Манай хүргэн нэг сонин аваад ирж. “Одоо цаг” гээд сайхан нэртэй өнгөт, мөнгөт харахад сүрхий л сонин харагдав. Ойрд сонин уншаагүйг хэлэх үү . Гарчиглаж гарав. Гэтэл нэг л биш ээ. Эхлээд инээд хүрээд, сүүлдээ бүүр уур, тэгээд харамсал төрсөн гээд бодчих. Ёстой аймаар гачигнаас нь авахуулаад та бүүр гайхна даа. Эхнээс дурдийлдаа товч утгатай нь:
1. "Баасан авгай нүүрэндээ сай төгрөгний косметик хийлгэж сонгуулийн ажилдаа оржээ”. Тайлбар: янз нь энэ хүн сонгуульд өрсөлдөхийн тулд хагалгаа хийлгэсэн гэнэ. Бүүр хамгийн тэргүүн нүүрэндээ энэ “мэдээ”-г хийжээ.
2 “Төрийн ажил хийж яваад хүчиндүүлсэн ажилтнаа засаг дарга нь доромжилжээ”. Тайлбар . Ажлаа хийж яваад хүчиндүүлсэн эмэгтэйг дарга нь хохь өөрөө дуртай болоод тэгсэн гээд хөөж гэнээ. Даргынх зөв байсан гэнэ. Хэ хэ хэ
3.“Социалист нийгмийн үед амьдарч байсан цөөн тооны гомо цэнхэрүүдийн хэрэг” Тайлбар: Шоронд байдаг хоригдлуудын тэр шуумар, банди гэдэг амьдарлыг дотор нь байсан юм шиг их л уран сайхны аргаар дүрслэн бичжээ.
4.“Гангаамаа бүсгүй даарахын эрхэнд Сампил жолоочийн өвөрлүү ухасхийжээ”.Тайлбар: янз нь нэг хүүхэн замд жолоочтой явж байгаад даараад жолоочийн өвөрлүү гүйж ороод шууд унтсаныг мөн л их сайхан дүрслэн бичиж. “ready brown” хүүхэн байсан бололтой бичсэнээс нь үзвэл.
5.“Дэлхийн хамгийн том алан хядах байгуулагын уиддарчтай хийсэн ярилцлага” Тайлбар: Энэ байгуулагын даргатай нэг нөхөр ярилцлага хийсэн бололтой гишүүн болохын тулд яах ёстойг нэгбүрчлэн заажээ. Зураг мурагтай сүрхий л юм хийчиж багачуудын нүдэнд тусахаар.
6.“И даргын идэж уусан баримтууд азаартаж магадгүй”. Тайлбар: тэр хэрэглсэн үгийг нь хараад л байгаарай. Хүүхдийн яриа юм уу? хаашаа юм?. Идэвхтэний тухай хэлж байгаа нь энэ юм байна. Хятад хүн гэж бодохоор бичиж зураг нь байгаагүй бол ч.
7.“Лу.Болд, Х.Тэмүүжин нарын нөхдүүд хүн хулхидхаа боль” гэсэн байна. Тайлбар : Сонгуульд гарахын тулд өөрсдөө site дэээр ашигтай тохиргоо хийсэн, NEW-76 гэдэг зүйлийг бараг энэ 2 хүн зохион байгуулаад өөрсдийгөө гаргаад ирж байгаа гэдгийг их цуурч ирээд бичсэн байх юм.
8.Цаашаа бүүр инээд хүрмээр “Архи хүүхэн 2-ийг хувааж хэрэглээд шоронгийн хадаас болсон 3 найз”, “С.Эрдэнэ ээлжит хуримаа пижигнүүлэв” ч гэх шиг. Ёстой гайхаш бараад хаячихлаа. Хурим пижигнүүлнэ гэж ямар юм байдаг юм. Өөр хүнтэй суух гэж байгааг нь дурдаж. Мөн л цуу яриа.
Шар сонин ч бай сэтгүүлч бай мэргэжлийн хүмүүс л энэ ажлыг хийдэг баймаар юм . Шуудхан хэлэхэд сэтгүүлч нар тэнд ажилладагүй зүгээр л хий хоосон юм зохиож бичээд найруулаад цуу яриаг давслаад бичдэг хүмүүс байдаг гэнэ. Миний дуулсанаар шүү дээ. Үнэхээр сэтгүүлч хүн ийм юм бичихгүй л дээ. “Эрэн сурвалжлах сэтгүүлч” гэдэг их гоё мэргэжил одоо энэ утгаараа байж чадахгүй зүгээр нээтээс мэдээлэл авах, ам дамжсан яриаг магадлахгүйгээр бичих, хуулах хэлбэр лүү ихээр шилжээд байгаа юм шиг.
Хэзээ ч билээ нэг залуу “өнөөдөр” сонин дээр нэг ийм зүйл бичсэн байна лээ. Хүүхэддээ “Наруто” гээд баатрын комикс ном авч өгсөн гэнэ. Зураг хөргийг нь нээх үзээгүй аваад өгсөн юм байна л даа. Тэгсэн хүү нээх сонин болчихсон хүрээд ирж. Яасан бэ? гэсэн чинь нөгөө номоо үзүүлж. Тэрэн дээр Наруто гээд баатрынх нь өмнө бүүр чармай шалдан охин сээтэгнээд л, нөгөөх нь амаа ангайлгачихсан зураг байсан гэнэ. Гэхдээ энийг манай нөгөө хэдэн гарууд л өөрсдөө зурж хийсэн бололтой байсан гэнэ. Хаана хэвлэснийг аваад үзтэл ямар хэвлэсэн газар он байхгүй байсан гэнэ лээ. Аргаа бараад бичиж байгаа нь тэр юм байна.
Тэр соц үед байсан цензур нэг бодлын зүгээр ч юм шиг. Бүх л юм хяналттай үед болоод байсан шдээ тээ?. “Хэвлэл мэдээлийн эрх чөлөөний хууль” гээд аймаар нэртэй юм байна. Гэхдээ энэ хараач нөхдөө ердөө 3,4 хөн заалтай тийм “симбол” маягийн зүйл байна лээ. Хамгийн аймаар нь үүнийг хүүхдүүд сонин , сэтгүүл их уншдаг, сэтгэхүйд нь шууд л тусдагт байгаа юм. Яагаад сүүлийн үеийн хүүхдүүд хачин жигтэй хэрэг үйлдэж байгаа юм болоо? Олон шалтгаануудын нэг нь энэ буйзаа.
Нэг ах зовлонгоо ярьж байна.: Орой зурагт үзэж болохоо байлаа. Нэг суваг дээр тавихаар шууд огтолж тайраад алаад хядаад л нөгө суваг тавихаар шууд л унтаж хэвтээд шалдлаад “Хүүе юу болж байна хүүхдүүдээ сувгаа солиорой гээд нэг өндөлздөг . Ёстой хэцүү ш д. Тусдаа зурагттай байдаг юм уу яадаг юм бэ ? ” гэж билээ. Аргаа барсан л хүний үг. Та бүхэн юу гэж бодож байна ай? /Обод/