Нүүр, амнаасаа, биенээсээ гэрэл гэгээ цацруулаад л өлсөж цангасан хэн нэгэнд ус түгээж байгаа юм шиг явах нь амьдарлын гол утга учир ч байж мэднэ. Ийм байх чинь хамгийн сайхан юм тээ. Хүмүүс энэ хорвоо дэлхий дээр нэгнийгээ ээжийгаа аавыгаа, эмээ, өвөө, эгч, ах, дүү нараа, амраг нэгнээ, харсан нэгнээ хайрлаж, дурлах гэж ирдэг. Би нэг хүнтэй танилцсан.Ядаж байхад дурламтгайг хэлэх үү. Аймааар гоё нүдтэй гэж байгаа Хавьд тийм гоё нүдтэй хүн хараагүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Хэзээ ийшээ ирэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ямартай ч ахиад нэг хүнтэй танилцсан. Энэ чинь харин их зүгээр юм. Сайхан эмэгтэй хүнтэй танилцаад явах чинь. Цээжин дотор бяцхан хөдлдөг ажилсаг эд байхад би хаана ч баяртай байна. Хэсэг унтраад /бүүр унтрах нь ч юм юмбэ дээ/ л хэсэг асаад л. Адреналин, токсинь стресс зэрэг зүсэн бүрийн дайсантай байх тавилантай юмдаа. Ажилсаг залуу маань.
Эрэгтэй хүн тэрийг нэг удаа байтугай гомдооосон юм шиг байна лээ. Ер нь эрчүүдийнхээ гомдоосон эмэгтэй хүмүүсийг тоолоод байвал барахгүй байхаа. Хаая энд тэндхийн блог руу ороод үзхээр тэндээс эрчүүдийг үзэн ядаж байгаа, үл итгэсэн, гомдсон үнэр үнэртдэг юм. Үүгээр бүх ертөнцийн эрчдүүийг төлүүлээд блдчихдог бол бас тоогүй л юм. Гэхдээ л би эмэгтэй хүнийг бол гомдоож байхгүй л гэж бодддог. Над шиг бодолтой эрчүүд олон байгаа гэдэгт эргэлздэггүй. За тэгээд эхнэртэй байж эмэгтэй хүний араас гүйж дургүйг нь хүргээд л , худлаа хайрлана жаргаана гэж авч суучаад зовоогоод л , араар нь тавьж заваараад л , архи уугаад л ийм эрчүүд цөөхөн байгаасай даа. Зарим эрчүүд маань үүнийг сайхны өмнө харц буруугүй хэмээн тайлбарладаг. Энэ бичлэг дээр эмэгтэй хүнийг жаахан өмөөрчихдөг юм уу. Жаахан өмөөрмөөр л санагдчихлаа. ..
Эрэгтэй хүн секс хийхгүй хэр удаан тэсч чадах бол ай? Юу гэж бодож байна хэл дээ. Хайртай хүн нь найз хүүхэн нь , эхнэр нь хол байгаа бол хэр удаан тэсч чадах бол? Тэр асуултыг надад тавилаа. Би хариулж чадсангүй . Аяагүй бол ичмээр юм хэлэх биз. Эмэгтэй хүн бол их удаан хугацаанд үнэнч хэвээр тэсч чаддаг юм шиг байна лээ. Байна лээ гэж энэ чинь амьдарлаар батлагдсан зүйл.
Насаараа суусан нэг нь архичин болсон ч хамаагүй ажилгүй залхуу нэгэн байсан ч хамаагүй тэр хүнийхээ төлөө насыг бараад л дуусдаг. Манай ээжийн зарим дүү нар тийм нөхрүүдтэй. Гэхдээ эгч нар маань хэзээ ч амьдралд гомдож, гутарч яваагүй. Хэзээ ч уурлаж, нөхрөө харааж, загнаж байгаагүй. Хааяа хөөрхийс нууцхан л уйлдаг. Гэхдээ тэрийгээ өөрийнхөө ажил зүтгэлээр мартана. Ажиллаад л ажилаад л хэдэн хүүхдээ хувцаслаад л, хооллоод л, хүнээс дутаачихгүй юмсан… Өөрсдөө лав шинэ гутал аваад өмсөж байхыг нь, сайхан плаж аваад өмсөж байхыг нь би хэзээ ч хараагүй. Магадгүй зарим үед шантарч хөл нугардаг байж мэднэ. Хэдийдээ тэрийг мартаж чаддаг юм инээчихсэн баяртай явах нь их дээ. Эрчүүд бол ийм юмыг тэсэхгүй амиа хорлоно, архинд орно, сална, завхайрна, шоронд орно, бусдад уруу татагдана, янз бүр л болоно доо. Амьдарлын тэр хар бараан, ачаа ихтэй байгаа хэсэгт та очооод үзээрэй. Тэнд эмэгтэйчүүд өрх толгойлолсон эмэгтэйчүүд олон байгаа. Ах нар яахавдээ сард гэртээ нэг ирж өөрийгөө тэнхрүүлж аваад л яваад өгнө, машин тэргээ эвдэнэ, эхнэрээ уйлуулна, эрүүлжүүлэгдэнэ, баривчлагдана, гэрээ зарна, үйлийг нь үзнэ дээ. яваад л байна. Тийм хүмүүс хорвоогийн тоосыг хамгийн удаан хөдөлгөнө дөө ядаж байхад. Эгч нараа хааяа өрөвддөг юм. Амархан царай алдаад л , салбаганаад л хүний төлөө, үр хүүхдийнхээ төлөө гүйж явна. Тэрний хүүхэд өвдсөн гэнэ энэний хүүхэд ингэсэн гэнэ, энэ төрсөн гэнэ, тэр хөдөө явлаа гэнэ, тэр ирсэн гэнэ гээд л эмэгтэйчүүдэд хэзээ ч зав гарахгүй, нэгний төлөө гүйж, нэгнийг аргадаж, нэгний учрыг олсоор насныхаа ихэнхи хэсгийг үднэ. Гэртээ ч зүгээр суухгүй ийшээ эргэсэн ч аяга угаана, тийшээ эргэсэн ч халбага угаана , хоол хийнэ, нөхрийнхөө өмнөөс гэрт ирсэн хүмүүст гарын бэлэг өгнө, гэр орноо өнгөтэй өөдтэй байлгана. Яаж амжуулаад байдаг юм бол ?. Хаанаас гардаг хүч юм бэ? . Би энийг олж мэдэж чадахгүй байхаа хэзээ ч…. Хүч чадалтай эмэгтэйчүүд манай гэрээр, монголооор дүүрэн байна, дэлхийгээр дүүрэн байна.. Тэд нар л баатрууд….
Сүүлд би бодлоо л доо… яагаад нэг удаа хаягдваа гэж ….яагаад эрэгтэй хүмүүст итгэхгүй байна гэж ….. тэгсэн бас ийм зүйлстэй холбоотой байж мэдэх юм гэж бодлоо... Угаасаа эрчүүдийн талаар ийм бодолтой яваа эмэгтэйчүүдэд буруу байхгүй. Нийт масс дунд хар бараан зүйл их байхаар эмэгтэйчүүдийн болгоомжтой байх нь аргагүй мэт. /Обод/