Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-09-07
О.Уянга ба алс нутгийн бэр

Ээж хааяа утсаар хүмүүстэй нихх утсаар ярихыг нь яана гээч. Ажлын хэдэн өдөр даварсаныхаа хариуг чангахан хүртэж амралтын өдрүүдээр царайчлангуй гэмшиж гэртээ хэвтэж байв.Анд нөхдийнхөө уурыг нь хэд хүргээд авсан болохоор утсаар ярихаас ичээд … за за тэр яахав.. гол юмандаа орий.

 

Ээж утсаар ярьж байна. Ажлынхаа хүнтэй:

-          Ээж: За сайхан амарч байна уу

-          Сайн сайн…….. 

-          Танай Уянгаа зүгээр үү /ээж инээнэ/

-          Зүгээрээ….. /гээд байгаа бололтой/

-          Түмээтэй таарамж тууай байгаа гээздээ /Энэ үед миний толгой эргэж гүйцэв/

-          Одоо эвлэрсэн тэд ойрд сүрхий л байгааштээ./Бүүр толгой эргэв /

-          Овог нь хэн гэлээ ? /Энэ удаад би бүүр мангартав/

-          Олдох штээ…../ээж бас инээнэ/

Ээж утсаар ярьсаныхаа дараа бяцхан тайлбар хийв. Тэдний ажлын нэг нөхөр гэртээ нохой тэжээж байгаа гэнээ. Гөлөг юм байх. Тэгээд тэрэндээ Уянгаа гээд хүний нэр өгцийм байхаа…. Овог олдохгүй , тэгээд ч хүнээс дам шахуу гуйж авсан болохоор нь Олдох гэж овоглосон гэнэ. Олдохийн Уянга гэж гөлөг юм байна л даа. Тэгээд тэдний ажлын залуу Түмээ нохойнд их муу, хааяа гэрт нь ирэхээрээ энийг чинь өшиглөчнө шүү хол байлга гэдэг гэнэ Тэгээд таарамж муутай байгаа гэж…. сүүлд Түмээ ирэхэд гөлөг тэр 2 их элгэмсүү байсан юм байхаа. Одоо эвлэрсэн гэдэг нь ийм учиртай гэнэ.

 

Ээжийн ээлжит утсаар ярилт :Хөдөөнөөс талийгаач аавын маань  бүүр багын найз залгаж байна. Ээжтэй хэсэг хүүндэнэ. Бүүр Ховдын Чандманаас ярьж байгаа бололтой яриад л байна…..

-          За танайхаар юу байна ? /яриа хэсэг үргэжлэв

-          ӨӨ юмгүй    /бие хаа сайнуу гээд байгаа бололтой/

-          ……/аавын найз миний тухай асуусан бололтой/

-          Өө гүү, гүү манай энэ том хүү тэгээд одоо болтол хүнтэй суугаагүй байгааштээээ

-          Одоо хэдтэй билээ

-          ……./ээж хариулна/

-          Хүүш манай энд нэг гайгүй ажилсаг хөөрхөн бэр болчихмоор хүүхэн байгаад л байна даа. Сумандаа ирээд англи хэлний багш хийгээд удаагүй байгаа юм. Энэнтэй суулгачхаа. Сургуулиа саяхан төгсөж ирсэн хөөрхөн охин бий./лаг дураараа гар/

-          За хөөш нээрээ наадах яасан зүгээр юм бэ хө ? /ээж ч гэсэн лаг дураараа/

Дараа нь над руу хандаж

-          хүүшш миний хүү тэнд нэг тийм хүүхэн байгаа гэнэ.

-          /Би тэнд/ ээж та одоо юу яриад байгаа юм бээ Бүүр хаа байсан тэр холоос тэгээд би тийшээгээ яваад очих юм уу?

-          Сүртэйшт болийшт, юун сүртэйн чи…. /Тэгээд цаашаагаа цаад хүнтэйгээ утсаар ярина /

-           аан за тэгээд хэний хүүхэдийн яриа … үргэжлжилнэ. 

Тэгээд л би нихх 1700 киломэтр газар тэр хүүхэнтэй танилцах гээд гүйгээд очдиймуу ч гэх шиг ……энэ ээж нээрээ О.Уянга алс нутгийн бэр хоёроос болж хүн гөшөөгөөд хаячхийн /обод/

 

Сэтгэгдэл:


Чиний амьдралд дахин нэг Уянга нэмэгдлээ... Бүх Уянгаар бичлэг хийчээч
Бичсэн: Yuki (зочин) цаг: 17:59, 2008-09-07 | Холбоос | |


yah gj bna daa
Бичсэн: haraa цаг: 17:49, 2008-09-07 | Холбоос | |


why
Бичсэн: haraa цаг: 17:48, 2008-09-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax