ТВ-9 Телевизээр гараад байгаа сонсогчийн тухай орос киног үзээд нэгэн сургууль төгссөн андыгаа дурсан сууна. Дөнгөж төгсөж гараад ид омголон хийж бүтэх насан дээрээ явсан гэнэхэн цагаахан сэтгэлтэй найз минь нэг л өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амь насаа харамсалтайгаар алдсан…. . Сонсогч ахуй насны тэсвэр, хатуужил шаардсан, тоглоом шоглоомоор дүүрэн яван он жилүүдэд нэгнийгээ нэрээрээ овог нэрээр нь цээжилчихээд ханахгүй хочыг нь хүртэл 6,7 янзаар бодож олчихоод зүгээр суулгадагүй л байцгаасан. Амрыг эрье гэж мэндэлдэг жонгиносон дуутай багшийгаа доогилж байгаад ангиараа өдөржин сургуулийн талбай дээр гүйнэ гээч бас болоогүй.
Өвлийн хүйтэнд гадаа баахан алхуулж дэглэнэ. Цэгэйкэн үстэй малгайны /яагаав чихийг нь буулгачихдаг өвлийн цэнхэр малгай/ чихийг буулгаж болохгүй учраас зогсож байгаад чих хөлдөж устана. Даараад чихээ дарчихсан зогсож байгаа андыг маань дарга хараад дуудаж байна.
-Сонсогч Бямбаа над дээр
-Мэдлээ гүйцэтгэе. Таны тушаалаар сонсогч Бямбаа ирлээ
- Та яагаад даараад байна. Зүгээр зогс /Өвлийн идэр есийн хүйтэнд даарахгүй яах юм бэ ?/
- Мэдлээ даарахгүй гүйцэтгэе ингээд л болоо. Намбайтал зогссж байгаад чихнийхээ усыг хөлдтөл зогсож байгаад ангидаа орсон хойноо марлаар боогоод хичээлдээ сууна.
Хоолыг 10 тоолохын дотор иднэ, нүүрээ 10 тоолохын дотор угаана , усанд 10 тоолохын дотор орно, хувцсаа 10 тоолохын дотор тайлж унтана, өглөө 10 тоолохын дотор босч хувцсаа өмсөөд гүйж гарна.10 аас өөр тоо мэдэхээ байгаад лав нэг жил байсан юмдаг. Ооны оронд гутлын тос шахна, гутлын тосны оронд оо шахна, өглөөд нэгнийхээ бакаал руу шээж хариугаа авах, Шээстэй гуталтай нэг нь өглөөны гүйлтээр тэр чигтээ гүйж хөлөө хөлдөөнө. Орой нь дэрлэж унтсан кителэнд байсан бүхэл 10 мянган төгрөгнөөс нь 7 мянга нь алга болж хариулт 3 мянган төгрөг хийгдээстэй л байна. Малгайны тэмдэг, пагон хүртэл шууна орой нь харин яаж алдсан тэр аргаараа олно. Гэрээс эргэлтээр гялгар ууттай боорцог бариад ирвэл тал талаас нь гялгар ууттай нь тастаад авна сайхан /амаар нь ав гэвэл өөрөө юу ч үгүй хоцордог юм/. Зав сиймхийгээр хашаа даван оргож зэргэлдээ ангийн цэргүүдтэй гутлын тос, талхны наймаа хийнэ. Баригдвал андтайгаа цуг цасан дээр нүцгэн элгээрээ мөлхөж, дээрээсээ дэвсүүлж жаргалаа эдэлнэ.
Хөдөөнөөс ирсэн нэгийнээ тэгтлээ ад үзээд ялгаа гаргаад байдаггүй л байсан даг. Ийм ч учраас Бямбаатай бид 2 хэдийнээ бие биенийгээ олоод найзлачихсан юм. Манай сургууль энгийн нэгэн сургууль шиг жиг жуг гээд хов жив гараад хүүхэн шуухан гээд байхгүй амар. Дургүй хүрвэл зодолчихно дураа хүрвэл шоудчихна, шифлэчихнэ. Олон сургуулийн хүүхнүүдтэй шифлэчихээд зэрэг ирүүлж онигодоогоо чирнэ. Эргэлтээр хэн нэгнийх нь найз охин ирвэл цонхон дээр бүгдээрээ шаваарч нүднийхээ чилээг гаргаж тэр 7 хоногтоо л ярих яриатай болно. Туфьлэний дуу сонсоод эргэж харахаар цэвэрлэгч настан байж хөгөө чирнэ…. Ярих юмгүй сайхан он жилүүд
Нэг өглөө гараад жагстал анд маань байдаггүй. Салаан орлогч бааахан хайлаа. Олддогүй ээ хайгаад л байлаа гэтэл мань эр хөнжил дотроо тетрис шиг тэгшхэн болоод хэвтчихэж өглөө гүйхгүй гэж тэгж нуугдаж үлдэж байгаа нь тэр, бас л авъяас байгаа юм шүү.
Би 2 давхар төмөр цагаан орны дээд талд, мань эр доод талд унтдаг юм. Нэг шөнө сэрсэн чинь найз маань босоод суучихаж
-Яаж байгаа юм бэ хө? Унтаач
-Яахав дээ ахиад унтана гэхээр сайхан байна. Бусад хүмүүс нэг удаа унтаж байхад би бол хоёр удаа унтчихна ш дээ хө гэв. /Яагаад гэхээр 5 хан цаг унтуулж чангалдаг байсан юм./ Шөнө дунд бусдаас илүү их унтсан гэсэн сэтгэлээр өөрийгөө хуураад л хөөний эрс байж дээ. Гэнэн цайлган андыгаа дурсаж сууна... .. Санаа сэтгэл сайтай нэгнийг нь түрүүлээд аваад явчих юм ямар учиртайг би ч, чи ч, та ч мэдэхгүй. Бодвол тэндээ хэрэгтэй болоод явдаг юм байгаа биз гэж сэтгэлээ хуурахаас …. /обод/