Сүм хийд хоёрийн ялгааг одоо болтол нарийн сайн ойлгодоггүй юмаа. Саяхандаа - аав маань байж байх үед түрүү жилийн цагаан сараар бид хоёр овоо гарлаа. Хажууд нь нэг хийдийн шав тавиад л сүйд..... би "сүм барьж байгаа юм уу?" гэж хэлээд сүрхий зэмлүүлж билээ. Миний тухайн үед ойлгосноор бол гадаадууд ялангуяа өөр шашинтай улсууд "сүм" гэдэг юм байна лээ. Харин манайхан шарын шашинтай улсууд хийд гэж ярьдаг бололтой юм. Гэхдээ энэ тухай судлаач улсууд илүү сайн мэдэх байхаа хийд гэж ямар учиртай үг болохыг
Хэнтий аймагт очоод тэнд байдаг Цэцэн хааны хийдийг үзлээ. Сайхан хадгалж үлдээжээ. Гэхдээ эндхийн хүмүүс нь үүнийгээ Цэцэн хааны сүм гэх юм. Сүм , хийдийн ялгаа хийцээрээ, барьсанаараа ялгаатай байдаг юм болов уу гэж хүртэл тунгааж үзлээ. Энэ талаар мэдэх хүн байна уу?