Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-04-08
ААВАА УУЧЛААРАЙ
 

Нэгэн залуу гэрлэснээсээ ааваасаа болж эхнэртэйгээ байнга муудалцдаг байж Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, илүү дараа мэт үздэг байлаа. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байж. Нэгэн удаагийн ширүүн хэрүүлийн дараа эхнэр “Нэг бол би явна, нэг би бол чи аавыгаа хөө” гэж тулгав.

Залуу сайхан эхнэрээ алдахыг хүсээгүй эр ааваас болж түүнтэй муудалцдаг ч  аз жаргалтай гэр орон , эхнэр, хүү нь түүнд байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн өмнө гэрийнхэнтэйгээ их тэмцэлдэж түүндээ үнэхээр хайртайн эрхэнд л суусан байж.

Залуу олон өдөр бодож бодож нэгэн арга олжээ. Ангийн хорхойтой мань эр хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшинд аавыгаа аваачих “мэргэн санаа” төржээ. “Яахав долоо хоногт нэг удаа эргээд байж болно шүү дээ. Хоол ундыг зөөгөөд байхад болно биз, ингэснээр эхнэртэйгээ ч мууудалцахгүй юм” гэж боджээ.  Хэрэгтэй бүхнийг нь авч хэвтэрт орсон аавыгаа тэвэрсээр машиндаа суулгаж явах болоход хөөрхий ач хүү уйлсаар байгаад хамт явж.  Дүн өвлийн хүйтнээр хөр цасны зузаан ч гэж най байхгүй  бөгөөд замд ач хүү хэдэнтээ өвөөгөөсөө хаачиж байгааг асуусан боловч үүнийг гадарлаж байгаа хөгшин нулимсаа ачдаа үзүүлэхгүйг хичээнэ.

Хэдэн цаг яваад ууландаа барьсан байшинд хүрчээ. Олон жил ирээгүй байснаас байшинг бүүр яйжийж нурах дөхөн дээврээс нь цас унаж байлаа. Залуу байшингийн нэг буланг цэвэрлэж аавыгаа хэвтүүлээд  гарах гэтэл оромж аль хэдийн шуурч даарч эхэлжээ. Залуу “аавд дээрээ маргааш ирэхдээ хөнжил гудас авчирна “ гэж бодсон боловч үнэхээр гунигтай байлаа.. Харин аавд нь бол бүүр хэлэх үг ч олдсонгүй. Хайрлаж өсгөсөн ганц хүү нь түүнийг ийм газар орхих нь. Гомдож дотор нь шатаж байсан ч ил гаргасангүй.  

 Бяцхан ач хүү юу болж байгаагааг огтхон төсөөлөхгүй байлаа. Буцах болоход залуу аавынхаа ор луу тонгойн аавынхаа гарыг хэдэнтээ үнсэж, тэврэх нь “хүүгээ уучлаарай” гэх мэт байлаа. Хоёул биеэ барьж дийлсэнгүй удтал эхэр татан уйлцгааав. Эцсийн мөчид аавынхаа нүүр лүү нэг хараад оромжноос гараад машиндаа суулаа.

Бяцхан ач хүү замд гараад “Яагаад та өвөөг тийм хүйтэн газар “ орхичихвоо” хэмээн гэнэт л уйлж гарав. Залуу юу хэлэхээ мэдэхгүй  ямар  “ээж чинь тэгж хүссэн юм” гэлтэй нь биш дээ. Хүү уйлж уйлж   “Ааваа таныг хөгширөхөд би бас энд орхих юм уу? гэж асуухад тэнгэр нурах мэт л болжээ…..  Машинаа эргүүлээд хар хурдаараа давхив. Оромжинд оруут “Ааваа намайг уучлаарай” хэмээн  тэврэн авахуйд хоёул нялх хүүхэд мэт  чангаар уйлалдана. Залуу “Ааваа намайг уучлаарай ийм зүйл хийснийг минь өршөө” хэмээн уучлал эрэв. Аав нь “Хүү минь, хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Урьд би аавыгаа ууланд орхиж байгаагүй, чи ч бас тэгэхгүй…… Намайг энд орхихгүй гэж мэдэж байсан юм” хэмээжээ.

Сэтгэгдэл:


ene gehdee mongold neeh hamaaragdaad baihku baiha. mongolchuud bas ahmaduudiigaa haritsangui hundetgedeg gej boddog. US.tei haritsuulahad harin tes oor. Torson aav eejteigee holboogui baih, aav eejiigee harj chadahgui zugeer l asramjind heden hogschuultei orhih n elbeg bdg. Nadad tegeh n achiig n hariulahgui, asramj n hugschuul uhlee huleej bgaa um shig l sanagddag.
Бичсэн: eternalzul22 цаг: 12:49, 2009-10-30 | Холбоос | |


ааан тиин
би энииг сонсож бсиин бн гэхдээ гою огууллэгсхуу хумуус нэг унсхисан бхд гэмгуи
Бичсэн: donika цаг: 08:29, 2008-05-19 | Холбоос | |


omno n unshjiisiin beena, hoorhon oguulleg shu
Бичсэн: eternalzul22 цаг: 13:05, 2008-04-12 | Холбоос | |


ix sonin bolchixloo. saixan exner, nuxur xund xezeed, ert oroi xezee negen tsagt oldono. yamar ch baisan etseg exiig xun xun xezee ch axin olj chadaxgui. tiimees uurt baigaa xorow bureeree deediin bur deediin xairaar xairlaj baix yostoi. namaig ul oilgox exner eswel nuxur bailaa gexed oilgox xun garaad l irne shuu dee. my unet zuilstei l namaig xairlaj xundelj chadax xun jinxene nasnii xani baix daa
Бичсэн: Oogiinoo (зочин) цаг: 19:02, 2008-04-07 | Холбоос | |


Энэ огууллэгииг уншмаар баивал
энэ өгууллэг иин ном ни надаа баигаа их гое гое өгууллэгтэи ном щуу happy
Бичсэн: DESI цаг: 15:59, 2008-04-07 | Холбоос | |


yye neeree
yye neeree surgamjit ugyylleg geesen baisansht hu mani er tuuchijl dee
Бичсэн: obod (зочин) цаг: 15:46, 2008-04-07 | Холбоос | |


энэ турк өгүүллэг бдгиин... Тэр нөхөр туучихждээ. Сургамжит өгүүллэг гээд ном бдгиин тэрэн дээр наад өгүүллэг чинь байдаг юм.
Бичсэн: 300-н блог цаг: 14:51, 2008-04-07 | Холбоос | |


yeah
Henti aimgiin Uragshaa geed sonin deer T.Batchuluun geh hyn bichsen baina lee huurhun ugyylleg bna lee
Бичсэн: Обдоо цаг: 13:03, 2008-04-07 | Холбоос | |


турк өгүүллэг бна тээ...
Бичсэн: 300-н блог цаг: 12:15, 2008-04-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax