastai huuhdiin hereg aimar hereg blsn bn le. bas neg 4 nastai huuhdiin tuhai sonsson. gehde unshaad bhad ihenh gemt heregtenguud dandaa ger buliin asuudal, oort n bolson uil yavdal neleen noloolson n setgel zuid n ulddeg um shig bgaaamte?