Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-04-13
4 сарын 12 ныг хүүхдүүдтэй өнгөөрөөлөө
 

Шороон шуурга нүд ам аваад л өнөөдөр тийм ч сайхан өдөр биш байнаа. Нэг л тухгүй бүүдгэр саарад өдөр байдаг шүү дээ тэр л байна..............

Энэ өглөө төлөвлөснөөрөө ЛОТУС ЧАЙЛД асрамжийн газар Юки, Оогийноо бид 3 хамтдаа очсон юм. Нилээн шуургатай байсан боловч бид 3 шуургатай зэрэгцээд  “давхиад” хүрчихлээ.  Хүүхдийн кино, хүүхэлдэйн кино авах гэсэн боловч амжаагүйн улмаас ганц хошин шогоос илүү юм үзүүлж чадсангүй. Хоёр ихэр амралтын өдрүүдээр гэртээ харьсан гэнэ. Бид нарыг очиход унтаж байгаад боссон бололтой. Нүүрээ угааж амжаагүй хөөрхөн “дэггүйнүүд” үндсэн ажлаа хийгээд завгүй байцгааж байна лээ.

Намуунаа Бодио, Сансараа, Ноён 4 үүлээ Азаа ээжтэйгээ …... Баярлаж байна гэж тоймгүй. Ярих юм биш.

Бодио шинэ бүжиг сурсан гэнэ. Нэг тийм биелгээ маягийн , бас дээрээс нь хип хоп хөдөлгөөн гашраачихдаг гэж байгаа. Намуунаа бас шинэ бүжиг сурсан боловч ичээд дараа ирэхээр үзүүлнээ гэж байна лээ.

Дараагийн удаад хүүхэлдэйн кино авчраарай гээд л захиад байсан ш тээ. Бодио, Сансараа хоёр тэгж захисан юм шүү. Заавал аваачнаа гэж амлаад гарахад “та ахиж хэзээ ирэх вэ? Маргааш ирэх үү?” гээд л аймаар хөөрхөн. Гараад явж байхдаа бодлоо шороон шуурга асуудал биш юм байна, амжуулж чадаагүй бүхэн ч асуудал биш юм байна…...  Сэтгэл санаа ч сайхан болоод явчихлаа. Хүүхдүүдтэй байхад  би аз жаргалыг мэдэрдэг. Цонхон дээрээ эргээд ирээрэй гээд л гараараа даллаад үлдсэн …………………./ОБОД/
 


Юки, Оогий нартаа ч баярлалаа …

БОНУС: Бага байхад нээрээ айраг бүлэх аймаар дургүй байсаншт. 3000 удаа бүлчихээд гарч зугтаах гээд л байдаг байсан юм чэн. Дээрээс нь юу бил ээ байз аан тийм хонь алга болгочихоод өвөөд тоосоо гөвүүлж байсиимлээшт

Сэтгэгдэл:


wow thnks
сэтгэл санагаар дэмжиж байгаад баырлалаа найзаа
Бичсэн: obod (зочин) цаг: 14:21, 2008-04-14 | Холбоос | |


Амралтын өдрөө ингэж сайн үйлсэд зориулж буйд нь баярлалаа. Та нар минь мундаг шүү.

Харин бусад гэрүүдээр нь орохгүй тойрч гараад хүүхдүүд гомдоогоод байгаа юм биш биз, та хэд... Зуун хэдүүлээ шүү дээ уг нь.
Бичсэн: Ayunga цаг: 16:24, 2008-04-13 | Холбоос | |


applause applause applause applause applause applause
Бичсэн: Claus цаг: 13:49, 2008-04-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax