Хэзээ хэнтэй ч хамаагүй адал явдалыг туулаад азаа үзмээр байна. Юм бүхнийг л оролдмоор байна. Юу ч байсан хамаагүй. Уйлаад дуулаад , хашгираад гүймээр байна. Энэ дотор аймаар их бөглөрчихсөн байна.
Сэтгэл зүйг энээ тэрээ гэж хэмжиж үзээд эм жор бичээд өгдөг хүн байна уу? Ханиад хүрэхээр эмчилж болдогсон. Аймаар ганцаарджийнаа................ Бүүр аймаар гээч........... Би лав хэзээ ч ингэж азаа туршмаар санагдаж үзээгүй юм байна.
Гэхдээ миний юу хүсч байгаа нь хүмүүст нэг их хамааралгүй юм даа. Нээрээ өнөө өглөө бүүр үүрээр нэг найзыгаа Japan руу гаргаж өгөөд ...... Хавьд үзээгүй юмаа үзэв. Би чинь бас нулимс булчирхай ажилладаг л хүн юм байна.
Зэгсэн баян үр ачтай, өндөр настай хүн нас барахдаа ингэж хэлсэн гэнэ лээ : Би ахиад залуу ч болоосой бүүр хамаагүй чадахгүй, мэдэхгүй байсан ч хамаагүй цана чаргаар гулгаж тэшээд, барилдаж ноцолдоод , тэмцээн уралдаанд ороод , намайг тоохгүй байсан ч хамаагүй эмэгтэй хүний гооо сайхныг магтан дуулж араас нь хөөцөлдөөд, хайртай, дуртай гэдгээ хэнээс ч ичихгүй зарлаад, бэртэж гэмтсэн ч тоохгүй, ямар байсан хамаагүй азаа үзмээр байна. Гэвч азаа үзэхээсээ айсаар, эмээсээр байгаад юу ч оролдоогүй, чармайгаагүй өнгөрчээ тйим болохоор би үнэхээр харамсаж байна гэж хэлсэн гэнэ лээ. Бодох л асуудал