Надтай хамт хуучин ажилладаг байсан залуу үүнийг надад ярьж байсан юм. Эцэг хүний гар зөөлөн байдаг гэнэ. Үрээ хэзээ ч гэмтээдэггүй гэнэ. Саяхандаа … нэгэн улсын начин өндөр настай хүний хүү архинд орсон эр байж. Хааяа гэрээсээ юм туучихна хөөрхий аавынхаа чихийг халууцуулдаг тааруухан л эр юмсанж. Мань эр нэг удаа хөөрхий настай болсон аавыгаа “нас барсан” хэмээн Бөхийн холбоон дээр очиж уйл унжин байж итгүүлж чадсан төдийгүй бүүр хэдэн зуун мянган төгрөг “ажил явдалд нь хэрэглэнэ” гээд аваад алга болж. Орой хэрд бөхийн холбооныхон “талийгаачын” гэрт очиж л дээ. Эмгэнэл илэрхийлэх гэж тэр шүү дээ. Гэрт нь ороод ирсэн чинь аав нь болкоон дээрээ тарваганы арьс элдээд “амьд” сууж байж. Бөөн үймээн шууугиан болж настай хэдэн бөхчүүд ч цус харвахаа дөхөж бусдыгаа нилээн сандаргаад авчээ.
Аав ч санаагаар унаж хөөрхийй ихэд эмзэглэжээ. Хэдэн хоногийн дараа өнөөх сайн эр хамаг мөнгөөрөө ууж наргиад дуусчихсан юу ч болоогүй юм шиг инээд алдаад ороод ирж. Үрийнхээ хэнэггүй сэтгэлд уурласан аав нь хүүгээ бүүр том орос цэргийн зэс шанагаар тархин дундуур нь татаад авч гэнэ. Мань эр ч арагшаа ухаан алдаад унаж. Сүүлд харахад том зэс шанага хонхойчихсон харин смайн эр яагаач гүй байсан гэнэ лээ. Хэрэв өөр үед, өөр хүн цохисон бол газар дээрээ үхэх байсан биз. Эцэг хүний гар ийм л хоргүй байдаг гэнэ.. .. Дээхнээд л аавыгаа амьд сэрүүн ахуйд хааяа нэг тоосоо гүвүүлснээ санаж байна. ..олуулаа хоол идэж суулаа. .. яагаад ч билээ би нээх тэнэг зан гаргаад “Ёох анх удаагаа цадтал идлээ.” гээд хэлээд тавьчихсан чинь аав маань уурлаад “хэзээ бид нар чамайг хооосон хонуулсан юм” гэж ирээд сайн тоос гөвж билээ. Тоосоо гөвүүлсэн хэд хоногтоо барцад арилаад хамаг юм бүтээд үнэн сайхан байдаг байлаа. Эцэг хүний гар зөөлөн байдаг гэнэ лээ. Үрдээ бүүр ч зөөлөн байдаг гэнэ лээ…. /Obod/