Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-09-01
Гэм
 

Хичээлийн шинэ жил  эхэлж байхад шал дав далий юм бичихдэг юм уу? Нэг хурал дээр сууж байлаа. Юуны ч билээ хэзээ ч билээ байз нээх том хурал байсан юмдаг. Хүний эрх мэрхийн талаар хэлэлцээд л баахан эвэртэн туурайтнууд ирчихсэн би гэж нэг зулзаган нөхөр тэнд жавь жавь, напь напь гээд л сууж байв. Төд удөлгүй нойр хүрч, нозоорч нүд бүрэлзээд л ….тасарчиж…  Нэг сэрсэн би өөр ширээн дээр байна. Хажууд шаал танихгүй нэг цмэбэгэр эмэгтэй сууж байнаа.. мэл гайхаж цэл хөхөрсөнийг яана гээч

-         Би хаана байна?

-         Та миний хажууд байна

-         Би яагаад ийш хүрээд ирсийн?

-         Та биш, би ийш ирсэн юмаа. Та энд байсийшт……

Толгой эргэж гүйцэв.Ухаан ороод эргэн тойрноо хартал нөгөө хурал дээрээ л байна. Хажууд суусан хүүхэн солигдоод намайг булингартуулж байсан юм байж л дээ.  Ахиад л жаахан сууж байсан чинь  унтах гээд болдоггүй. Нойроо сэргээгээд л ширээн дээр байсан бал өнхрүүлж баахан тоглов. Гэнэт сахилгагүйтмээр санагдаад. Яг миний чанх урдаас нэг гөгшин мариалаг генерал аль түрүүнээс хойш над руу муухай хараад суугаад байсан юм. Хаанаас ирсэн гэчвээ нэг газрын том генерал дарга гэнэ. Ширвээтэж хараад л … тэгэхээр чих руугаа бал хийгээд түлхэж байгаа дүр үзүүлдээд аман дотроо хацраа хэлээрээ түлхээд хүн харахад бал нэвт шааж байгаа хөдөлгөөн үзүүлэв.Ус уугаад л нээх намба заагаад сууж байсан генерал түс тас хийн аманд байсан усаа ийш тийш цацан хахаж тэрүүгээр нэг үймээн дэгдээгээтхэв…… хурал тараад би гарч явах гэж байсан чинь нөгөө генерал мөрөн дээрээс бариад авбаа. За …сүйрэл...өнгөрсөн яах бол гэж л бодлоо. Тэгсэн  чинь “Би чамд ямар гэж хийсэн гэж чи намайг хорлож байгаа юм гэв….. надад ч уг нь гэм хийгээгүй л дээ … гэхдээ би бас гэм хийгээгүй юм чинь ..  /Обдоо/

Сэтгэгдэл:


noiroo aimar sergeesen bnshd lol
Бичсэн: chimgee (зочин) цаг: 14:54, 2008-09-06 | Холбоос | |


rolling on the floor алуурчин. Тэр генерал чамд ямар буруу хийсэн юма tongue
Бичсэн: xvv цаг: 22:51, 2008-09-03 | Холбоос | |


laughing rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 18:31, 2008-09-01 | Холбоос | |


ineedtei um
тэвчинэ тэвчинэ гэxэд яаж тэвчиx вээ дээ xөөрхий.... пис хийлгэсэн бна ш дээ. хүмүүс инээдтэй юм бичээд бxад би яаж хоцорхов. нэг болсон явдал. манай ажил дээр нэг Дүндүк /уг нь нэр нь биш л дээ хөөрхий /залуу бдаг юм. нэг өглөө тэр хонь асуусаар... тэгсэн манай нэг жолооч аx:
- чи хонь сураглаад бсан уу?
- тийм,
- төлөг бгаа ш дээ 55 мянга, авах уу ?
- хонь бxгүй юм уу? гэжээ. манай жолооч инээд алдаад:
- Хонь гэдэг нэр томьёонд төлөг, хурга, эр хонь гээд л бүгд багтдаг ш дээ гэтэл мань гар ойлгосон янзтай толгой доxиж харагдав. төд удалгүй нэг нь хонины тухай яриа гарахаар нь:
Дүндүк ээ xонь бгаа гэнэ үү хаана бна хэд гэж бна гэxэд
- хонь бxгүй ээ төлөг 55 гээд хээв нэг хэлдэг бгаа
Бичсэн: shine (зочин) цаг: 17:25, 2008-09-01 | Холбоос | |


Гоё гоё... Ойрд инээгээгүйгээрээ инээлээ... big grin
Бичсэн: gereltuya цаг: 16:57, 2008-09-01 | Холбоос | |


goe goe yostoi goe he he laughing
Бичсэн: Tsoomii цаг: 16:47, 2008-09-01 | Холбоос | |


хэхэххэ
Бичсэн: donika цаг: 16:30, 2008-09-01 | Холбоос | |


laughing rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 14:25, 2008-09-01 | Холбоос | |


дайны цагт чи ч чихэндээ реал үзэглүүлэх байждээ
Бичсэн: muha цаг: 13:57, 2008-09-01 | Холбоос | |


хаха. золиг чин би чамд ямар гэм хийсийн? та нараас болж ганцаараа инээдэг гэж онигоонд оржээшт
Бичсэн: org цаг: 12:07, 2008-09-01 | Холбоос | |


laughing
Бичсэн: Зочин цаг: 11:50, 2008-09-01 | Холбоос | |


хэ хэ, санасан сана, тэр хурал чинь Цэц дээр болоогүй билүү хө? Мань нэг их хоцроогүй дээ happy
Бичсэн: D.Ts*/*** цаг: 11:39, 2008-09-01 | Холбоос | |


Гам бариулкүй чиодоо... би гам барьмаарийшт үүе
Бичсэн: yuki цаг: 11:28, 2008-09-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax