Үсээ муухан засуулчихвал ч юм уу эсвэл гуанзанд амт муутайхан хоолонд орчихвол тэр өдөртөө л сэтгэл санаа тогтворгүй, муухай ааштайхан байдагсан. Одоо ч тийм л дээ. үүний тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Хэрчсэн гурил аваад... Найз бүсгүйтэйгээ сайхан хоол идэх гэж байгаа санаатай. Гэртээ ирээд үзтэл бүүр аймаар хөгцөрчихсөн байсныг яана. Тухайн үедээ уур хүрч ийм юм зараад байхдаа яахав дээ гэж хэмээн бухимдах... Хүмүүс ер нь ийм юман дээрээс л их стресст ордог байх. Асуудлын гол нь1050 төгрөгний үнэтэй гурван уут гуриландаа байгаа юм биш хүний идэж байх ёстой гурилыг хөгцөрүүлчихээд зарж байгаа юу ч болоогүй юм шиг царайтангуудад оршмой. Маргааш өглөө эрт шарандаа нөгөө дэлгүүр дээр очлоо. Маргалаа, мэтгэлээ, заргалдлаа, яллаа. Үүний үр дүнд 1050 төгрөгөө аваад сэтгэл хангалуун гэгч нь гарч одлоо. Төгрөгөндөө биш ялсандаа баяр бахдалтай байлаа. Тэр өдрийн хоол амттай басйныг яана. Зарим ялалт тийм ч их үнээр олддоггүй гэдэг үнэн ажгуу.
Бонус: Картын барааны үед өвөө бид хоёр архиа шаглаж байгаад баригдаад. Цагдаад хөөгдөв. Гэтэл би тийм хурдан гүйдэггүй гэдгээ мэдрсэн дэг. Хажууд өвөөгийн маань хөл харагдахгүй шахам л хурдан гүйж байсансан. Тэр цагт хэцүүхэн байждээ. Одоо ч таргалан цатгалан баавартай болсоныг юүхэв. Хамгийн гол нь цагдаад баригдаад өвөө бид хоёр бие биенийгээ гүтгээд байсныг яана. Бодохоор л инээд хүрээд байдаг юм.
Обод