Зохиолийн талаар блогтоо бичиж байгаагүй юм байна. Ричард Баахын Жонатан Левингстон хэмээх цахлай туужийг уншлаа. Дэлхийн шилдэг 50 гүн ухааны зохиолын нэгд зүй ёсоор ордог энэ зохиол тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж, бестселлэр бол байжээ. Орчуулгын хувьд ч юм уу үг үсгийн алдааны хувьд нилээдгүй зүйл байсан боловч үнэхээр гайхалтай зохиол гэдэгтэй санал нэгдлээ. 4 удаа уншихад 4 өөр бодол , 4 өөр зүйл орж ирж байна гээд л бод. Тасархай тасархай. Хүний ертөнцийг үзэх үзэл, хүсэл эрмэлзэл үргэлж өөрчлөгдөж байдаг гэдгйг үүгээр харуулж. Гайхалтай.
Өөрийн гэсэн байр суурьгүй найган ганхсан хүнийг хичнээн шүүмжилдэг билээ дээ. Гэхдээ ахин үзэл бодлоосоо хэзээ ч гэсэн ухарч болдог, өөртөө амласан амлалт нь хэрэгжих боломжгүй бол сэтгэл зүрхээ хүсэл эрмэлзлээ дагаад түүнийгээ өөрчилж болдог гэдийг би ухаараагүй явж. Ийм бол ийм л байх ёстой, би ийм л хүн гээд л яваад байх. Хүсэл зоригоо, сэтгэл зүрхээ сонсоогүй их удаж. Чихээ тавиад чагная байз.
Юуг хаяж байж юуг золиосолж байж юуг олж авсан бэ гэдгээр хүнийг үнэл гэдэг дээ. Заримдаа би зоримог алхам хийж чаддаг бил үү. Хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээж чаддаг бил үү, хүнийг хайрлаж чаддаг бил үү? гэдэг асуултандаа би өөрөө ч хариулж чаддагггүй. Гэрэлтэй нүдээр чи бүгдийг харвал хайр гэдэг чинь чамайг тойроод л зөндөө байгаа. Тэр цагт чи хэн гэдгээ, ямар шалтгаантай энэ хорвоод төрсөн гэдгээ мэднэ гэдгийг ч энэ зохиолд дурдаад авч.
Хар багын л хэвтэж уншдаг, гэрээсээ гардаггүй гэж зарим хүүхдэд хэлүүлдэг тийм л байж. Насан өндөр болох тусмаа /насан өндөр гэчжээ хахахаха/ номын амтанд улам бүр орж байгаа гэдгээ мэдрэх сайхан байна. Нэг ийм хачин юм дууллаа. Үнэн худал эсэхийг би мэдэхгүй юм. Амьдрал үзээгүй хүн туршлага, уншсан зүйл, үзэл бодлоороо хорвоог хардаг гэж нэг нөхөр надтай мэтгэлээ. Өөрөөр хэлбэл би ямар ном уншсанаас шалтгаалж тархиа тэр чиглэлээр илүү угаалгах юм байна л даа. Үүнтэй би санал нэгдээгүй. Угаасаа зохиол ч байнаа зөвлөгөө ч байна өөртөө туслах тухай сүүлийн үед гараад байгаа бестселлэр ч байна уу алин ч бай хэрэгтэй гэсэн зүйлээ аваад хэрэггүй гэсэн зүйлээ орхиж чаддаг байх хэрэгтэй. Ном бол ном үүнээс болоод би түүнийг хүнээс харамладаг надаас мөнгө биш ном зээлсэн хүнийг би тэмдэглэж авдаг /сүүлд хэнд өгсөнөө санахын тулд/ , гэрийнхэнтэйгээ номны хэрүүл хийдэг, мэргэжил нэгт нөхдөөсөө гуйж авдаг, шимтэн уншдаг ийм л хүн болчихоод байна даа. .
BONUS: Цэргийн баяр болж байна даа энэ чинь нэг хөөрхөн юм биччихье. Ажлын найз маань надад ярьсан юм. Цэргийн алба хааж байхад талхтай хоол идээд хэвшчихдэг л дээ. Талхгүй бол хоол идэж чадахгүй гэсэн үг. Цэргийн алба хаасан эр нутагтаа очиж. Ээж аав нь уйлж дуулаад л мань эр хоол хийлгээд л сүйд сүйд. “Ээж талх бий юу?”. “Хөдөө суманд ямар талх байхав дээ миний хүү”. Тэгвэл ядаж хомоол байнаа уу зүүн гартаа бариад хоол идье” Хомоолоор сэтгэлээ хуурах юмдаа талханд дассан эрс. /Обдоо/
Ахиж spam-дахгй ээ