Нийгэмд болж байгаа үйл явдлыг хараад хуульч хүнийхээ хувьд жаахан тунгаамж хийчихмээр санагдчихлаа. Мэдээж ухамсар дорой хэдэн малнууд, учраа мэдэхгүй жаахан бацаанууд, архинд халамцсан бөбөөчид, хаанаас юм бэ нэг нэгнээ дуудаад үүнийг далимдуулж тонуул хийх гэсэн залуучууд бүгдээрээ л эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй. Яахав дор хаяж 200-300 этгээдээр монголын шохон хахаж, залуу гэмт хэрэгтнүүдийн арми бэхжиж, батжих буйзаа. Угаасаа ингэж байж цаашдаа ийм жишиг тогтоож, нийгэмд хяналт тавьж чадна. Гол нь хариуцлага хүлээх, ял үүрүүлээд асуудал шийдчихгүй, Угаасаа манай эрүүгийн ялын бодлого урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгыг давхар агуулж байдаг. Тэглээ гээд энэ нөхөд хүмүүжчих нь юу л бол, гэлээ толгойг нь илээд өнгөрүүлчихвэл ахиад л даварна. Баасан авгайг тэгж давруулаа биз дээ. Гүндалайг улсын нууц задруулчихаад байхад нь тэгж давруулаа биз дээ айн? Хадгалаж зээлийн хоршоодийн хэргийг шийдсэн шигээ үүн дээрээ хүч хаямаар юм.. Төрийн төмөр нүүр яг одооо хэрэгтэй. Хайран сайхан залуу нас, хайран сайхан амьдрал……
Залуу үеийн ухамсар доройгоос гадна нийгмийн шаарууд энд ихээр цугларсан нь улсын өмч хөрөнгөд хохирол учруулахад нөлөөлсөн байж болох юм. За тэгээд зурагтаар улиг болтол турхирсан, бусдыг уриалсан байдлууд, хуулийн байгууллагын хүчин мөхөс байдал, үхэр монголчуудын жинхэнэ үхэр зан үүнд ташуур өгөө биз…… Үхэр монголчуудын үхэр зан хөдлөөд 3-хан монголоо алчихлаа. 40-хөн цагдаагаа гэмтээчихлээ…..хужаа нар зүгээр байхад нь үхэр гэж нэрлээгүй байх. Жаахан жаахан охидуудь хүүхнүүд ямар нэг байр наадамд ирсэн аятай тэрүүгээр гүйлдэж, хүүхдээ дагуулсан эмэгтэй баясан инээж, эрэгтэйчүүд нь хөгшин, хөвөө ялгаагүй хаа тааралдсан газраа сүйтгэж байна. Хувьсгалын жилүүдэд амаа үдүүлсэн мэт суусан ноомой нөхөд яагаа вэ. Хувийн телевизүүд үргэлж манай нийгэмд гай тарьсаар ирсэн. Яагаад тэр олон хохирогчтой ХЗХ-ны хэрэг гарсан билээ айн? Хэн зээлийн хоршоо “best of best” гэж сурталчилаа билээ айн? Яагаад хүмүүс ийм их хэнээтэй болчихов. Хүний тархийг зурагтаар хамгийн сайн угаадаг. Үүн дээр далимдуулаад нь бүгдийг нь хаачихмаар юм. Тэр балай өдөрт 2,3 сая төгрөг эзэндээ авчирдаг ТВ чаат , эрэклам залуучуудыг гэмт хэрэгт шууд уриалдаг бид мэддэг мөртлөө мэдээгүй юми шиг л байдаг.
Үүгээр нэмж хэлэхэд “Бусдын эд хөрөнгийг эвдэх гэмтээх”, “танхайрах”, “дээрэмдэх”, “хулгайлах”, “бусдын бие махбодийг гэмтээх”, “төрийн албан хаагчийг эсэргүүцэх”, доромжлох зэрэг гэмт үйлдэлдээ эдгээр “үхэр”-үүд дор хаяж 5-10 жилийн ял авцгаах биз. Цагдаагийн дарга уйлж байна. Хүний төлөө яваа ажлаа хийж яваа хүмүүс, алба хаагчид хохирох ийм нийгэмд байгаадаа би ичиж байна. Тэнд очсон байсан, гэмт хэрэг үйлдсэн залуусынхаа өмнөөс бүүр их ичиж байна.
А.Намын дарга хүмүүс тэнэгтэцгээж ард түмнийхээ өмч хөрөнгөөр, амь насаар, улс орныхоо тусгаар тогтнолоор жинхэнэ шоу хийж байна. Эргүү мал тэр нусан таглаа Батбаатар гэх залуу Ерөнхийлөгчийн уулзалт дээр “ардчиллын үнэт зүйл” яриад эргүүтэж явах, наана нь ярих юм шийдэх асуудал байхгүй мэт аяглаж байгааг хараад ичив. Тэр бас залуу хүн ухаанд нь ухна үхчихэж. Залуусынхаа амьдарлаар шоу хийж байна. нөгөө “маарамба сор залж байна” гэдэг шиг.
Энэ бүхний ард нь тэд үлдмээргүй байна. тэдэнд бас ял өгийлдөө. Үлдээгээд байдаг жишиг тогтчихсон учраас тэд одоо Галлерей, СӨТ, МАХ намын байр шатсанд инээмсэглэн суугаа даа аягүй бол. Элбэгээг өчигдөр өглөө хүртэл гайгүй улстөрч гэж боддог байлаа. Намынхаа хагарлыг шийдчихэж чадахгүй, мөнгө амалсан ард түмнийг талцуулсан ажлыг тэр эхлүүлсэн. За тэр хагас мэдрэл бүр бүрэн мэдрэл байж ч болох Батзандан, Магнай Жагаа, Энхбат нарыг бол хэлүүлэлтгүй биз сэтгэцийг нь үзүүлээд шалгуулаад эрүүл байгаа юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгээд нийтэд учирсан эмх замбараагүй болгосон үндэслэлээр шоронд нь хатаамаар юм. Тэнэг залуучууд улс төрд орвол гай тарина. Гамшиг ч учруулна. Дээлийг нь нөмрүүлээд явуул. ….. ичиж байна..../obod/