Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-02-11
Миний туршилтууд
  Туршилт 1: Хлорминий шохой гээд нээх хурц үнэртэй зүйлээр их юм хийдэг байсан юм чэн.  Ялааны хорны савыг цоолж байгаад дотор нь хийгээд доошооо харуулж тавиад хадаасаар хатгаж нүх гаргаад тэрүүгээр шүдэнз зураад хийчхээр аймаар өндөр пуужин шэг хөөрдөг юм.

Ээлжит нэгэн туршилтаараа шүдэнз зураад бүгдээрээ нуугдчлаа. Байдаггүй. Пуужин ч хөөрдөггүй. Аргаа бараад очоод тонгойсон чэн өөдөөс пасхийтэл буудаг байгаа.. Парвайсан хар хөөтэй амьтад нэгнийгээ дооголж баахан инээлдэв. Яагаав "Улаан дарцаг" гээд кинон дээр гранат нүдэж байгаад дэлбэрдэг жаалууд шиг.

Туршилт 2:  Барилгын нэг төмөр материал байдаг даа. Тамга шэг хэлбэртэй. Тэрийг хагалж байгаад шидчихээр усан дотор пасхийтэл бууддаг юм.  Гэхдээ бэ тэр буудалтийг мартахгүйлдээ. Яагаад гэхээр зэрэг тэр үед тэр хавийн миний эрлэг нохой гарч ирээд пальтоноос бараг 20 метр газар чирж түмний булай болгосон юмдаг. Тэр муу нохой үнэхээр л миний эрлэг байсан юм. Яагаад ч юм дандаа сул байдгаас гадна яг сургууль руу явах замын 342 тоот  айлын нохой. Хичээлдээ явах гэж гэртээ харих гэж үйлээ үзнэ. Тэнэг юм шиг тэгээд айгаад гүйхээр улам хөөлгүй яахав дээ. Олон ч өмд цааш харуулсандаа .Нэрийг нь санадаггүй ээ Аскаа ч билүү тийм нэртэй нохой байсан юмдаг. Манай эмэгтэй дүү бид хоёр үнэхээр л хичээлдээ явах гэж тэр муу миний эрлэгээс болж айлын хашаа давдагийн. ... хөөрхий миний эрлэг  сүүлд булуундаа хадаад үхчихсэн гэж дуулсан үнэн байгаадаа.

Туршилт 3: Ээлжит нэгэн туршилт бол ус руу нэгнээ үсэргэх. Гэхдээ түрүүлж гүехэн газар орчооод бүгдээрээ өвдгөө нугалаад суучихна. Тэгээд араас жаахан хоцорч ирсэн хэдийгээ. "Энд аймаар хүйтэй байнаа. Чэ чаадээм бол үсрээд ороод ир л дээ"   гээд  онигироож байгаад үсрүүлнэ. Гэхдээ нэг нөхөр тархи хагалсанаас хойш энийг хэрэглэхээ больсон. Дэмий  юм байлэээ.

Туршилт 4: Гөлөг сандал дээрээс үсэргэх. санаандгүй тохиолдлоор дүү бид хоёр шинэхэн авчирсан шотланд..... үүлдрийн гөлгийг /6 сартай/ сандал дээр гаргаж зогсоочихсон хол үсэргэх, хэр зэрэг үсэрдэгийг нь харах санаатай түлчихсэн чинь мэдээгүй зогсож байсан хөөрхий гөлөг шууд л доошооо унаад хүзүүгээ хугалаад үхчихэв. Дүү бөөн уйлаан майлаан. Оршуулах гэж бөөн ажил болж билээ.

Туршилт 5: Нулимс асгаруулагч нүүр лүүгээ цацах: Ёстой аймаар үхэх дөхдөг юм. Эмэгтэй дүү бид 2-ийг гэрт гаднаас цоожлоод явчихсан байв. Гэтэл дүү тээр дээр шкафан дээр байсан аавын нулимс асгаруулагчийг сандал тавьж байгаад авчихав. Эхэндээ үнэртэй ус гэж бодоод нэг нэг рүүгээ цацаж "үйлчлэв". Гэтэл байдал бишдээд эхлэв. Бага багаар нулимс гарч эхлэн улмаар амьсгал боогдож 2 ууулаа мэнчийсэн улаан болоод ирхийн цагт гэрийн үүдний тусалдаа байдаг усны ганга руу дүрж гарсан даа харин ч нэг. Орой нь аавд баахан "пастор"-дуулсан.  /Obod/

Сэтгэгдэл:


мань мэт бол дайн байлдаан болжээсэн газар өссийн болохоор... сум олж дариар нь жижиг пуужингийн түлш шахаж, тэгээд тэрүүгээрээ пуужин хийгээд... нисгэдэг байлаа... аан бас Хөнжлийн давуугаар шүхэр хийж, бууна гэж унадаг байлаа... янз янзын мотортой усан онгоц хийж уралддаг байлаадаа.
Бичсэн: 300-н блог цаг: 14:54, 2008-02-12 | Холбоос | |


Уйланхай, чи уйлсанаа бичээч
Бичсэн: yuki цаг: 13:05, 2008-02-12 | Холбоос | |


he he ymar xogtei umbe. laughing
Бичсэн: new цаг: 16:59, 2008-02-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax