"Хаврын синдром" толгойтой хүн болгонд гарч ирдэг зүйл үү ?
Манайхны ярьдгаар "ичигсэд хөдлөх цаг"-аар "хүний доторхи ичигсэд" хүртэл хөдлөх бөгөөд үүнтэй зэрэгцэн "сонгуулийн синдром" басхүү эхэлнэ. Сүүлдээ хаврын синдром=сонгуулийн синдром хэмээх агуулгатай болсон энэ үеэр "хайр дурлалын синдром"-ын эрч хүчийг ихээр унтраах бүлгээ.
Зурагт үзэхээр "нэвтрүүлгийн синдромууд" хазгай далий хэлээр харилцан адилгүй өгүүлцгээх бөгөөд угтаа нэг л зүйлийг нэг л хэмээр хэд дахин цацах нь "хаврын синдром" дээр "хачир" нэмнэ.
Синдром нь хөдлөөд "шархадны хуулийн тасагт" хүргэгдэх нэгэн байхад, эгэл настангуудын сэтгэл гэгэлзэн нутгаа санагалзана. Парчин хархүү дурлалыг мөрөөдөн Пэлжээг зүрхэндээ тээхүйд, энд тэндхийн нэвтрүүлгээр бас "номын цагаан солио" нь хөдөлсөн этгээд "хэрхэн амар хэл сурахуй" ч бил үү номоо эрэкламдаж хөөрхөн ПИАР хийчихнэ. Зүгээр зогсохгүй зурхай судлаж мөн л синдромтоно. Дээр "нэгдүгээр улирлын шалгалт" хэмээх хөөрхөн "албаны синдром" эгдүүцлийг хүргэх нь их бөгөөд бичигч этгээдийн "эгэл даруу синдром" хөдлөн хөдөө зугтаахаар мөрөөднө. /Обдоо