Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-04-11
Юу хийж байна?

 

Хорих төвд цагдан хоригдож байгаа хүүхдүүдэд туслалцаа дэмжлэг үзүүлэхээр ЗОРИГ САНГИЙН Залуу Лидер-5 хөтөлбөрийн“ OCTAGON” багийн сайын дурын хэдэн залуучууд /Гарьд, Дэлгэрмөрөн нарын 6 залуус / сургалт явуулж  байна.  

 Нийгмийн хөгжлийн төслийн хүрээнд анхаарлаа хүүхэд тэр дундаа гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд рүү хандуулж, улмаар өсвөр үеийнхнийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахаар шийдвэрлэсэн ба уг ажлынхаа эхлэл болгож ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн насанд хүрээгүйчүүдийн цагдан хорих байртай танилцаж, нийгмийн ажилтан, цагдан хоригдож буй хүүхдүүдтэй уулзан ярилцаж, судалгаа авсны үндсэн дээр дараах бэрхшээл, шийдвэл зохих асуудлууд болох:

 1. Хүүхдийн ахуй нөхцөлд анхаарал хандуулахаас тухайн хүүхдүүдийг сургалт, хөгжих нөхцлийг хангах,  /Номын сан, компьютерийн мэдлэг/

 2. Цагдан хоригдож буй хүүхдүүдэд нэн шаардлагатай мэдээллээр хангах, Эрүүгийн болон хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж, холбогдох мэдээлэл гэх мэт

3. Мөн олон нийт тэр дундаа өсвөр үеийнхнийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах гарын авлага гаргах зорилготой үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

 Одоогийн байдлаар тэнд байгаа нийт 12 хүүдэд тэдний байнгын хэрэгцуэтэ мэдээлэл болон бусад сургалтыг явуулж байгаа бөгөөд тэдний номын сангийн цуглуулгийг нэмэгдүүлэх талаар ажил хийж байна. 
 НҮБ-ийн Хүүхдийн хөгжлийн сангийн  36 сая төгрөгийн өртгөөр насанд хүрээгүйчүүдийн цагдан хорих байрыг  шинээр барьж ашиглалтанд оруулсан байна.    Хичээл  сургалт  явуулах   ширээ,   сандал,   самбар,  номын   сан   бүхий зориулалтын танхимтай боловч хоригдогч хүүхдүүдэд зориулсан сургалтууд бага явагддаг, тогтмол бус. Номын сангийн нөөц хангалттай бус, шинэ ном, сонин, сэтгүүлээр хангагддаггүй юм байна..

Сэтгэгдэл:


Амжилт хүсье!
Бичсэн: xvv цаг: 17:34, 2008-04-12 | Холбоос | |


Амгалаа
Hurungu mungu arai gej 1 ym tusuwluhuur n deegvvr suudaltai zarim nuhdvvd zamaas n awaad uwurtulchihdug ym shig bga ym. Bi 1 iim tohioldoliin jishee mednee.
Ndad tohiolson ym l daa.

Manai angi surgiiliinhaa urgutguliin 2 dawhart bdag ym. Hur tunadas orow uu vgvi yu dewter nomon deer dusaal dusnaa. Bid nar shireegee heden tiish n bolgood dusaalnaas bultaas ewderhii arag shig ym nuud l suuna. Bagsh nar nuguu emh tsegtsgvi shireenvvd dunduur n zamiin tsagdaa shig svljij garaad l . . .
Nar sharsan 1 udur baahan diplomat hvmvvs orood irlee. Ted:

MOBICOM-s ywj bn.Ingeed suraltsah orchin nuhtsuliig chini saijruulah vvdnees deeweriig chini zasch ugnu gelee. Tnai surguulid niit 20say tugrugnii zardal garna. Ta nar harin sain suraarai geed l garlaa.

Za mrgaashnaas n minii vyiin 2 bandi mnai deewer deer tongochood l baahan els shoroo bolood l 5 honogiin daraa alga bolchihson. Bid ch anhaarsangvi. Za hur tunadas orloo. Bvgd l sanaa amar bsan chini nuguu zewvvn dusaal chini shireen deer crantnaas goojij bga us aytai l goojson. Tged l end tendgvi tvmpen huwin barij gvigeed l bvr hagarchihsan bumburtsugund usiig n tosson geech. Ingeed l ulam dorduulchihsan bga ym daa.

Minii bodloor gvitsetgegch hvmvvs n l mungiig n awaad hamaatniihaa dershen 2 bandiig ywuulsan baih.
Iim ym ih baih aa.
Бичсэн: amgalaa цаг: 13:57, 2008-04-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax