Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-01-14
Зүгээр л баримт....

Уй гашууны дараа ухаан сэхээ орсон улс төрч, албан тушаалтнуудын үймэлдээн овоо ихсэж байх шив. 14 хүн нас барсан. энэ явдал гэнэт нэг гараад ирчихээгүй ш дээ. Нэг дор л 14 гэдгээрээ цочрол өгсөн болохоос биш сүүлийн хэдэн жил байнга байж л ирсэн зүйл . Багаар бодоход Улаанбаатар хотод өдөрт 2-3 хүн архиндаа хордож нас бараад тухайн хэргийг нь шалгаад хэрэгсэхгүй болгоод л ирсэн. Гэв гэнэт л ард түмэндээ хайр зарлаад ирсэн нь хачиан хачин. Тэглээ гээд хүмүүсийг үх гээд байгаа юм биш л дээ.

Шинэ төрлийн гэмт хэрэг ар араасаа гарах болсон өнөө үед сүлжээ залилан, банкны аргаар мөнгө саах, хар тамхи мансууруулах бодис наймаалах, cyber crime-д дасч эхэлж байна.

Хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг хууль бусаар олж авах, хадгалах, тээвэрлдэх, илгээх борлуулах гэмт хэрэг нь сүүлийн үед хамгийн ихээр гарч байгаа гэмт хэрэг юм /Эрүүгийн Хуулийн 200 дугаар зүйл/

Монгол Улс ойролцоогоор 1.56 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Одоогоор нийт газар нутгийн 20 орчим хувьд нь эрдэс бүтээгдэхүүний судалгаа, олборлолтын зөвшөөрөл олгогдоод байна. Зөвшөөрөл нь 400,000 хүртэлх га газрыг хамруулах бөгөөд дээд тал нь 7 жилээр Монголын буюу гадаадын иргэд, хуулийн этгээдэд олгогддог бөгөөд нэг хүн буюу хуулийн этгээд хэдэн ч зөвшөөрөлтэй байж болдог, ашигт малтмалын зөвшөөрлийг бүхэлд нь буюу хэсэгчилж бусдад шилжүүлэх, барьцаа болгох боломжтой, компаниуд ихэвчлэн байгаль хамгааллын ажлыг хүлээсний дагуу дуусгах хангалттай чадавхигүй. Ерөнхийдөө байгаль орчны хамгаалалтын заалтуудын хэрэгжилт хүндрэлтэй, байгаль орчны хяналтын тогтолцоо сул байгаа нь өнөөгийн Хонгорын байдал гарахад хүргэсэн юм.

Усаар тээрэмдсэн шламыг цианитын уусмалаар боловсруулах vйл ажиллагаа хууль бусаар явуулснаас vvдэн 10 аймгийн нутагт 10 гаруй га талбай мөнгөн ус, цианитаар бохирдож, ашиглахыг хязгаарласан онцгой хортой химийн уг бодисыг Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнө-говь, Баянхонгор, Булган, Өвөрхангай зэрэг аймгийн нутаг дэвсгэрт ашиглан алтны худэр тээрэмдэн алт гаргаж байсан 145 тээрмийг илрvvлсэн байна. Харин мөнгөн ус ашигладаг дээр дурдсан найман аймагт 200 мянга орчим тонн мөнгөн усаар бохирдсон шлам / шороо/ vvсснээс 37.35 га талбай бохирдсон байна. / УМХГ-ын шалгалтын тайлангаас/

Нийслэлд химийн бодисын хэрэглээ их, хамгийн олон vйлдвэр vйл ажиллагаа явуулдаг нь Хан-Уул дvvрэг бол химийн хамгийн олон бодистой дvvргээр Баянзvрх 566 бодис тоологдсон байна. Нийслэлийн хэмжээнд :

  • ·“онцгой хортой” бодис 68, “
  • "онцгой цочроомтгой” бодис 187,
  • “онцгой шатамхай” 235, “тэсрэмтгий бодис” 36 , 
  •  “сэтгэц хямраагч “ бодис” ес, “онцгой исэлдvvлэгч” бодис 107 тоологдсон байна.

Энд бидний мэдэх алдарт "метилийн спирт" ч ордог юм. Багануур дүүрэг харин энд тоолуулж байгаагүй нь сонин байгаа биз.  Тус дүүргийн татвар, УМХГ-ын албан тушаалтнууд эрүүгийн хахриуцлагад татагдчихаад байгаа нь үүнтэй холбоотой болоод л тэгж байгаа.
·
Нийслэлийн эргэн тойронд vйл ажиллагаа явуулдаг хятадын голдуу хөрөнгө оруулалттай vйлдвэрvvдэд химийн бодисын замбараагvй хэрэглээ гардаг тухай ярьдаг хэлдэг. Одоо та эрүүл амьдрах баталгаа байна уу үгүй юж нэг бодоод үзээрэй. Хөдөө очиж амьдралаа зохиодог ч юм уу гэж бодох юм. Энд хордож, угаартаж байснаас. Гэхдээ хөдөө очоод цианитчихдаг юм болов уу гээд л . Залуучууд монголдоо байх дургүй болоод байгаа нь магад үүнтэй холбоотой байж ч мэдэх юм.

Зүгээр л баримт дурдахад ийм л байна. Үүнээс цаашаа баримтгүй өөр юмнууд зөндөө байгаатай та бүхэн санал нийлэх биз. /Обод 2008.1.14/

Сэтгэгдэл:


Харин тиймээ эмгэнэлтэй харамсалтай яаахаа мэдэхгүй байна. Хөдөө ч гэсэн дээ хаа сайгүй амьд явах баталгаа алга.
Идэх гурил нь цианиттай, чихэр, жимс, ногоо нь химийн ямар нэгэн бордоогоор бордсон хортой, өмсөх хувцас нь хужагийн хог, уух ус нь бас л цианит, амьсгалах агаар нь хортой утаа, гадаа гудамжаар алхая гэхээр согтуу жолооч нь дайрч, золбин нохой нь барьчих гээд, хэн нэгэнтэй амьдрая гэхээр ДОХ-гүй хүн байхгүй болчихсон, малын махаа идье гэхээр боом, ханиад гээд бүү мэдээ амьд явах баталгаа алга. Дүүрэн стресс.. crying
Бичсэн: shine цаг: 21:16, 2008-01-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax