Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-01-22
Хадаас хадахад пифагор хэрэггүй.

Хүү, Кетчуп хоёрийн надад бичсэн сэтгэгдэл 2 өөр өнцгөөс юмыг харах боломжийг олгож байна.  Тун зүгээр энэхүү сэтгэгдлүүдийг залуустааа толилуулъя  гэж бодлоо. Уншаад үзээрэй тун зүгээр шүү. Эвлүүлэг нэмэлт хачиргүй шууд л хийсэн болно.

 

Хүү: Анддаа гэж хэлэхэд нэг байтугай нэлээн хэдэн эмэгтэйг ч, нэг цэцэрлэгийн анги шиг хүүхэдтэй болсон ч хайрлаад явах зүрхтэй залуу минь битгий ай.

Мэдээж бидний өмнө хариуцлага тулж ирнэ. Гэвч бид даваад гарч чадна. Чи ямар ганцаараа зүтгэх биш, та 2 хамтдаа зүтгэнэ. Байргүй машингүй бол яадаг юм бэ хашаанд байшин барья, болохгүй бол бас нэг хос найзтайгаа 4-үүлээ 1 өрөө байр хуваагаад хөлсөлчий. Яаж ийгээд болноо андаа. Амьдралын дарсыг гашуун ч бай, чихэрлэг ч бай хамтдаа л амсаад явбал сайхан.

 

 

Хэт хөгширсөн хойноо өөрөөсөө олон дүү эхнэр авах аль аль талдаа хэцүү шүү. Амьдрал дээр батлагдсан зүйл. Хөгширчихөөд өөрийн үеийн эхнэр авлаа гэхэд анхны хүүхэд гаргахаас эхсүүлээд хэцүү... Физиологийн хувьд ч бие махбодь гэдэг чинь хуучирч элэгддэг зүйл... Бид хэт өөрснийгөө барьж хорьж болохгүйэ. Гэхдээ яарах хэрэггүй гэдэг үнэн ч санаанд нийлсэн хүн гараад ирвэл яагаад ч алдаж болохгүйээ.

 

 

            Эхнэр хүүхэдтэй боллоо гээд бусдыг огт хайрлахаа больчихно гэсэн үг биш шүү дээ. Бага зэрэг халамж суларч болох ч гэр бүлээрээ ээж аав дээрээ очоод, эмээ өвөө дээрээ гүйж очоод байж болно. Харин ч ачийг нь тэврээд очиход юу юунаас илүү бэлэг, юу юунаас илүү хайр болох байхаа... Чамайг сайхан эхнэртэй, сайн сайхан амьдарвал ээж чинь, найз нөхөд чинь бүгд л баярлана шүү дээ. Хэдий гэр бүл болсон ч яагаад нэгнийгээ ойлгодог найзууд гэр бүлээрээ уулзаж болохгүй гэж. Би бодоод байгаа хоорондоо сууцгаачихы гэж.

 

 

 

 

 

Эхнээсээ л ойлголцох хэрэгтэй. Зүгээр найзууд бол ихэнхдээ л найз чигээрээ дуусдаг... Чи үнэхээр хайртай бол нэг л өдөр тэрийгээ илчлэх л болно. Ер нь тэгэх ч хэрэгтэй шүү! Тэгээд дотроо нууцхан горьдлого тээн улам дасаж, дурлачихсан хойноо илчлээд бүтэхгүй болчихвол бүр л илүү зовно. Эртхэн илчлээд үерхэж чадахгүй бол найз хэвээрээ явчихсан нь дээр. Ер нь "хоёулаа жирийн л найзууд байя" гэж хэлсэн охид миний туршлагаар бол үнэхээр найз хэвээрээ л үлдэхийг, түүнээс хэтрэхгүй байхыг хүсч байдаг байх. Ийм тохиолдолд ядаргаа болох хэрэггүй...

     Зүгээр л үнэд орж гуйлгах гэж байгаа бол үгүй, уулзахгүй г.м ааш гаргадаг байх гэж боддын.. Гэхдээ нөхцөл байдлаас хамааран өөр л дөө. Аяндаа хэн нэгэнд зүрх чинь тэмүүлээд, тэр хүний нүднээс бас ямар нэгэн зүйл мэдрэгдэж байгаа бол үгүй нь аяндаа тийм гэж сонсогдох биз

Бас нэг зүйл нь хайртай ч гэсэн зүгээр найз хэвээрээ үлдэж болдог. Тэрийг хэт хүндээр тусгаж авахгүй л байх хэрэгтэй гэж бодож байна.

Амьдралын туршлага дээрээ тулгуурлан бичсэн юм шүү. Боломжийг бүү алд, бас өөртөө боломжийн гарцыг нээж өг. Аяндаа нээгддэг зүйл гэж тэр болгон байхгүйээ.

 

 

Дахин хэлэхэд эртхэн хайраа илчлээд ойлголцоод явсан нь дээрээ. Яахав чамайг тоохгүй байлаа гээд найз биш болчихно гэсэн айдас бол зүгээр л чиний хийсвэр бодол. Чи хэт хүндээр тусгаж аваад байна гэсэн үг. Чи өөрөө хэлсэн байна чөлөөлөөд явчихаа гээд. Тэгэхээр нэгэнт найз хэвээрээ үлдсэн тохиолдолд чи л өөрийнхөө сэтгэлийг чөлөөлөөд дараагийн охинд нээчихвэл урьдны охинтойгоо урьд нь байснаараа найзууд хэвээрээ үлдэж болно.

 

 

Татагийн нэг бичлэг дээр байсан танай азиуд нэг нэгэндээ хайраа илчилдэггүй гэсэн, тэгээд та нар яаж хоорондоо нийлдэг юм бэ гэсэн гээд  Цагаа ирээд, тэвчихээ болихоор аяндаа үг чинь ч, үйл хөдлөл чинь ч чамд захирагдахгүй ч байж магадгүй л байх...

Биеэ барих, өөрийгөө жолоодох чадвар чинь чамд надаас илүү байдаг болохоор хий дотроо шаналаад яваад байдаг. Энэ буруу шүү. Нөгөө бүсгүй чинь ч хүлээгээд сууж ч мэднэ. Тэгтэл нэг л өдөр өөр нэг залуутай суух болсон мэдээг чамд дуулгадаг...

Би л лав алдаагаа давтах дургүй...  Тэмц гэж чи л хэлдэг шүү би хэлдэггүй

 

 

Кетчуп: Обдоо хөгшөөн мань бас далийчих уу. чи бид хоёр насаар ойролцоо байх. би ойрдоо харин ч хожуу эхнэр авч байгаа мэт санагдах болсон...

 

 

Дэлхий, монгол хоёрын эхнэр авах насжилт нөгөө алим гэдгээс шал өмнөө зүйл гэдэг шиг хот хөдөөний хувьд бас ялгаатай ойлголт. Хөдөө зах зайдуу газарт бол эртхэн нэг юм олж дэр нэгтгээд бушуухан хэдэн бацаан гаргаж л байвал адаглаад хурга ишиг хариулахаас авахуулаад ойр зуурын биеийн ажилд нэмэртэй. Эртхэн л нэг юм олж авахгүй бол хээр газарт ном уншаад боловсроод суугаад байлтай биш малчдын ажил ч ямар дуусна гэж байх биш. бусдын адуу мал, мод түлээ гээд л гарын үзүүрт л зарагдахын нэмэр.

За харин хот газрын хувьд бол өөр л дөө. ажилтай ч юм шиг үгүй ч юм шиг, сураад байгаа ч юм шиг зугаалаад ч буй юм шиг, зурагт шагайж, паб орж, номын сангаар эргэлдэхээс авахуулаад өнгө өнгийн өөр өөр сонголт ч ихтэй. Тэр хэрээрээ өдөр хоног илүү ч хурдан өнгөрөөстэй.

 

 

 

 

 

Миний туршлагаар бас бусдыг хараад байхнээ одоо үед хот газрын монгол эр хүний эхнэр авах тохиромжтой нас нь 22,23 – 26,27 юм байна гэж үзээд байгаа. Энэ үед дийлэнхи хүмүүс арван жил, их сургуулиа төгсчихсөн, аа бас 1-2 жил ажил хийж хариуцлага гээчийн дөртэй болчихсон байх болов уу. Үүнээс насаар бага бол мөрөөдөлдөө хөтлөгдсөн, хөнгөн хуумгай үүнээс болж амьдрал нь орвонгоор эргэх аюултай. Сахал нь ургаагүй хар нялхаараа бусдын өмнөөс хариуцлага үүрэх гэдэг чинь чанга тоглоом шүү дээ. Яахав тэр үерхэл нөхөрлөл, хааяа нэгхэн үдшийн бүжиг зугаалга, хохиролгүй секс, аяга пиво энэ тэр зугаа цэнгээ бас хүнд байлгүй л яахав.

 

 

За харин одоо хэт оройтвол ямар аюултай талаар өөрийн бодлоо хэлчих үү.

 Зожигролт гэж нэг юм байна. Эмэгтэй хүн бол яахав бүр болохоо байг гэхэд нэг юмнаас хүүхэдтэй хоцорчихвол насны бөгсөнд бас ч гэж ханьтай. Эрэгтэй хүн нэг зүтгэвэл залуу насаа ганцаараа л барах юм байшд. Олон ч хүнийг мэдэх юм байна. Насны эцэст л хэцүү байх даа.

 

 

Эрэгтэй хүнийг бодвол эмс охидууд нь дурлалын асуудалд хэт яаруу ханддаг, тиймээс ихэнхи нь л хар багаасаа нэг нөхөрт бүтэлгүй бундан наачих нь элбэг байдгаас эмс охид эрчүүдийг бодвол тийм асуудал дээрээ эрт чөтгөр санаа суудаг. Чиний хорвоог ганцаар туулах өдрүүд олшрох бүрт үеийн чинь ганц бие охид улам л чөтгөр болоод байна гэсэн үг дээ. хэхэ. Эртхэн зан нь эвдэрээгүй нэг хөөрхөн охиныг өөрийн болгоод хамтдаа биесээ хүмүүжүүлээд явбал тиймээ.

 

 

Үнэндээ чи хэтэрхий боловсроод биеэ даагаад сурчихсаны дараа чиний зиндаанд очих боловсролтой, сэтгэлд чинь таарах бүсгүйчүүд тийм амар олдоно гэхэд хэцүү. ижил боловсролтой чамтай ижил бодолтой нэгэн бүсгүй таарлаа ч хэт биеэ даасан хоёр хүн хамт амьдраад эхлэхээр хэн хэн нь өөрийн дүрмээр бүгдийг зохицуулах гээд л үүнээс үүдээд хэрүүл маргаан бол байнгийн үзэгдэл болох болов уу. гэхдээ энийг бол ойлголцлоороо зохицуулж болох л байх.

 

 

Гэдэс чинь унжаад, үс чинь цайж үрчлээ нэмэгдээд л залуу нас чинь мөнх биш шүү дээ. Үржлийн насаа ч бодсон тэр, амрагийн жаргалыг арай ахиу хоног амталая гэж бодсондоо ч тэр орой гэрлэх дэмий. Хайраар өлгийдсөн үрээ амьдралын захад амжиж хүрээгүй байхад нь өдрөө хүлээсэн өвгөн болчихоод орондоо хэвтэж байх чинь сайхан зүйл ч биш.

 

 

Чиний хэлдэг эх эцгийн хайр гэж нэг юм байх. Эхнэр аваагүй хүн ээжийгээ, Үрээ хараагүй бол эцгийгээ бүрэн ойлгож ухаарч чаддаггүй юм байнаа гэж би ойрдоо дүгнээд байгаа. Хэхэ. манийх нь л бодол л доо гэхдээ.

 

 

 

 

 

Найз нөхөд гэж ууж идээд гүйгээд байх яах вэ. Цаадуул чинь ууж идэж нөхөрлөхийн хажуугаар амьдралаа зохицуулаад гүйгээд л байгаа. Эцсийн нэг нартай баярын өдөр цаадуул чинь гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байхад чамд хэн ч байхгүй. Тамхиа сороод л бусдыг хараад зогсох харамсалтай л байна байх.

 

 

 

 

 

Эцсийн эцэст үр хүүхэд хань ижил гэдэг чамд асар их хариуцлага, маш том тэмцэлийг авчирна. Тэмцэл дунд хүн илүү бодитой суралцана. Миний найзууд бүгд хэн нэгнийг олох үед би ганцаархнаа байдаг байлаа. Өөрөөрөө бахархана. Цувраад үр хүүхдүүд нь ч мэндэлээд эхэллээ. Би бас л ганцаараа. Бас л өөртөө баярлана. Баяр ёслолоор уулзах үед бидний тоо дандаа сондгойрдог байв. Надаас л болж тэр шүү дээ. Намайг хорих хүн байхгүй, хайрлах хүн байхгүй. Би дураараа ууж, ганцаараа харьдаг байв. Эрч чөлөө бас ганцаардал. Би хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй нь баяламаар ч тэр хэмжээгээр хэн ч надаас тэгтлээ их хамаарахгүй нь гомдмоор.

 

 

Эргээд харахад ярилцаад суухад нөхдүүд надаас илүү амьдралд бодитоор, ухаалаг ханддаг болчихсон байна. Би ямар их хоцрогдсоноо ч ойлгох шиг. хэхэ. Хадаас хадахад пифагор хэрэггүй. Хэрэгтэй хүндээ л хэрэгтэй л биз.

 

 

Обдоо хөгшөөн бид энэ хорвоо дээр өөрийн үндэсээ үлдээх гэж, хайрлаж дурлах гэж, орчлон хорвоог бишрэх гэж, амьдралын амтыг мэдрэх гэж, зовлонгийн хүндийг туулах гэж ирсэн. Тэрнээс том том хуудастай боть уншиж, мөнгө хураах гэж биш. Үнэндээ тэр их мэдлэгийг хэндээ ч гэж гайхуулахав. Цаадуул чинь чамд биш эхнэр хүүхэдээ яая гэж байгаа улс. ;P

 

 

Мэдлэг бол зүгээр л сайхан амьдрахад туслах багахаан хэмжээний хэрэгсэл. Хэрэгсэлийг бүү шүт. Зүгээр л хайрла, амьдар, эртхэн амьдралын амтыг мэдэр. Үр хүүхэдтэйгээ хамтдаа өтөл.

 

 

Муахахаха за ёстой жинхэнэ далийчихлаа. Нэг л хүний нүдээр харсан нэг л хүний бодол юм чинь авах гээх юм ч байхгүй биз дээ хөөрхий.

Үнэндээ тусад гарч, эхнэр авч, үрийн зулай үнэрлээгүй байж төсөөллөөрөө л хусчихлаа. Тиймийн тул өршөөгтий.

 

 

 

 

 

Бонус* - Обдоо хөгшөөн энгийнээр бодоод үзэхэд үс чинь цайраад, гүзээ чинь унжих тусам ядаж л хөөрхөн охид улам бүр холдоно шүү дээ. Залуухан царайлаг дээрээ, залуу нас гэсэн хүчтэй зэвсэгтэй дээрээ цаг хугацааг ашиглаач удахгүй хавар ч болох нь.

Сэтгэгдэл:


2 naiziin chin zuwluguu uneheer taalagdlaa. zuw shuu
Бичсэн: Зочин цаг: 20:14, 2010-04-06 | Холбоос | |


odoo uuriiguu l bolgood hariutslaga gedgiig medehgui erh chuluug medreed yawj bga ch sain hani ur huuhed nasnii etsest heregtei shuu. uuchlaarai bi heleh ugee jahan oilgomjgui bichchih shig bolloo. tehdee minii bodol l ene deee

Бичсэн: Зочин цаг: 20:14, 2010-04-06 | Холбоос | |


хэхэхэ цочиж дурлах гэж содон санагдав, хүн хүн янз бүр л байхдоо, гэхдээ их содон хэлжээ
Бичсэн: Amaraa цаг: 17:34, 2009-01-30 | Холбоос | |


hahahah
neeree yaj tsochih bol bhdaa yadee
Бичсэн: Обдоо цаг: 15:44, 2009-01-30 | Холбоос | |


ZUGEERDEE AMJILT HUSIE
Бичсэн: PITACHOK цаг: 15:42, 2009-01-30 | Холбоос | |


yarahad uchir bii
Unendee yagaad gerleegui yum be gedeg chini tiim ch onovchtoi asuult bish shuu, uchir iim asuultand humuus ihevchlen hudal hariulah boldog, yagaad gedgee medehgui baih ni ih shuu dee, yagaad gedgiin gol uchir ni nasnii hani boloh hunee oloogui baigaad l baigaa.
Gerleh tuhai bodoj baigaa bol tsag chini oirtoj baina gesen ug. herev gerleh ni chuhal baigaa bol gerlej bololgui yah ve, gehdee hentei gedet gol uchir ni bii baih, haij yavsan hunee olson l bol yarah heregtei oloogui bol teriig tegtlee husch temuuleed yahuu, het ih setgeleer husehiig shunal geh buguud ene ni uuruu yamagt sain zuiliin haalt boldog yum, herev uneheer haij yavaa hunee olson bol ter ch gesen chamaig haij yavsan gedegtee ergelzehgui baigaa bol tsag aldah hereggui buguud ta 2n umnu boginohoon yum shig tsag hugatsaa uldsen baisan ch ene ni udur honog tsag hugatsaa buree ur duntei urgelj hairaar duuren amidrahad bagadahgui baih bolno. Ketchup emegtei huniig hai durlald het yaruu handdag gejee, neg talaar tiim l dee, 2 uur eyrtuntsuus irsen gegdeg bolohoor neg zuiliig uur uuruur oilgoj huleej avah ni bii, hamgiin gol ni emegtei hun hichneen biye daasan baisan ch urhiin terguun baihiig hezeed ch huseed baidaggui gedgiig sanaarai, ueiin hun zaluu hunii tuhaid ene chinii l medeh hereg, chamd chuhamdaa hen heregtei, chiniig haij yavaagaas l hamaarna, za tegeed hamgiin unen buguud tsaashid ch unen baih zarim zuiliin tuhai sanuulahad hair durlald hun eruul uhaanaar handah hereggui baidag yumaa, harin hairtai hunteigee amidralaa zohiohod chini ter eruul uhaan tun chig hereg bolno,
Erchuud hairtai huneesee "hairaa haramlachihdag" gemtei, unendee uuriinh ni huvid unelj barshgui unetei sanagddag bolohoor ene ugiig ch eyrduu gantshan udaa chin setgeleesee heleh bolno gedeg ch yumuu, ene asuudal deer harin emegteichuud shaal uur huleen avalttai baidag, emegteichuud hairtai huneesee hairtai gedeg ugiig hangaltai sonsoj baihiig husdeg,negen eysondoo hen negniih l baih, negniig zuvhun uuriinh bailgah husel shunal geh uu dee, herev hairtai gedegtee itgeltei bol ene ugiig helehdee bitgii hoirgo zan gargaarai. sonsoogui hun mederdeg baisan ch uuriinhuu medremjees iluu chinii handlagiig anzaaraad neg l medehed chamd hezee ch oldohguigeer yavaad ugdug yum, yagaad geech, emegtei hund yu heregtei ve gevel ted augaa ih hairiig muruuddug ch gesen unendee hen negnii halamj anhaaral, uuriig gesen setgel, buleen dulaan ugs, enhriilliig husdeg yum, chamd hechneen hairtai baisan ch chi amjihgui bol uurt ni ugch chadah hen negniig songochihno, emegteichuud hund amarhan dasdag, dasaa l bol hairlaj eheldeg, genet dassan amidral ni utga uchirgui, az jargalgui met bolchihson baisan ch zuuraldsaar hezee negen tsagt saihan baisan dursamjaaraa hairlasaar l ulddeg. ene ch utgaaraa 3 emegtei buriin 2 ni jinhene hairtai baisan hunteigee gerlesen gej semhen asuuval bugd l ergelzsen hariult ugdug yum, gehdee medeej nuhurtuu tegj helehgui l dee, nas ni yavchihsan geed muu sanaa suusan gedeg hudlaa shuu, zugeer l arai hashir, arai iluu hund itgehee baichihsan baidag yum uchir ni ergen toirond ni naizuud ni ehneesee salaad ehelchihsen baih ni elbeg bolohoor ted aidag yum,
za tegeed hamgiin gol ni eregtei hun hund dasdag ch hezee negen tsagt setgel zurhend ni jiguur urgaval yamarch saihan amidralaa orhiod yavchihad belen baidag tul gerlelted az jargaltai amidrald chinii songolt yu yunaas iluu zuv baih eyostoi, chi chin setgelee zoriulj chadah hamtdaa az ajrgaltai amidraliig buteej chadnaa gej mederch chadah hunteigee l gerleerei,

BURHAN HUND HUSSENG NI UGDUG, CHI AVCH CHADAHGUI BOL AVAHAD BELEN UUR HUN AVCHIHNA, UCHIR NI HEN BAS CHINII HUSCH BAIGAAG L HUSDEG YUM,

aan tiim bas neg nomond:

Burhan hen negniig hairlah uuriin hairaar chinii zurhiig duurgesen bol chi burhanii ter hairiig tuunees buu haramlaarai, zuvhun uuriinh gej bodood uurtuu l saihan bailgah, uuruu iluug hurteh gesen shunal huseldee hutlugdun terhuu hairiig zoriulah eyostoi hunees ni haramlaval chi hezee jinhene hairiin saihniig amsaj mederch chadahgui az jargalgui negen heveer uldeh bolno
gesen baina lee.

Manai neg naiz emegtei hun dasaj, eregtei hun tsochij durladag gejiine lee, obod yaj tsochih bol

tongue tongue
Бичсэн: injidee (зочин) цаг: 13:07, 2009-01-30 | Холбоос | |


yag yaagaad huntei suuhgui bigaan?
Бичсэн: donika цаг: 14:58, 2009-01-27 | Холбоос | |


deerhi bi shyy
confidenceteegee blog yolkoor halit uulzaad garsan shyy. tuhtai uulzaj amjsangyi. Chimgeegiin naiz yum bleesht. Syyld medsen daraa 2 uulaa ene tuhai sem huurumz. haij yavsan hynee barag olson shyy hu amjilt. 60iin tal hyrch baij. Sudar shastir shagaij haisaar baigaad tiimee hyn haij l yabdag yumdoo gej
Бичсэн: obod (зочин) цаг: 01:14, 2009-01-27 | Холбоос | |


confi
confidenceteegee blog yolkoor halit uulzaad garsan shyy. tuhtai uulzaj amjsangyi. Chimgeegiin naiz yum bleesht. Syyld medsen daraa 2 uulaa ene tuhai sem huurumz. haij yavsan hynee barag olson shyy hu amjilt. 60iin tal hyrch baij. Sudar shastir shagaij haisaar baigaad tiimee hyn haij l yabdag yumdoo gej
Бичсэн: Гэрэлт Найзууд цаг: 01:13, 2009-01-27 | Холбоос | |


I am being poor, I have only my dreams to keep alive
Күүе Обод хүү энэгүүр эргэлдэж, түмэнтээ бужигнуулж байсым бий вий. Сая орж ирж, тухлан байж хэдэн бичлэгийг чинь уншаад яалтачгүй энд өөрийн бодролыг сийрүүлэн үлдээхээр хатуухан шийдээд ийнхүү тархины нугалааснаас татан татан гаргасан өөрийн санаагаа андад илтгэсүгэй.

Эхнэр ав л гэх юм, битгий ав л гэх юм. Ер нь аль аль нь зөв ч байж болох, буруу ч байж болох юм гээд аймаар бантан юм бичих гэснээ тойруулаад яахав гээд шууд хэлчихэе дөө. Миний хариулт: долоо хэмжиж нэг огтол.

Хүн яах гэж энд орчлон дээр ирж, тоос бужигнуулан хүчилтөрөгчийг нүүрстөрөгчийн давхар исэлд зовон байж хөрвүүлж хөрвүүлж, эргээд эх дэлхийдээ нэгдэн шингэдэг вэ гэхээр ердөө л ирсэн зорилгоо биелүүлэх гэж. Миний бодлоор бол цаанаас заяасан хувь тавьлан гэж үгүй бөгөөд, бурханаас оноосон зорилго ч гэж хувь хүнд байдаггүй тул эд бүгдийг энэ амьдралдаа бид өөрсдөө бодон боловсруулж, сачий нь хүрвээс амьдрал дээр хэрэгжүүлчихээд амар тайван хадан гэртээ харьдаг буй за.

Эхнэр авах авахгүйгээ энэхүү амьдарлынхаа зорилготой - өөрийн мөрөөдөлтэй уялдуулан байж тунгаан бодвоос олон зүйл ил болж, шийдвэр гаргахад ойлгомжтой болох юм боловуу гэж дотоод сэтгэл минь хэлж байх шиг.

За цааш бага зэрэг далийгаад мөрөөдөлийн талаар хэсэг бусаг үг өгүүлбэр нэмбээс, хүн өөрөө мөрөөдөлдөө хүрэхийн тулд хийж үзээгүй юмаа хийж, явж байгаагүй газраар туучих ёстой. Харин энэ урт удаан аялалын турш хувь хүн маань жинхэнэ эр хүн байж чадваас бурхан гэж байдаг бол бурхан ч түүний өмнөөс баярлан, түүний энэ амьдралын зурсан зурагтай огтолцсон хэнбэ гуайн ч гэсэн сэтгэлд сарны гэрэл мэт нөлөөлж, түнэр харайнхуй дунд гал авчирсан Промотэй болдоггүй юм гэхэд зам даган намирах бусдыгаа луужин мэт чиглүүлэх хүчин болж, утга учир бүхий амьдарлыг бүрнээ цогцлуулах болно. Гэвч жинхэнэ эр хүн байна гэдэг хэцүү шиг, мөрөөдлөө хөөнө гэдэг бас туйлын хэцүү даваа шүү дээ.

Мөрөөдлөө хөөсөн хүн бүр эцэст нь хүрж байж нүд аньдаггүй хойно, мөрөөдөл гэдэг маань оройд нь гарч болшгүй өндөр сайхан уул мэт харагдаж, энэ ууланд авирах эгэл хүн биднээс заримдаа төлж дийлшгүй золиос шаардаж байдаг юм. Зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амьдрах байсан бол 30-н нас битгий хэл 20-тойдоо ч эхнэр авчих л байсан юм бишүү. Гэвч яагаад 60-н тал хүртэл ганцаар гуядаж, сурагчийн ширээний араас боссон ч, сурах үйлийг дуусгавар болголгүйгээр нөж зузаан боть номнуудыг шагайн, цаг хугацаа эрч хүчээ хямгадана вэ гэхээр миний л бодлоор лав чи бидний зүрхний гүнд буй тэр мөрөөдөлд хүрэх замыг заасан газрын зураг нь эдгээр нүсэр шастирын дунд байж мэдэх юм гэж шагайсаар өнөөг хүрсэн бусуу. Тиймээ, чи уйдсандаа биш, уурласандаа биш зүгээр л тэр мөрөөдөл рүү хөтлөх замыг хайсандаа, замыг заасан шонг олох гэсэндээ л ингэж яваа байх. Зөвхөн эхнэр авах талаар ч яриагүй шүү, зугаа цэнгээ энэ тэрээ гээд, тэр битгий хэл гэр бүлийнхэндээ зарцуулах цаг болгоныг хамгийн оптимал хэмжээгээр тохируулж (нэг ёсондоо эхийг нь тураалгүй, тугалыг нь гомдоолгүй) явж байгаа байх даа. Тиймээс ч эхнэр авах дээр жишээ гарган ярьвал энэхүү үйлдэл амьдралд маань утга учир нэмж, зорилгод маань эрх хүч хайрлана гэж итгэвээс уг үйлдэлийг даруй гүйцэлдүүлсүгэй. Эс бөгөөс ухаан санаа хоёрдолгүйгээр уулын орой рүү тэмүүлэх нь оюунт хүний хэрэг зориг билээ.

I am being poor, I have only my dreams to keep alive 

Конфи.
Бичсэн: Confidence цаг: 00:49, 2009-01-27 | Холбоос | |


Муахахаха за ёстой жинхэнэ далийчихлаа. Нэг л хүний нүдээр харсан нэг л хүний бодол юм чинь авах гээх юм ч байхгүй биз дээ хөөрхий.

Үнэндээ тусад гарч, эхнэр авч, үрийн зулай үнэрлээгүй байж төсөөллөөрөө л хусчихлаа. Тиймийн тул өршөөгтий.

Энийг би бас хэлэх байсан байна tongue

Гэхдээ кетчупынхыг уншсан чинь толгойруугаа баахан нүдүүлэх шиг л боллоо... Юмыг яаж ингэж харж, ингэж бичээд байдаг юм...

Эмэгтэй байсан бол энэ няцарсан помидорыг богтлоод авчих юмсан.. laughing Даанч эрэгтэй юм даа. laughing
Бичсэн: xvv цаг: 11:51, 2009-01-22 | Холбоос | |


Би бол нэг эмэгтэйд дурлаад хайртайгаа хэлээд ардаас нь гүйгээд тэгээд нилээн хугацааны дараа үнэнчээ харуулсныхаа дараа л гэрлэсэн хүн дээ. Ер нь бол эртхэн сууж эртхэн үрийн зулай үнэрлэхгүй бол...
Одоо чиний насан дээр үерхий энэ тэр бол оройтох шд. Таалагдсан сэтгэл нийлэхээр хэн нэгэн байгаа бол шууд л гэрлий гээ. Үүний тулд юуг хүлээгээд байгаам бээ...
Эр хүн зоригтой бол чоно юу яана гэдэг билээ....
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:39, 2009-01-22 | Холбоос | |


Үнэхээр авууштай юмс ихтэй зөвлөгөө байна шүү. Хэрвээ нэг бүсгүйд сайн бол хэлсэн нь л дээр дээ. Эмэгтэй хүн хайртай гэдгийг чинь мэддэг хэрнээ, хэлүүлэх гээд, гуйлгах гээд ч байдаг юм шиг, ёстой бүү мэдээ, тийм их арвин туршлага бол алга, гэхдээ Хүү-н цаг алдалгүй эртхэн хэлэх хэрэгтэй гэдэгтэй бол үнэхээр санал нийлж байна. Энэ тал дээр харин цаг алдсан, хэлмээр санагдсан үедээ хэлж чадаагүй гээд зөндөө муухай туршлагатай, алдаанаасаа болж шаналж амьдрах сайхан биш байдаг юм билээ, хэхэ.
Бичсэн: Amaraa цаг: 10:52, 2009-01-22 | Холбоос | |


hi zaluusaa tegeed yagaad gol ni ehner awdaggui ym ve, ehner awahgui bgaa ni emegtei hun oldohgui bgaa ymuu eswel oort chin bnuu why why why
Бичсэн: Зочин (зочин) цаг: 10:46, 2009-01-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax