Ёстой их хийх юм гарч ирээд л ар араасаа хөврөөд л үнэн аймаар. Бас дээрээс нь наргих завтай гэж байга. Уулзалт хийх ч завтай гэж байгаа .. утнах зав харин байхгүй юм. Тайлан, судалгаа бичсээр энэ 6 сарыг барлаа. Цаасанд умбасаар энэ 6 сарыг барлаа…. Томилолтоор явсаар 6 сарыг барлаа… хавсарч ажил хийж үзлээ, хэн нэгэнд хаягдаж үзлээ, наргиж үзлээ, тэнэж үзлээ, энэ жилийн хийх юмныхаа бараг 60 хувийг хйичих шиг л боллоо. Усанд норлоо, урвайж үзлжээ Уругвай шиг боллоо , Парвайж дарвайсаар Парагвай шиг боллооо.. Дэнгийн эрвээхэй шиг дэрвэлзээд дэргэдэх нөхрөө ч гомдоочих дөхлөө.. хачин их ажилтай жил байна…11 сарын наана ажлаа амжуулчихвал даруухан төрсөн өдрөө тэмдэглээд хэсэг тайвширч өөрийгөө форматланаа гэж төлөвлөж байна. Харин одоо би хуучин обод.. цагийн байдал ч шалдар булдар.. ороо бусгаа… шинэ обод болноо ….. 6 дугаар сар минь баяртай…Дайчин давшингуй байх чанараа би бол хэзээ ч алдахгүй гэж бодож байна. Миалвал миалаг, шүүмжлвэл шүүмжлэг, муулвал муулаг хэзээ ч зогсохгүй .. алдвал алдаг… засаад явна.. ухарч няцаж байгаа хүмүүсийн дэргэд би хором ч зогсохгүй ... хэрүүл хийж, ам нь ажиллаж байгаа нэгнийг би огтхон ч тоохгүй.. би зогсохгүй… /обод/