Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-01-28
Бурууд нүд хурц...

Нотариатаар манайхан их юмаа амжуулдаг, янз бүрийн баталгаа хийлгээд  түүнийгээ  үнэн зөв эсэхийг шалгуулдаг болоод нилээн хэдэн жил болж байна. Хууль зүйн яамнаас зохих шалгалтийг нь өгөөд сонгон шалгаруулалтанд орж байж авдаг энэ мэргэжил мөнгөний мэргэжил болон хувирсан нь харамсалтай байна.  Нэг нотариатч болоход хэдэн  арван сая төгрөг өгдөг гэхчихвээ дээ нилээн олон тоо сонсогдож байна лээ.

Намар нэг юм нотариатараар батлуулах санаатай ороод хүлээж нилээн суулаа. Хөөцөлдөж байгаа ажил маань, нилээн зэгсэн давчуу байсан болохоор яарч явсан хэрэг. Тэгсэн нөгөө нотариатч байдаггүй хажуу талдаа найз нь бололтой нэг хүүхэн дэргэдээ суулгаад чалчаад л байх чалчаад л байх юм.

- Эгчээ би жаахан яаруу явнаа Та гялс батлаад өгчих тэгэх үү?

- Байж бай би энд ажилтай байна. Тэгснээ чалчаад л байна. чалчаад л байна.

- Хүүе эгчээ би яараад байна. Та батлаад өгчих л дөө:

- Тэгвэл зайлж л байхгүй юу , цаагуураа хайж яваад олохгүй юу, заавал би батлах албатай ч биш . Өнөөдөр мөнгө хангалттай олсон зайлахгүй юу гэх нь тэр . Бүр дургүй хүрч орхив. Тэнэг тэр хүний үйлдэлд биш тэр хүнд зөвшөөрөл өгчихөөд  тухай бүр нь шалгаад мөнгөндөө хахаж цацаад байгаа бол  хүнд сурталийг нь олж хараад  зөвшөөрөлийг нь хураачихаж чаддаггүй,  хаячихдаггүйд нь л дургүй хүрээд тэр.

Сонин сонин юм дуулах л юм. Сайд дарга нар хийгээд бусад эвэртэн туурайтнуудын эхнэр нь Мэргэжлийн хяналт болоод төр захиргааны байгууллагад зөвшөөрөл өгөх эрх бүхий албан тушаал дээр ажиллдадаг гэнэ. Үүнд мэдээж нотариатч  бас ордог юм байхаа. Эхнэрээ гэртээ зүгээр суулгаж байхын оронд цаг цаг тутамд зоос хийгээд хэвтэж бай гээд олон тойрог гаргаад  батлуулсан гэсэн яриа ч байдаг.

Нотариатын албаны шалгах эрх бүхий нэг нөхөр өөрөө хүнд хуурамч итгэмжлэл хийгээд өгчихсөн, тэгсэн тэр хүн нь баахан хүнээс мөнгө залилаад авчихсан  бөөн юм болж байсандаг . Хуурамч итгэмжлэл, хуурамч бичиг баримтыг эзнийг нь байхгүй байхад батлаад л өгчихнө. Хүнд итгэх ч хэцүү болж.

Ямар сайндаа Гансүх гээд залилангийн хэргээр шоронгоос гарсан нөхөр ерөнхийлөгч дээр очоод "Би сая шоронгоос гарлаа. Та надад 90 сая төгрөг өгөөч" гэнгүүт нь өгч л байхав дээ. Инээдтэй нь тэр нөхөр тэр мөнгийг эргүүлж өгөх нь битгий хэл шорондоо эргээд л орсон. Яг өгч харагдаач. Тэнэг гэдэг нь. Захаасаа авахуулаад хүнд үхтэлээ итгэнэ. Манай нэг хамаатан нөхөр 2 удаа ах дүү нараасаа их хэмжээний мөнгө аваад алга болсон. "Төрөлхөөсөө залилагч гар" гэдгийг ярьж мэдэж  байгаа мөртлөө л мөнгө өгөөд байна . Уур хүрмээр гэдэг нь.....

 Яагаав нөгөө манайхны  нэг алдартай жүжигчин эмэгтэй ...../нэрийг нь хэлэхгүй байя/ нэг хүнд 3 удаа хүчиндүүлсэн гэхэв дээ.  Шоронгоос гарч ирээд л ороод гарч ирээд л ороод байсан гэсэн. Бурууд нүд хурц гэдэг дээ

/бичигхэн бичиглэгч Обод/

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax