Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-08-01
ТАМ
 

Там

Там хаана байдаг вэ? Диваааажингийн шатны доод талын хонгилд уу ? Эсвэл кинон дээр гардаг тогоо шатсан аймшгийн царай зүстэй нөхдүүдээр харгалзуулаад халуун тосонд дунд хэвтдэг юм уу? Ямар юм болоо ? Тамын тухай хүн бүр л өөр, өөрийн бодолтой таамагтай байх… зарим нь нэгэн нь тамд очиж үзсэн ч байж магадгүй. Гэхдээ жинхэнэ амьд там манайд бий. Бүр манай улсад азийн цагаан дагинад бий… ард түмний маань дунд бий.

 …….. онд болсон хэргийн талаар л даа. Хэрэг, хэрэг гэхээр битгии нээх гайхаараа эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа тэнд төрсөн эх хүний хийсэн үйл, аймшигт явдал юм шүү.. /”Шорон доторхи амьдрал”  Р.О/

Тэгэхээр энэ түүхийг диваажингаас эхэлсэн нь дээр юм шиг байна.

Нэг бүсгүй /За С гээд нэрлэчий/  наймдугаар ангиа төгсөн мал маллаж, ээж, аавдаа тусалдаг байв. Мэдээжээр нутаг усныхаа залуустай уулзаж учирч, нэгэн залуутай сайхан гэр бүл болсон байна. Анхны хүүхэд гарч байр баясгалан бэлэглэж юм юмаар дутахгүй л байж. Гэв гэнэт нэг өдөр нөхөр нь өөр хүүхний өвөр хөөн одсоноос хамаг юм эхлэв.

            Тэнд байхад бүх юм хэцүү болж нутаг усныхны амны бай болж эхэлсэнээс болоод бүсгүй 2 хүүхдээ аван, өндөр настай эцэг эхийгээ дагуулан их хотын зүг тэмцжээ. За тэгээд л эх хүний байнгын бодож явдаг үр хүүхдээ сайн сайхан сургуульд оруулчих юмсан нэг ажил олж хийгээд хүнээс дутаачихгүй юмсан гэсэн бодол өвөрлөсөөр ирсэн нь мэдээж.  Түм түчигнэж бум бужигнасан их хотын амьдарлыг таньж мэдээгүй байхдаа Баяраа гээд /бас ингээд нэрлэчий/ гурван настай дагавар хүүхэдтэй залуутай танилцаж удалгүй нэг гэр бүл болон тоонот гэрт толгой холбожээ. Асуудал эндээс эхлэснийг, хамаг алдааныхаа учрыг өөрөө татсанаа бүсгүй мэдээгүй байж. Эхэндээ шинэ хосын амьдрал юм юмаар дутахгүй бүх юм л сайхан байж .  Удалгүй өдөр хоног бүр багаар харанхуйлж, айдас, түгшүүрээр солигдож эхлэв. Түүний нөхөр Баяраа байнга архи ууж ирэн, зодон цохин, хутга мэс байлган айлгадаг болсон төдийгүй  байнгын дарамтанд дор оруулсан байна. Энэ айдас түгшүүрэтэй амьдрал  хэн хэнийх нь дагуулж ирсэн гурван нялх үрд нь хүндээр тусч эхлэв. Эр нөхрийнхөө байнгын дарамтанд өширхсөн бүсгүй хариугаа гурван настай дагавар хүүгээс нь авч сэтгэлээ тайтгаруулдаг болов. /Тухайн үедээ хандах газар нь хандсан бол ч … гэлээ гээд үүнийг шийдээд өгөх газар ажиллаж чаддаг ч бил үү .. / хэцүү зүйлийн нэг. Гэхдээ л бүсгүй хамгийн буруу аргыг сонгосон нь энэ байлаа. Хүүг хана мөргүүлэн, хогийн шүүрээр цохих өшиглөх зэргээр зодож цохих болжээ. Бүүр сүүлдээ тамлалт маань хэрээс хэтэрч галын дэгээ, төмрөөр гар хөл хүзүү, хацрыг нь хайран шарх сорви үлдээн тамладаг байж. Энэ бүх тамлал, зодуур нүдүүрийг ямар гэмгүй гуравхан настай хүү яаж тэсэх вэ дээ.  Үдэш орой шөнөд нь нөхрийх нь тамлал үргэлжилж, харин өдөрт бүсгүйийн тамлал хүү дээр үргэлжилнэ. ….. Та төсөөлөөд нэг үзээрэй. Жинхэнэ там энд бий… Нэг өдөр хүүг өмдөндөө шээлээ хэмээн толгой руу гараараа цохиод хана мөргүүлжээ. Хүү ахиж босч ирсэнгүй, энэ хорвоог орхисон юм. Гарын ая дэндүү хатуу байжээ…. Магад хүү бурханы оронд очихдоо хэсэг болов ч амасхийгээ биз. аймшигт тамлалаас …  

Хөөрхий өчүүхэн ч хиргүй тунгалаг гуравхан настай хүүд дэндүү гэмээр ахадсан хувь төөрөг  ноогдсон байхыг үзээд хэлэх ч үг олдоогүй гээч….. Талийгаач хүү гуравхан наслахдаа насанд хүрсэн хүний туулаагүй зовлонг амссан байлаа.  Хүүг аав ээж нь анх салахдаа  ээж нь дэргэдээ авсан байна. Гэвч ээжийнх суусан нөхөр хүүг зодоод болохгүй болохоор аав нь дэргэдээ авчээ.  Гэвч там улам л хүндэрч… Бүсгүй мэдээж олон жилийн ял авсан л даа. Гэхдээ тэр үзэн яддаг тэр сүүлийн нөхрийнхөө хүүг шоронд төрүүлсэн нь эмгэнэлтэй ч юм шиг…. Одоо тэнд бас нэг ямар ч гэмгүй хүүхэд эхтэйгээ хамт “ял эдэлж байгаа” гээч. Өөр ямар ч харж хандах хүн байхгүй учраас. Алаг үрийг алсан эх өөрөө ч бас тэр тамд байгаа сэтгэлийн….

Асуудал юунд байна.? Өөрийнхөө амьдарлаг үрэн таран хийсэн, тамлал хийсэн бүсгүйд уу?, Эсвэл тийм байдалд хүргэсэн нийгэмд үү? , архичин нөхрүүдэд үү?, Хань ижлээ буруу сонгосонд юм уу? , Олон зүйлийн эхийг тавьчихаад, амьдралд ямар нэг хэмжээний хүчирхийлэл үйлдчихээд цаана ямар ч гэмгүй үлддэг тэр эрчүүдэд учир байна уу? Гол нь тийм байдалд хүргэлээ гээд шоронд хийх хууль манайд байхгүй, шударга ёс, нүдээ олсон хариуцлага гэж лав л хэдэн зуун жилдээ манай улсад  тогтохгүй биз… буруу бодоод байгаа юм болов уу ? Блог уншигч авхай та уучлаарай! Хэн нэг хүүгийн эмгэнэлт амьдарлыг дурдаж жишээ болгох гэсэнгүй … муу муухай юмыг бичих ёстой, нүд ийм зүйлийг харж, уншиж байг, тэгэхгүй бол бид үүнийг мартана. Хором зогсохгүй үргэлжилж байгаа тамын амьдарлын нэг хэсэг ийм байхад бид хэзээ ч нүдээ хааж болохгүй . Асуудлын гол нь юундаа байна? тамд өөрт нь үү?  Юунд юм болоо? /Obod/

 

Сэтгэгдэл:


Там там гэж хаана байх билээ Тамтаггүй явбал там гэж тэр бус уу.. Ноён Хутагт Равжаа,
Бичсэн: tn192 цаг: 12:09, 2008-08-11 | Холбоос | |


энэ хорвоод бид биенээ хайрлах хайр үгүй мэт. өдрөөс өдөрт аймшигт мэдээ дуулдсаар л.Гэнэн цагаахан бяцхан хүүд буруу байхгүугээ.харин хайрлах тухай мэдрэмж ч үгүй болсон нийгэмийн төрөлх нүүр царай. энэ дэлхийн аймшигийг тэд зүрх сэтгэл биеэрээ мэдэрч нүдэнд нь итгэлийн гал байхгүй байгааг нэг хүн ч гэсэн бодож мэдрээсэй.хүүхэд ариухан бөгөөд хайрын амьтан:
Бичсэн: ganna (зочин) цаг: 20:27, 2008-08-03 | Холбоос | |


нээх аймар номчирхох хүсэл алга би ийм юм байдаг ч гэж хэлж чадахгүй нь ер нь би үүнийг уншихыг хүссэнгүй яагад ч юм дундаас нь нэг мөр, аль нэг өгүүлбэр дээр зогсоод би энэ хүртэл л уншилаа гэж хэлмээр байлаа тэгээд үгийн тасралтгүй утгийн хэлхээнд дагуулан хөвөрч эмзэг сэтгэл мэлтгэлийг хөндөж байрих гээд байх юм.
тиймээ бид мартаж болохгүй...ийм бас тийм амьдрал хүртэл байдаг байх нь.

харин диваажин гэж хатан төмөр пүршийг начигнуулж халуун хөнжилд сэлхүй доор гээд байдийн яг үгчилэн ингэж хэлээгүй л байдаг л даа

харин там диваажин 2 яг адилхан зөвхөн халбагаар хутгаж идэж болох тансаг зоогийн ширээ байдаг юм. тамд очиж үзсэн хүний хувьд ярихад тэд дандаа хүрзнээс том бас жигтээхэн хүнд, цул алтан халбагаар өөртөө хоол халбагдах гээд дийлэхгүй хамгийн хэцүү өлсөглөн тамд байдаг....
харин диваажинд бол байдал өөр, бүгд элбэж байгаад нэгнийгээ хоололдог юм билээ. ээлж ээлжээрээ цаддаг хэрэг л дээ.

харин би тамд хэн нэгнийг хооллох санаа бодож олсоноороо тамаас диваажинд шилжсэн хэрэг л дээ. тэгэхээр мөнхийн там гэж үгүй

харин диваажин мөнхүү би тэнд юу сэдсэн болохоор та нарын дунд намайг тэд нааш нь явуулсан гээч ?
Бичсэн: g84 цаг: 13:43, 2008-08-01 | Холбоос | |


Аймаар... Гэхдээ үүнтэй ижил зүйл өнөөдөр ч гарч л байгаа. Угаасаа хүнээ гэдэггүй арчаагүй нийгэм, архичин нөхөр, хуулийн цоорхой, хүмүүсийн харьцаа гээд олон шалтаг тоочиж хэнийг ч буруутгаж болно. Гэхдээ хүний мөс чанар гэдэг юм хаана байдаг юм бэ? Эх хүн өөрөө хоёрын хоёр хүүхэдтэй байж нялх нялзрай амьтныг тэгж тамлана гэдэг... Бодохоос айдас хүрч... Гэхдээ эх хүнийг, ээж хүнийг ийм хэрцгий болгосон нь амьдрал биш, харин өөрөө л байх...
Бичсэн: gereltuya цаг: 10:59, 2008-08-01 | Холбоос | |


жинхэнэ там байнаа, аймаар юм

хэдүүлээ номлогч болох нь дээ диваажинд хүрэх /эсвэл амьдрах гэвэл арай дээр ч юмуу/ арга замыг нь нүдийг нь нээх хэрэгтэй юм байна даа
Бичсэн: bataa123 цаг: 10:56, 2008-08-01 | Холбоос | |


Үнэхээр хуулинд ч учир бий байх. Ямар ч л байсан ийм хүмүүсийг зүгээр л орхиод байж болохгүй. Хүмүүсийн сэтгэхүйд хамгийн гол учир нь бий болов уу... яаж ч өөрчлөх ёстой юм бол доо... Нэг бол гэрлэлт гэдэг тэнэг зүйлийг бүүр байхгүй болгоод хурим хийж хамт амьдраад дуртай үедээ салж болдог болгочихвол ч амар юмуу мэдэхгүй юм. Тэгж зоддог нөхрөөс салсан нь л дээр байдаг юм билээ. Ойр тойронд байгаа хүмүүсийг харж байхад...

Зэрлэг бага нас гэсэн хэсгийг уншаарай:
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=348&Itemid=89
Бичсэн: xvv цаг: 10:53, 2008-08-01 | Холбоос | |


Энэ мэт түмэн зүйлс байдаг.
Нийгэм, тэр хүүхэн хархүү дээр эхэлж буруушаахаас өмнө сэтгэлгээнд буруу өгөх хэрэгтэй санагддаг.
Тухайн хүний сэтгэлгээ өөр байснаар алхам бүрт ямар өөрчлөлт бахыг тунгаагаарай
Бичсэн: битмин цаг: 10:47, 2008-08-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax