Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-01-15
Гэрэлт ертөнц: тэтгэлэгт хөтөлбөр
Гэрэлт ертөнц тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

Хүнд хэцүү амьдралтай ч сурах сонирхолтой хүүхдүүдэд бидний тэтгэлэг олгогдох бөгөөд 20 мянган төгрөгний тэтгэлэгийг сар болгоныхоо хичээлийн хэрэглэл авахдаа зориулах юм.  
Амьжиргааны өртөг өдөр ирэх тутамд нэмэгдэж, мөнгө үнэ цэнэгүй болж байгаа энэ үед гадаадад хөдөлмөр эрхлэдэг, суралцдаг залуус сарын орлогоосоо 20.000 төгрөгийг дүү нарынхаа боловсрол, өөрсдийгөө хөгжүүлэх сургалтанд нэмэр болох үүднээс сэтгэлийн хандив өргөх аянг эхлүүлж байгаа юм.

 

Гэрэлт ертөнцийн  хандивлагчид:

Сонирхол нэгт блогчин, болон блог бичдэг залуус хамтран
өөрсдийн хүсэл тэмүүллийг харилцан дэмжин, ирээдүйнхээ
төлөө хүч нэгтгэж байгаагийн нэг илрэл нь Монгол хүүхэд
санаачлага, Гэрэлт Ертөнц тэтгэлэгт аян юм. Хэдийгээр
дийлэнхи нь зүс зүсээ хараагүй ч харилцан нэгэндээ итгэл
үзүүлэн өөрсдийн сарын орлогоос илүүчлэн байж энэхүү
хандивын аянд зарцуулах санг босгож байгаа юм.
Гэрэлт Ертөнцийн ХАНДИВЛАГЧИД нь сарын сая давсан
орлоготой баячууд биш, гадны зээл тусламж горлон царай алдан
хошуугаа унжуулагчид бүүр ч биш, бусдын амласан мөнгөнд
багтан хүүхдийн хүсэл, хэцүү амьдралаар бизнес хийгчид биш,
ЗҮГЭЭР л хамтдаа ярилцан санаа нийлсэний дагуу өөрсдийн
хүсэлтээр сан босгон аянг эхлүүлж байгаа жирийн нэгэн залуус
юм.
Магадгүй блогчид, блог уншигчдын хандивын сан босгож
байгаа энэ жил нь ХАВТГАЙ ДЭЛХИЙ-гээр дамжин өндийж
буй анхны ариун сэтгэлийн суврага бизээ.
Бүх зүйл нэгээс эхлэдэг.


ГЭРЭЛТ ЕРТӨНЦ тэтгэлэгт хөтөлбөр аян 


Тавигдах шаардлага:

• Ахлах ангийн сурагч байх
• Сурлага сайтай байх
• Хүмүүнлэгийн ажилд оролцох хүсэл
сонирхолтой байх

Бүрдүүлэх материал:


Хүүхдийн инээмсэглэл амьдралын баяр
Энэхүү тэтгэлэгийг Гэрэлт Ертөнц блог бичигчийн
санаачлагаар биелэж

Монголын Блогчдын Холбоо,
Монгол Хүүхэд Санаачлага,
Монголын Хүний Нөөцийн Академи
Баярхүү.ком
дэмжин хүүхдийн төлөө гэсэн сайхан
сэтгэлт залуусын үйл ажиллагааг урамшуулан
ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Гэрэлт Ертөнцийн хүүхэд нь сар болгон 20 мянган төгрөгний тэтгэлэг аваад
зогсохгүй мөрөөдөл хүсэл тэмүүлэлээ биелүүлэхэд нь тустай бусад
сургалтуудад хамрагдахаас гадна, 11-р ангиа амжилттай суралцаж төгссөн
тохиолдолд сургалтын дүнгийн амжилт, Англи хэлний TOEFL, IELTS –д авсан
оноог нь харгалзан гадаадын орнуудын их дээд сургуульд тэтгэлэгт хөтөлбөрт
элсэн суралцахад нь үнэ төлбөргүй зуучилж өгөх ажлыг Гэрэлт Ертөнцийн
багийнхан хариуцан ажиллах болно.

Гэрэлт Ертөнцийн хүүхдийг өөрийн сонгон суралцдаг хичээлээс нь гадна TOEFL,
IELTS-д шаардлага хангасан оноо авахад нь туслах зорилгоор Англи хэлний
сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулна.
Сонгон шалгарсан хүүхэд нь Гэрэлт Ертөнцийн эгнээнд элссэн тэтгэлэг авч байх
хугацаандаа Гэрэлт Ертөнц, Монгол Хүүхэд санаачлага, Монголын Блогчдын
холбооноос зохион байгуулах бүхий л нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд
хичээлийнхээ хажуугаар идэвхитэй оролцож үеийн хүүхэд багачуудад үлгэр
дууриал болж байх үүргийг юун түрүүнд хүлээнэ.

Гэрэлт Ертөнцийн ах эгч нар нь энэхүү шаардлагыг тавьж байгаа зорилго нь
тухайн хүүхэд зөвхөн боловсролтой иргэн болж төлөвшихөөс гадна юун
түрүүнд бусдын төлөө гэсэн нинжин сэтгэлтэй, хүмүүнлэгийн үйлсэд сайн
дураар гар бие оролцон цаашид сурч таньсан мэдлэг боловсролоо бусдын
төлөө зориулахад бэлэн иргэн болж төлөвшөөсэй гэдгийг хүсэж байгаад
оршино.

Гэрэлт Ертөнцийн хандивлагчдын талаарх мэдээллийг Гэрэлт ертөнц блог,
Монголын Блогчдын Холбоо, Монгол Хүүхэд сайт дээр байнга нээлттэй
мэдээллэх бөгөөд хандивын мөнгөний захиран зарцуулалтын тайланг мөнхүү
Гэрэлт Ертөнц блог, Монголын Блогчдын Холбоо, Монгол хүүхэд сайтууд дээр
тавьж байх юм.

Гэрэлт Ертөнц тэтгэлэгийн талаарх бүхий л мэдээллийг хандивлагчдын хувийн
мэйл хаягаар илгээн, тайлагнаж байх юм.

Бид Гэрэлт Ертөнцийн багт элсэх сонирхолтой Хүүхдийн төлөө ажиллах хүсэлтэй
залуучуудыг багтаа нэгдэхийг уриалж байгаа бөгөөд та бидэнтэй уулзаж
энэхүү багт элсэж ирээдүйгээ бэлтгэх сайхан ажилд гар бие оролцохыг хүсэж
байна.
• Дүнгийн жагсаалт эсвэл хувийн
хэргийн хуулбар
• Ангийн багш эсвэл хичээл заадаг
багшийн тодорхойлолт
• Гэрэлт ертөнцийн анкет
Цээж зураг 1 хувь /3x4/ 
Анкет  хүлээж авах хугацаа: 2009.2.1.

 

БҮХ ЗҮЙЛ ГАНЦААС ЭХЛЭДЭГ. 

 

 

Сэтгэгдэл:


hyye
nuhduu naad han yndesten gesen yumaa hayad iishee anhaarlaa haduulaaxh
Бичсэн: Обдоо цаг: 12:43, 2009-01-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax