Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-01-20
Хэрхэн хүнтэй суухгүй байх вэ?

 

 

Хэрхэн хүнтэй суухгүй байх вэ?

 

За тэгэхээр хүмүүс хайрийн тухай шүлэг, өгүүлэл бичиж, зарим нь эхнэр хайж байна л гэнэ. Зарим нь дэлхийн 3 дугаар дайн болох тухай зарим нөгөө хан блогтой хэрхэн үр дүнтэй тэмцэх тухай гэх мэтчилэн тус бүрнээ л бичиж л байна.  Энэ дундуур тэс хөндлөн юм биччихдэг юм уу ай. Гэхдээ энэ миний л бодол шүү. Авах гээхийн ухаанаар хандана гэдгийг надаар заалгахгүй биз дээ.

 

            Хэрхэн хүнтэй суухгүй байх тухай :

 

1.     Хичээл, боловсорлыг чи нэгдүгээрт тавь.  Чи хүнтэй суучихвал чамд сурах боломж тун бага үлдэнэ. Чи өөрөөсөө гадна бас нэг хүнйиг магадгүй хүүхэдтэй болбол 2 хүний өмнө маш том /бүр маш том шүү/  хариуцлага хүлээх учраас эхлээд боловсорлыг өөрийн хүрч чадна гэсэн түвшиндээ хүртэл эзэмш.

2.     Ажлын ачааллыг, гол нойтон нурууг нь  өөр дээрээ ав. Амжилтанд хүрэхэд дайчин шаргуу байдал тустай. Ажил ихтэй байгаа цагт чи хүнтэй суухыг яарахгүй.

3.     Андуудаараа хүрээлүүлчихвэл, тэдэнтэйгээ байнга уулзаж байхад чамд хэсэг зуур эхнэр авах тухай санаанд чинь орж ирэхгүй. Энэ ёстой үнэн.

4.     Ээж, аав, дүү, эмээ өвөө нартаа анхаарал тавиад тэд нарынхаа өмнө хүлээх  үүрэг хариуцлагаа нэмэгдүүл.  Амьд бурхадаа байгаа дээр нь хайрла.  Чамд өөр хүнийг хайрлахаас өмнө гэрийнхнийгээ гэр бүлээ хайрлаж, хариуцлага хүлээж сурах нь дараа нь харин ёстой нэг хэрэг болох талтай.

5.     Юу юугүй кинон дээр гардаг шиг хүнд хайртай гэж өөрт нь битгий хэл. дараа нь та хоёр хэзээ ч найз байж чадахгүй учраас тэр. Харин найзлаж байгаад хайрлаж болох л юм.  Тийм үгийг хэлэх нь амнаас алт унагаахаас ч хэцүү. Зарим хүний хувьд амархан байж болох ч хорвоо хүссэнээр болохүй.  Дэндүү баялаг.

6.     Хаяна, хаяагдана , голно, гологдоно гэсэн ойлголт байхгүй. /Энийг найз маань надад хэлсэн юм./ Зүгээр л чи сайн боловч тэр хүн чамд сайн биш бол өөрийгөө татаад аваад  явчих сэтгэлийн тэнхээтэй бай. Яагаад гэвэл тэр хүн чамайг хайрлаж хүндэлж чадахгүй учраас тэр. Нойтон хамуу царайлалгүй шаналгаа бололгүй хүний хүүхнийг зүгээр мөрөөр нь явуул.  Урдах ажлаа хий. Найз нөхдөө хүндэл. Санаагаар унах хэрэггүй. . Магадгүй энэ чамд шинэ боломж , шинэ учралыг нь бэлэглэж байж мэдэх юм.

7.     Ингэлээ сохорчихсон юм шиг дэргэдээ байгаа хүнийг анзаарахгүй гүйчихвээ. Цагийг үр дүнтэй өнгөрүүлээд оройгоор дээд сургууль, курс, элдэв клубт бас явж болох юм. Дэврүүн сэтгэл, өөдрөг амьдрал хүнийг цэнэглэж байдаг учраас өөрийгөө мөнхийн 360 ваттад найдвартай гэгч залгаж аваарай.

8.     Насан өндөр болсныхаа дараа өөрийгөө хийсэн юмтай гэдгээ мэдрэхийн тулд амьдар. Нийгэмд тустай ашиг хүмүүнлэгийн үйл хийсэн байхад та хэний ч өмнө өөртөө сэтгэл хангалуун, бас тэр хүмүүс, хүүхдүүд танд ч гэсэн сэтгэл хангалуун үлдэнэ. Энэ хорвоод бид нэгнээ хайрлах гэж ирсэн.  /Дурлахаас өөр юм шүү/

9.     Зүгээр л эр хүн шиг бай.  Ямар нэг гомдол, эсэргүүцэл, шаардлага, шүүмжлэл юу ч биш хог. Мянган шалтгаан байлаа ч бурхан тэрийг чинь юу ч гэж үзэхгүй. Та эр хүн.  Сул дорой байх хэрэггүй.

Эцсийн эцэст эхнэртэй болноо, үр удмаа үлдээнээ гэдэг чинь хүнийг хайрланаа гэдэг чинь аймар том амьдарлын зорилго, асар их үүрэг хариуцлага учраас яараад дэмий л болов уу? Хамгийн царай муутай эр ч гэсэн эхнэртэй, хүүхэдтэй байдаг учраас танд зөндөө боломж бас хугацаа байна. Аан тийн бас нэг зүйл байна. Монгол улсад насанд хүрсэн 3 эмэгтэйд 1 эр хүн оногдож байгаа гэдэг судалгааны дүнг танд дуулгахад таатай байна. Одоо танд эхнэртэй болох гэж яарах тийм ч сонин биш байгаа бизд ээ.  /Обдоо./

 

 Bonus ¹1 :  Манай улсад амиа хорлосон эрчүүдийн 50 хувь нь ямар нэг байдлаар  эмэгтэй хүн орхин одсон түүнтэй маргасан, хаягдсан гэх мэт шалтгаанаар өөрийгөө егүүтгэдэг байна. За за энэ бол зүгээр тоо баримт шүү. 

Bonus¹2: Ийм бичлэг хйилээ гээд хүмүүс намайг хүнтэй суухгүй юм уу гэж асууж байна. санаа зоволтгүй би энэ 11 сард багтаад хүнтэй суух санаатай байгаа. Гэхдээ би түрүү жил бас ингээд яриад сууж байсан даа .

Сэтгэгдэл:


алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 12:46, 2009-08-21 | Холбоос | |


ene bichlegee ergeed harsan vhin byyr ineed hyrchlee
hehehehe saihna baina Yyniig haaya neg harj bmaar yum bna shyy yalanguya ter setgegd;yyd yy
Бичсэн: Обдоо цаг: 00:41, 2009-04-10 | Холбоос | |


za anduud
onoldohoo bolitsgoo avgai avj ail ger bolno gedeg chini des daraaluulan bichsen tomyo teoromoor yavdag yum bisheee. Gudamj meterleed sajilaal yavjii teged l neg medehed yaaag chinii hani boloh yostoi huntei chini amidral ooroo uchruulaad ogno. Huntei suuhgui baigaa humuusiig n ireeduin hania busdaas iluu yag oort n zoriulagdsan gedegiig n medehiin tuld harin ert huntei suuj baigaa negniih n huvid amidraldaa aimar aimshigtai tom aldaa gargahaas n avarj bgaama. Yum bolgon uchirtai. za hair chini iim yum baidag yum bna ger bultei bolhoooroo ingene iim huntei suuna gej bodoj baigaal neg l medehed terneesee shaal orhuntei suugaad shaal ooroor amidraad yavjiina daa.
Бичсэн: posh цаг: 00:19, 2009-02-20 | Холбоос | |


Mundag bsan shvv
Oroltsson newtrvvlgiig chini vzsen. Mundag bsan shvv. big grin Amjilt.
Бичсэн: D.Alien (зочин) цаг: 14:19, 2009-02-02 | Холбоос | |


hehehe
hehehhe
Бичсэн: heheh цаг: 10:49, 2009-02-01 | Холбоос | |


tiimee
hyn bolgonii nyd uur
Бичсэн: Обдоо цаг: 22:55, 2009-01-30 | Холбоос | |


тийм дээ
зөв л юм гэхдээ бас л хоёр талтай шүү
Бичсэн: Óÿíãà (зочин) цаг: 17:50, 2009-01-30 | Холбоос | |


statistikiin tuhaid
tiimee mongold nasand hursen neg eregteid 3 emegtei noogdoj baigaa, gehdee chi nasniih ni huvid avch uzsen uu hu,

turultud eregteichuud 51-52 huvitai baidag yum, usuh ider nasandaa uvchun zovlongoos iluu gemtel avaar osoloos bolood tsuuruud eheldeg yum, nasand hureh ued toogoor eyr ni ijilhen baidag gejiigaa, harin dund ergem nasnaas ehleed dutaad ehelne dee, ahmad nasand bol buur ch iheer horogdson baidag yum, er hun er hun gej huuruud ersdeltei naadmaar ih erheldeg tul tednii nileed ni hugsirch ch amjilgui horvoog orhidog bolohoor enehuu statistik garch baigaamdaa,

obod kkk, herev chamd 3 emegtei baigaa bol neg ni nasand dunguj hursen buguud gegeen buguud agua ih romantik hairiig erelhiilegch, nuguu ni setgel duuren amidaliig hamtdaa buteeh itgel duuren hunee haij yavaa ch tuuniigee zarlaad baidaggui hen negen biye daasan eyrtuntsiin hatan haanii duriig esgegch, haril uldsen ni hajuudaa hen negniig bailgaj, haluun tsaigaa huvaaj uuhiig husegch hicheej emegtei 3 l uldsen gedgiig buu martaarai, heniig ni songoh ni chinii hereg, amjilt husiye, zarimdaa amidraliig het tuluvlult het huleelt aldag yum, tsag ireheer tertei tergui chi bultaj chadahgui, kkk
Бичсэн: injidee (зочин) цаг: 13:23, 2009-01-30 | Холбоос | |


hehe.
Бичсэн: donika цаг: 15:24, 2009-01-23 | Холбоос | |


hyye ta minee
eniig bi zaaval hii geegyi yum shyy . Ugaasaa bi ch gesen hurdan amidral zohiomoor baina kkkkkkk
Бичсэн: Обдоо цаг: 12:53, 2009-01-23 | Холбоос | |


пүү энэ ketchup нээрээ хорвоогийн бүх үнэнийг нэг амьсгаагаар гаргачрхдаг нээрээ. Зөв түмэн зөв. Хэлсэн бүх үгийг нь үг дуугүй дэмжин зөвшөөрсүү. Ободоо айн гээд уун гэж бай даа; 1.Эцсийн нэг нартай баярын өдөр цаадуул чинь гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байхад чамд хэн ч байхгүй. Тамхиа сороод л бусдыг хараад зогсох харамсалтай л байна байх.2.Үнэндээ чи хэтэрхий боловсроод биеэ даагаад сурчихсаны дараа чиний зиндаанд очих боловсролтой, сэтгэлд чинь таарах бүсгүйчүүд тийм амар олдоно гэхэд хэцүү. ижил боловсролтой чамтай ижил бодолтой нэгэн бүсгүй таарлаа ч хэт биеэ даасан хоёр хүн хамт амьдраад эхлэхээр хэн хэн нь өөрийн дүрмээр бүгдийг зохицуулах гээд л үүнээс үүдээд хэрүүл маргаан бол байнгийн үзэгдэл болох болов уу. гэхдээ энийг бол ойлголцлоороо зохицуулж болох л байх.
Бичсэн: director цаг: 15:00, 2009-01-22 | Холбоос | |


Зөвшөөрөх шаардлагатай шаардлагууды чинь биелүүлнэ гүүл таньд эхнэр биш ээж л хэрэгтэйн байна даа.

Та ээж дээрээ очиж хамт амьдраа,хэхэ
Бичсэн: Puj цаг: 14:56, 2009-01-22 | Холбоос | |


Энд хамаарагдах гарууд зөндөө байгаа байхаа laughing
Бичсэн: xvv цаг: 00:44, 2009-01-22 | Холбоос | |


Хэ хэ. Уншаад үзсэн чинь намайг л хэлээд байгаа юм шиг санагдлаа. хэхэ
Бичсэн: Mendee (зочин) цаг: 21:46, 2009-01-21 | Холбоос | |


alaad hayatsan
Намайг гишгэх газаргүй болгож байх шив. нээрээ л 30 нас чинь ер нь бол ороы шүү. Хүлээн зөвшөөрлөө. Чи нээрээ бүр миний бичлэгээс ч урт сэтгэгдэл бичээд хүн алаад хаячлаа. Хахахаха.
Үнэн үг хатууу боловч ...... гэдэг дээ.
Бичсэн: Обдоо цаг: 14:27, 2009-01-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax