Хамгийн бага нэгж нь хороо мөн үү? бишээ хорооны доод талд хэсэг гээд нэгж байна. Хэсгийн ахлагч нар нь хэдэн төгрөгний цалин авдаг гээч нэг улиралд 108, сард 32 мянган төгрөг. Аль соц үеийн тэр шударга үнэнч зангаараа байгаа настай хүмүүс энэ ажлыг хийж, гэр хорооллын хамаг бохир, хогны мөнгөнөөс авахуулаад хөдөөнөөс ирчихээд бүртгүүлээгүй яваад байгаа айл, зугтааж яваа хулгайч тогны мөнгө, байр түрээслэж байгаа оюутнууд, архичид гээд бүгдтэй л тэмцэл явуулдаг юм байна. Яг ажил хийдэг хүмүүс нь явж, явж эд нар л юм байна.
Цаг дээрээ ажил хийдэг гээд байгаа иргэний бүртгэлийн байцаагч, нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтан, хуулийн хэлтсийн нэг бүр хүнд хэзээ ч хүрч ажилладагүй бөгөөд энэ тэрүүгээр гудамжаар явахаас тэршаадаг бололтой. Товчхондоо бол эдгээр бүх хүний ажлыг хорооны хэсгийн ахлагч өндөр настан хийж гүйцэтгээд түүний хийсэн ажлыг дээрээс нь ирж аваад л өөрсдийхөө хийсэн ажил гээд л гаргачихдаг юм байна. Бас амар байгаа юм шүү , албан тасалгаанаасаа гарахгүйгээр "амьдрал сайхнаар" төсөөлчихөөд цалингаа хүлээж суугаа хүмүүс бараг ихэнхи нь болж. Төрд ажиллах хамгийн хортой гэнэ.
Яадаг гэхээр ажлыг "чадаж" биш "ядаж" хийдэг учраас тэр. Цалингаа хүлээгээд 18 цагийг хүлээгээд л суугаад байхаар цаана нь иргэдэд хүрч байгаа төрийн бодлого нь тус бүр үнэхээр төгс бил үү төгөлдөршилттэй бил үү байж чадахгүй байна. Орон сууцанд байдаг айлын хүмүүс бүгдээрээ орон сууцныхаа хөлснөөс, усны тогны мөнгөнөөс зугтаахын тулд гэр бүлийн гишүүнээ хасуулаад дээрхи хороон дээр ирж хоосон бүртгүүлчихдэг юм байна.