Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-03-29
МИНИЙ ДУРТАЙ ХҮМҮҮС

Түрүү 7 хоногийн сүүлээр яарамагийн тэнд байдаг LOTUS  гээд асрамжийн газар орлоо. Уг нь дээрийн /та бүхэн уншиж байсан бол Хүүхдүүдээ хайрламаар байна гээд гарчигтай/ бичлэг дээр бичиж байсан Эмээлтэд байдаг 3 настай харж хандах хүнгүй охиноо энд болвол өгчих санаатай нилээн чармайсан боловч би жаахан хожимдчихож. 
Хэн нэгэн хамаатан  садан гэсэн этгээд ирээд аваад явсан бололтой. Настангийн ярьж байгаагаар бол өөрөө ус уух хоногийн тоо гүйцэж байгаа  учраас өөртөө дасгаад яахав гэж бодоод л ирсэн садандаа өгөөд явуулчихаж. Гэхдээ тэр авч явсан хүмүүс нь бол өөрсдийгөө ч арай чамай тэжээдэг, дээрээс нь эхнэр нь гээд эмэгтэй жирэмсэн гэнэ. Настан өөрөө  "Одоо тэгээд хүүхэд нь төрөхөөр хөөрхий муу охиныг минь ад үзээд эхлэх вий " гээд санаа зовж суугаа нь тун өрөвдэлтэй. Хаана байдаг эргээд хаанаас охиныг олж болох талаар лавлахад Баянхошуу гэснээс өөрөөр хэлж мэдэхгүй байгаа нь эрэл мухардуулчихлаа. Ядаж бага насан дээр нь зовлон их үүрүүлэлгүйгээр асрамжийн газар сайн хүмүүс дээр хүргээд хааяа настанг эргэж тойруулаад уулзуулаад  байя гэж бодсон санаа маань талаар болчихов. Гэхдээ бас хоосонгүй ээ настанд утасныхаа дугаарыг орхиод хэсгийн ахлагчтай ярьж охиныг эргэж ирвэл надруу утас цохиkрой гэж тохиролцож амжлаа. Эмээ ч өөрөө энд тэнд айл амьтан хэсүүлж байхаар гайгүйхэн шиг асрамжийн газар өгчих их л дуртай, таатай байлаа. Өвөл болохоос өмнө охиноо олж аваад та бүхэндээ хэлнээ тэр асрамжийнхаа газар байвал тэгээд бусад хүүхдүүд шиг байж чадах болов уу гээд л ...........
Эндээс би Оогий гээд нэг бүсгүйтэй хамт очсон юм. Өөрөө хүүхдийн төлөө тунчиг сэтгэлээрээ тодорхой туслалцаа дэмжлэг үзүүлж, бага ч гэсэн бодитой юм хүүхдүүд нэмэрлэчих юмсан гээд л ..... Хийж байгаа юмаа ажил хэргээрээ харуулдаг ийм хүмүүст би дуртай. 
Асрамжиийн газрын үүдээр ороход л цэвэр цэмцгэр , өө ярих юмгүй зохион байгууллалттай үнэхээр дулаан уур амьсгал бүрдсэн газар байв. Бага насны хүүхдийн тасгаар оров. За байз нэрийг нь гэдэг бил ээ мартчихаж. ".....ээжийн гэр" гэж нэрлдэг юм байна. Өөрөөр хэлбэл багш-ээж юм байна. Энэ ээж нь тэнд байгаа бага насны хүүхдүүдэд яг ээж шиг нь хандах бөгөөд цалин хөлс нь тийм өндөр биш ч гэсэн бүүр яармагт өнчин хүүхдүүдийн ээж болж, халамжилж байгаа нь ёстой сайхан. Хийж байгаа юманд сэтгэлээрээ ханддаг ийм хүмүүст би дуртай. 
Оронгуут л хөөрхөн хүүхдүүд баяр басйгалан гэрэл гэгээ цацруулсан гэнэн харцаар сониучирхан харж жаахан бишүүрхэнгүй байсан боловч ерөөсөө удалгүй хэзээний өвөр дээр гарчихсан эрхлээд ль энд тэндээс нэгэнтэйгээ барьцаад л . Одоо би өвөр дээр нь гарна гээд л ..... Эрэгтэй хүн энд ховор очдог бололтой юм. Янз нь хараад байхад хүүхдүүд эрэгтэй хүнийг өөрөөр хэлбэл аав ахыгаа үгүйлсэн сэтгэлээр хүлээдэг юм байна. Нэг мэдсэн миний аваачсан аппараат тэнд Бөдөө хүүгийн гарт, хөгжим нэг хүүгийн гарт, цүнх нэг хүүгийн гарт давхиж явна. Бөдөө гээд хүү, хатагтай Намуунаа гээд охин бид 3 бол аймаар найзууд болсийншдээ. 2 хон цагийн хугацаанд. Хараач нөхдөө аймаар хөөрхөн надад зориулж дуу дуулж өгсөн гээд бодчих. Ёстой эгдүүтэй. Намайг яван явтал миний өвөр дээрээс ерөөсөө буугаагүй ээлжлээд л эрхлээд байсан гээч..... Хүүхдүүдийн унтах цагаас лав нэг цагийг нь хомсолчихсон ш дээ. 
Энд нэг зүйл дурдахад асрамжийн газарт байгаа хүүхдүүдэд элдэв чихэр жимс аваачаад дэмий, хүүхдүүд юм хараад сурчихдаг... сүүлд нь энэ нь хүүхдүүдийг бэлэнчлэх сэтгэлгээнд хүргэдэг... гэж багш-ээж ярьж байсан.  Манайхан л болсон хойно нэг буяны ажил гарахаар л тэнд байгаа хүүхдүүдэд жигнэмэг чихэр аваачиж өгдөг бололтой юм. Тэгээд хүүхдүүд нь хүн ирэхээр юу өгөх нь вэ?  гэж хардаг гэнэ. Энд хүүхдүүдийн буруу гэж юу байхав. Том хүний буруу ш дээ. Ялангуяа манайхны нэг тийм сонин зан.  Хэдэн ном, тоглоом, хөөрхөн хүүхэлдэйн кино аваачаад үзүүчихсэн нь энэ хүүхдүүдэд хамаагүй нэмэртэй юм байна лээ. Асрамжийн газрын захирал нь гадаад хүн байдаг боловч манай улсаас ерөөсөө дэмжлэг авалгүй өөрөө бүх багшаа үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг гэнэ. Төрөөс хэзээ байтлаа л туслаад дэмжээд байдаг билээ. Эгэл даруу тийм нэгэн эмэгтэй байдаг гэнэ. Хүүхдүүдээ хүнд ерөөсөө өгдөггүй, аль болох том болтол нь өөрийг нь бие даалгаж өгсөх сонирхолтой. Зарим нь том болоод энэ асрах газрынхаа багш хийж байна. Ийм хүмүүст би дуртай....... /обод/

Сэтгэгдэл:


saihan setgedlyyd bichjee
saihan setgedlyyd bichjee
tagtaa hyyy ganga eternalzul
zyrhnees thnks
Бичсэн: obod (зочин) цаг: 19:49, 2008-03-30 | Холбоос | |


asramjiin gazar baiguulagdaj humuus ene 'eej' bagsh shig setgeleesee ajillaj baigaag sonsohod taatai. gehdee yagaad iim gazar baiguulah hemjeenii olon huuhed o'nchin bolchihov? dain dajin boloogui enh ued huuhed on'chirch ger orondoo o'sch chadahgui baigaad setgel emzeglej baina.
Бичсэн: ganga (зочин) цаг: 05:09, 2008-03-30 | Холбоос | |


би энэ өвөл нэг асрамжийн газар очсийм. найз маань нийтлэл бичнэ, зураг хөргийг нь даралцаад өг гэхээр нь дагаад туучихваа. өглөөнөөс орой болтол бид 2 тэнд байлаа. хүүхдүүд эв найртай, гэдэс цатгалан, мөр бүтэн... дуу шүлэг уншина, тоглож наадна... гэхдээ л тэд нарын нүд яагаад ч юм хов хоосон. жаахан хүүхдүүдийн нүд оч шиг гялалүаж байдаг бол тэднийх тогтуун, гунигтай, хэрсүү, хоосон... надруу харах болгонд нь зүрхрүү хатгах шиг л болоод байсан. энэ шокноос би бараг 7 хоног гарч чадаагүй. харагдаад л, аймаар хоосрол нь мэдрэгдээд л байсан. тэр хайраар хоосон, хүлээлтээр хоосон, итгэл найдвараар хоосон, аз жаргал, баяртай инээмсэглэлээр хоосон байсан. бурхан минь хүүхэд л өнчрүүлж болохгүй шүү.
Бичсэн: tagtaa цаг: 01:07, 2008-03-30 | Холбоос | |


Миний нэг мөрөөдөл байдаг юм хүнд бараг хэлдэггүй л дээ үүнийг уншаад хэлчмээр санагдлаа хэхэ
Хэлдгүйн шалтгаан нь зүгээр л хэлж чаддаггүй юм яагаад ч юм хүмүүс шоолох юм шиг санагдаад...
Бас миний мэргэжилтэй ямар ч холбоогүй болхоор бүүр л... хэхэ
За за хадуурчийн
Би боломжийн мөнгөтэй болхоороо эсвэл хүүхдүүдийг хүмүүжүүлж чадах хэмжээнд очхоороо асрамжийн газар нээнэ гэж боддог бас мөрөөддөг хэхэ
Үүнийгээ заавал биелүүлнэ
Хүнд туслах сайхан байдаг
Би хааяа хүнд багахан тус хүргэчээд майр жаргалтай болчдийн
Нэг л сэтгэл хөөрөөд баярлаад л
Жаргалтай болчдог юм хэхэ
Дандаа тийм байхийг хүсэж байна.
Тиймээс л...
Бичсэн: Dunsger цаг: 18:32, 2008-03-29 | Холбоос | |


Та нар шүү. Бас нэг Япон хүний асрамжийн газар хотын зүүн тийшээ байдаг гэж сураг сонссон... Яалт ч үгүй сэтгэлээрээ юм хийж байгаа хүмүүс нь шал өөр л дөө... Бусад асрамжийн газраар орж үзсэн бол ойлгоно доо... Ер нь их хэцүү асуудал... thinking
Бичсэн: xvv цаг: 17:51, 2008-03-29 | Холбоос | |


тэгэж олон хүүхдийг тэгээд аваад явж байгаа хүмүүс шиг, бие биенээ гэсэн сэтгэл хүн хүнд байдаг ч болоосой,
Бичсэн: eternalzul22 цаг: 14:41, 2008-03-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax