Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-04-06
101..... CHILDREN
 

Анх удаа блог бичиж эхэлэснээс хойш яг 101 дэх бичлэгээ хийж байгаа юм байна. 100 дахь бичлэгний баяр гэж байдаг гэнэ лээ. Гэхдээ би 100 бичлэг хийснээ мэдээгүй явж. За энэ яахав миний хэдэн бичлэг хийж байгаа нь хэнд ч хамаагүй зүйл.   

 Орон нутгаар тэнэж,  тэнэж ирлээ. Насанд хүрээгүй хүмсүүсийн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл, цагдаг хоригдож байгаа нөхцөл, тэдний иргэний шилжилт хөдөлгөөн хийлгэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй зүйлийг судлах зоригоор Хэнтий аймаг, Багануураар яваад ирсэн юм. Хэдэн хоног цэвэр агаараар сайхан амьсгалж байгаад ирлээ ш дээ. Угаасаа тэндээсээ суурьшаад амьдарчихдаг ч юм бил үү дээ аан гэж ч хүртэл бодлоо.  Түрхэн зуурын бодол байсан байхдаа. 

 Хүүхэд хамгааллын тогтолцоо маань үнэхээр бүрэн утгаараа хөгжиж чадвал манай улсад их боломж байна . Орон нутагт хүүхэд хамгаал тал дýэрээ хүмүүс үнэхээр л  хүрч ажиллаж чадахж байна. Масс ихсэхээрээ бодлого, хамгаалал хүрэх боломж тааруу гэдэг нь угаасаа ойлгомжтой зүйл ч захаас нь авахуулаад барьж аваад хийх юм бол үр дүнд хүрнэ гэдэг нь бодитойгоор мэдрэгдэж байна лээ.  Хүүхэд бүрт хүрч ажиллаж байгаа нь харилцан адилгүй боловч бүүр гүнд байгаа хүмүүс үнэхээр өөр юмаа. Сайхан ч сэтгэлтэй тал шигээ уужим хүмүүс байх юм. Яарч адгасаар яваад нэг темпенд байгаад сурчихаж. Хотынхны хамгийн сонин нэг амьсгаагаар бүгдийг хийх гээд байдаг юм гэж хэлж байна лээштээ авах л үг.

 Тулга тойрсон, босго даваагүй бичлэг хийсээр 8 сар өнгөрчээ. Хийж бүтээж байгаа зүйлс маань алс хэтдээ хэн нэгэнд ялангуяа хүүхдэд нэмэр болчихвол сэтгэл хангалуун байх болноо. Тэгэхээр одоо бичихээсээ илүү хийх хэрэгтэй болох нээ. Цаашдаа хийх гэж байга зүйлээ биш хийсэн зүйлээ энд бичиж байх болноо.

 Áагануур дээр очлоо. Энд Адрагийн сайхан сэтгэлтэй залуучууд ирчихсэн Хэнтий Багануурын хэрэгт холбогдосн хүүхдүүдтэй яриа хийж, бас ч үгүй тэдний сэтгэл зүйд нийцсэн сургалт-тоглоом хийж байна.  Хүүхэд бүр өөрийн бодол санаагаà хэлж, уншсан зүйлээрээ таниулга бэлтгэж , хэсэгтээ л  амьдарлын тэр бохир зүйлсээс хол байцгааж байна лээ. 
Энд хүүхдийн байцаагч болон хүүхдийн хорооны ажилтнууд ирчихсэн бужигнацгааж инээд хөөр, баяр баясглангаар дүүрэн нэг өдрийг өнгөрөөсөн.  Хэнтийдч мөн ялгаагүй загвар маягаар ажиллаж байгаа Хүүхдийн хороо маань асар их үр дүнтэй, цэвэр насанд хүрээгүй хүмүүстэйгээ тулж  ажиллаж байгаа юм байна. Хэн нэгний буруутай үйл ажиллагааны улмаас, анхааралгүй байснаас, анхаарал халамж дутсанаас тэд маань алдаж, бүдэрч яваа.  Амьдралын босго алхаõаас нь өмнө бид л тэднийг бэлтгэж хүмүүжүүлэх үүрэгтэй. Алс хэтдээ тэр хүн ямар иргэн болох нь та биднээс хамаарах учраас олон дахин чалчаад амаараа яриад явах нь утгагаүй хэрэг. Хүүхдийн төлөө биетээр нэг ч гэсэн юм хийцгээе гэж уриалж байна найзуудаа. ] OBOD

Сэтгэгдэл:


дэмжиж байна
хийж байгаа зүйлс чинь үнэхээр таалагдлаа. Цаашдаа ихийг хийгээрэй.. Бодож явдаг боловч үүнийхээ төлөө юу ч хийгээгүйдээ иччихлээ.. Ямартай ч та нарыг дэмжиж байгаа шүү.. Тээд Монголдоо очооп зүгээр байхгүй ээ ямар ч гэсэн..
Бичсэн: муур цаг: 13:17, 2008-06-05 | Холбоос | |


Харин тиймээ...
Бичсэн: xvv цаг: 20:02, 2008-04-05 | Холбоос | |


Byar hurgey ee. party
Бичсэн: lobe22 цаг: 16:37, 2008-04-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax