Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-08-25
Хэрүүлийн бузар

 

Хэрүүлийн бузар гэж нэг юм байх...

    Автобусанд ороход 2 хүн хэрэлдэж байв. Бүүр хашгирч гуугачаад л үнэн аймаар. Хараалын үг баруун солгойгүй чихний хажуугаар урсана… Ажил дээр очиход дарга албан хаагч хоёр хэрэлдэж байна. “Чи зайл”, “чи яв”, “үх чи” гээд л хараалын бус “эелдэг үгс” чихний хажуугаар урсана. Блог руу орно хэн нэгний бичсэн юман дээр баахан хэрүүл “Чи болиоч” “яваач чи” “битгий тоо” “миний үзэл бодол чамд ямар хамаатай юм” гээд л нүдний урдуур бичлэг, comment урсана.

            Байгаа хорвоо дэлхий дээрээ, давчуу амьдрал дундаа хэрэлдээд, муудалцаад явахад бүтэх ажил гэж ховордоо, сэтгэлд ч сэв олон доо , уйлж дуулж ирдэг, шалдан төрдөг, шалдан буцдаг хорвоодоо хэрүүлийн бузар авч ирээд үржүүлээд байх тийм сайн биш байхдаа. Насаараа хараал ерөөл дунд яваа хүмүүс инээх нь ховор, тэд амархан хөгширдөг юм, амархан өтөлдөг юм.  Юунаас гэдгийг би тайлбарлаж чадахгүй… хэрүүлийн бузраас болдог биз .Ингэлээ гээд миний блог  дээр бас хэрүүл хийгээд ороод ирвэл яана ... Тиймдээ … юу хийх нь хүний эрх болохоор үүнд халдаад яахав. Харин надаас хэрүүлийн бузар хол яваг гэж найдаад аз жаргалтай инээж явна. Хүмүүс яагаад хэрэлддэг юм болов оо? Ямар нэг шалтгаан байгаа болоод тэгдэг биз……..

 Хэрүүлийн бузраа гэж /Obдоо/

Сэтгэгдэл:


Зөв л дөө. Хэрэлдэх их сайн зүйл шүү дээ. Гол нь хувь хүн рүү нь биш баримталж байгаа байр суурь руу нь дайрах ёстой.
Бичсэн: tomor (зочин) цаг: 13:48, 2008-08-26 | Холбоос | |


Хэрүүлийн бузар, хар цагаан хэл ам гээд аав ээж ярьдаг байсан. Түүнд нь итгэдэггүй байлаа.Харин одоо итгэж байгаа. Аль болох холхон байхыг хичээж байна. Хаа сайгүй хэрүүл уруул тасрахгүй юм аа. Дунд нь ороод хэрэлдээд явчихгүй бол... гээд л хувиа бодоод явахаас...
Бичсэн: gereltuya цаг: 12:44, 2008-08-26 | Холбоос | |


Ёстой үнэн шүү. Хэрэгтэй сэдэв хөнджээ.
Хэрүүл хийдэг, хараал хэлдэг хүмүүс үнэн онцгүй, ажил төрөл нь ч бүтэхдээ тааруу биү. Амьдрал нь ч сайхан явах нь юу л бол..

Бичсэн: Mika (зочин) цаг: 09:32, 2008-08-26 | Холбоос | |


хүний үнэлэмж ямар байгаа нь сонин л доо
би аятай хэдэн өгүүлбэр эвлүүлж чаддаггүй...
ашиглаж байгаа үгийн сонголт ч муу...
намайг хүмүүс нэг уулзаж муудалцах юмсан гэж л санан дурсдаг байхоо
энэ хэрүүлийнх болов уу...кк
Бичсэн: g84 цаг: 08:49, 2008-08-26 | Холбоос | |


Хэхэ шүүмжлэлийг хүлээж авлаа.
мань ер нь блогоос гарлаа... хэхэ Хэсэг хугацаанд засарч ухаан ортлоо tongue
Бичсэн: xvv цаг: 00:13, 2008-08-26 | Холбоос | |


iim yumand blog bas umhiirch gugshirdug gedegdee
ийm yumand blog bas umhiirch gugshirdug gedegdee тиймээ
Бичсэн: Обдоо цаг: 23:37, 2008-08-25 | Холбоос | |


Сэтгэгдэл
хэрүүлийн бузар гэж айхтар юм байдаг гэж сонссон юм байна шүү нээрээ.. nailbiting
Бичсэн: Дарс цаг: 23:02, 2008-08-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax