Үнэт зүйлийн тухай урьд бичиж байсан санагдана. Гэхдээ тэр үед би хайртыгаа олоогүй байсан учраас юмыг өөр өнцгөөс нэг л өнцгөөс хардаг байв. Хэннэггүй , бүдүүлэг, шаралхуу, бардам зангааса болж үнэт зүйлсээ нэг нэгээр нь гээж, алдаж магадгүй гэдгээ би хожимсдсон ч гэсэн толгой тархиндаа, оюун бодолдоо анализ хийгээд сууж байна даа. Хайртай хүмүүсээ гомдоогоод зөрүүдлээд, гөжүүдлээд яваад байх нь тэднийгээ өөрөөсөө түлхэж гэр бүүлээ хайртаа хүнээ ч алдаж магадгүй тийм л байдалд хөтлөн аваачдаг юм байна, жирийн нэг жижиг зүйлээс асуудал үүсдэг юм байна, зааны чинээ цагааныг хархны чинээ хар дардаг юм байна гэдгийг биеэрээ мэдрэв.
Үнэт зүйлс гэдэг миний бодож төсөөлж байсан шиг тийм ч их бас том зүйл биш мөртлөө энгийн нэг жижиг харилцаан дээр л оршдог ажээ. Хүн гэдэг ухаарч дуусахгүй юм даа. Унаж, бүдэрч тэмтэрч явсаар л хүүхэд босдог шиг алдаж онож явсаар л эр хүн төлөвшдөг байх. Уучлал гуйх гэдэг нэг хэрэг тэрийгээ ажил хэрэг болгож үйл хөдлөл, сэтгэл зүрхээрээ харуулах харин тийм ч амаргүй юм байна. Алдаа гэдэг зүйлийн цаана хүн тэрийгээ ахиж давтвал үнэт зүйлсээ ч алдаж мэдэх тэр бангыг өөртөө хүртээгээд шийтгэл өгөв. Асуудлын гол нь надад өөрт л байна даа.
Обод