Саяхандаа сүүлийн хэдэн өдрүүдээр гадаадад олон жил байж байгаад ирсэн нэгэн хамтлаг зурагтаар өөрсдийгөө үнэхээр аймаар саак болсон хүний хийж үзээгүй юмыг үзсэн, яваагүй газрыг үзсэн, уулзаагүй хүнтэй уулзсан гэж залхтал ярьж, сурталчилж сууна. Атаархал бишээ. Гэхдээ өөрийнхөө Монгол үндэстнээ арай л доош хийгээд байх шиг. Манай америкчууд сайхан гэж ирээд л бид од, ирээдүйд их юм хийнэ хол явна ч гэх шиг юу вэ ай. Барин тавин үзэхэд баригдаж тэмтрэгдэхээр хийсэн зүйл үгүй билээ. Шүүмжлэхдээ гол нь биш л дээ Ярьж байгаа шигээ амбиц хөөлгүй эстраадаа хөгжүүлвэл сайн л байна. Манайхан ч гэж манахайн ярьсных нь зоргоор дагаж хошуурч шогшроод л .... уйлж дуулаад л ...
Инээдтэй жишээ дурдахад гадаад төгссөн хэн ч байсан хамаагүй М Си Эс д ажилд авчихдаг гэнэ. Магадгүй л юм. Юманд хэт туйлшрах дэмий байдаг. Нагвар цээжний бан гаруудыг харахаар дургүй хүрээд байх юм. Ингэлээ гээд надад дургүйцэж магадгүй. Гадаад байгаад ирсэн хүмүүс одоо бурхан юм уу хаашаа юм бэ. Явах нэг нь яваад сурах нэг нь сураад ирнэ л биз. Диваажинд оччихоод ирээгүй байлтай .
Бонус: Ердөө тавхан алхмын газар Эрээнд наймаа хийдэг хэсэг залуус Дэн буудалд Ц.Лхагвасүрэнгийн дуулсан "Сар шиг холын газар" дууг нус нулимсаа унаган барин хашгиралдан, тэврэлдэн дуулалдана. Эх орноо санасан гэнэ. Тавхан цагийн өмнө Замын үүдэд инээж явсан гарууд Эрээнд эх оронноо санаад л уйлж байна гэнэ дээ. Тавхан алхмын цаана эх орон нь харагдана. Тодоос тод эх орноо санагалзан, уйлалдана. Өглөө нь босоод вагоноор буцаж явахдаа илүү үйлдэл хийснээ бодоод ичингүйрнэ.